Бичлэгийн тоо 2,391
Түлээ, нүүрсний үнэ өнгөрсөн сараас хямдарсан. Харин cap шинийн баяраар үнэ нэмэгдэж, иргэдийг бухимдуулав. Шуудай нь 800-1000 төгрөгийн хооронд байсан нүүрс 1500 төгрөг хүрсэн. Мөн 1000-1200 төгрөг байсан мод 1500-1700 төгрөг болж нэмэгджээ. Түлээ, нүүрсний үнэ яагаад нэмэгдсэн талаар худалдаачдаас тодруулахад "Шинэ он гарснаас хойш түлээ, нүүрсний эрэлт багасч, үнэ нь хямдарсан. Энэ нь дулаарсантай холбоотой. Харин cap шинийн баяраар түлээ, нүүрс авах гэсэн иргэдийн тоо өсч, дагаад үнэ нь нэмэгдлээ. Цаашид нүүрс, модны үнэ хямдарна" гэв.