Романтик гэрлэлт:
Энэ нь Холливудын кинонд гардаг шиг хуял тачаалаас үүдэлтэй, сексийн харилцаанд голлосон гэрлэлт гэнэ. Үүнд голцуу албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй хамтран амьдрагч нар багтдаг байна. Ийм гэрлэлт нас богинотойгоос гадна хор уршгийг нь жирэмсэн хоцорсон ирээдүйн ганц бие өрх толгойлогч эмэгтэйчүүд эзэлдэг. Ийм гэр бүлд төрж өссөн хүүхдүүд ч гэсэн романтик гэрлэлтийн хохирогч болдог байна. Тэд:
Нэгд, эцэггүй өссөнөөр хувь хүнийхээ төлөвшилд эцгийн зүгээс үзүүлдэг өөрийгөө зөвөөр харж үнэлэх, өөртөө итгэлтэй байх, аюулгүй байдал, хувь хүний дотоод тайван байдал гэх сэтгэлзүйн дэмжлэгийг хэзээ ч амсдаггүй.
Хоёрт, тэд харилцааны хувьд бусдаас тусгаарлагдмал байдалд ордог. Хамаатнууд нь өөрийн аав, ээж нь ийм гэр бүлээр муу жишээ татаж ярьдаг нь тэднийг нэг ёсондоо хүрээнээсээ зайлуулж байгаагийн шинж юм. Тийм хүүхдүүд нийгмийн гадуурхалд өртсөнөөр харилцааны тал дээр түгжигдмэл болдог байна.
Гуравт, ирээдүйн гэр бүлийг эхлүүлэх үр хүүхэд нь зөв гэрлэлтийн загвар, гэр бүлийн зөв уур амьсгал амьдролыг мэдэхгүйн улмаас алдааг давтах, хувилах, тзр ч бүү хэл ижил хүйстний гэр бүлийг эхлүүлэх байдалд хүрдэг гэнэ. Тиймээс гэрлэх гэж байгаа бол хуулийн хүрээнд гэрлэлтээ батлуулахаас нааш бэлгийн харилцаанд орохгүй байх нь зүйтэй юм. Мөн дурлалдаа шатсан үедээ ийм гэрлэлтэд таны бие сэтгэл хэр бэлэн болохыг дахин эргэцүүлж, шалгах хэрэгтэй.
Авран тэтгэгч гэрлэлт:
Гэрлэх хүнээ өрөвдөж, түүний хүнд хэцүү амьдралд нь түшиг болох гэж, түүнийг хэрцгий энэ хорвоогийн зовлонгоос аврах гэж гэрлэдэг хэсгийн ийнхүү томъёолсон байна. Гэвч ийм гэрлэлт нэг нь үргэлж өгдөг, нөгөө нь үргэлж авдаг урсгалтай эцэстээ “Би аврагч биш шүү дээ” гэсэн өөрийн үнэн дүр төрхтэй учирч, цөхрөлөөр дуусдаг байна. Учир нь хүний сэтгэл шавхагдашгүй ундрага биш шүү дээ.
Мэдээж нөгөө тал нь өөрийн сул талаараа насаараа ханиа завшиж шимэгч шиг амьдарна гэсэн үг. Ийм гэрлэлтэд хохирогч сэтгэлгээ их байдаг. Би буруугүй, бусад нь буруутай. Би бол хохирогч гэж “аврагдагсад” ярьдаг ч үнэндээ “хохирогч сэтгэлгээ”-г задлан тавих юм бол хэн ч түүнийг өрөвдөхгүй, хэн ч түүнийг тоохгүй болно гэсэн айдсаас үүдэлтэй аж.
Хохирогч сэтгэлгээтэй хүнийг өрөвдөж суух нь таныг аврагч болгохгүй. Та насанд хүрсэн “том хүүхэд”-ийн эцэг эсвэл ээж болохыг хүсч байна гэж үү? Гэрлэлтээр хэн ч хэнийг ч аврагч байгаагүй юм.
Дотно гэрлэлт:
Ийм гэрлэлтийг найз нөхөд шиг, эрх тэгш, бие биедээ өгөө аваатай, харилцан ашигтай, нөхөрсөг залуус үүсгэдэг. Бүх юмандаа эрх тэгш хандах ёстой хатуу хууль энэ гэр бүлд үйлчилнэ. Гэх мэтээр энэ гэрлэлтэд олон давуу тал байгааг үгүйсгэж болохгүй.
Ямар ч байсан өмнөх хоёр гэрлэлтийг бодвол илүү удаан настай, бие биенээ нилээн сахилга баттай байдалд уриалан дуудсан шинжтэй байдаг нь хариуцлагатай байдлыг шаарддаг байна.
Гэхдээ хэтэрхий эрх тэгш байна гэдэг яваандаа сэтгэлзүйн эрх чөлөөг шүтэх байдалд хүрч, задгайралд орж мэдэх юм. Өөрөөр хэлбэл бие биетэйгээ бүрэн ойлголцож байна хэмээн итгэсээр яваад өөрөөсөө илүү хүчтэй, дарангуйлагч нэгнийг эрхгүй хүсэмжилдэг болно гэсэн үг.
Уламжлалт гэр бүл:
Эхнэр бол гал тогоо хавьцаа, нөхөр зурагтын өмнө сонин уншаад суух. Нөхөр бол ноён, эхнэр бол харц ард. Нөхрийн үг хууль. Гэвч ийм гэр бүлд нөхөр алдаа гарах л юм бол ард түмэн засгийн эрх авах бүрэн боломжтой байдаг.
Уламжлалт гэр бүлийн хүмүүсийн сэтгэлгээнд баттай тогтсон байдаг ч эхнэр нөхрийн үүрэг, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх арга барил, гэp бүлээ авч явах байдал, шийдвэр гаргах, зөрчил хямралын үед хэрхэн зохицож амьдрах гэх мэтэд ийм гэр бүл бэлтгэлгүй байдаг нь хоорондын харилцаа муутайгаас үүдэлтэй.
**50%ХЯМД**СОЛОНГОС ДОТОР, ЭРЭГТЭЙЧҮҮД ,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ, АРЪС ГОО САЙХНЫ**PATIMA** ЭМНЭЛЭГ *ОРЧУУЛГА МЭРГЭЖЛИЙН ЭМЧ 010-3169-6932*