Бичлэгийн тоо 15,558
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат н.Мандалбаяр БНХАУ-ын иргэнтэй хамтран Зам-Үүдийн хилээр 60 орчим кг мөнгөн ус оруулж ирсэн байна. Улмаар тэд Сонгинохайрхан дүүрэгт тус мөнгөн усаа борлуулах гэж байсныг иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд барьж саатуулжээ.
Тус үйл явдал өнгөрсөн сарын 19-нд болсон бөгөөд хоёр этгээдийг саатуулах үед БНХАУ-ын иргэн оргон зайлж долоо орчим хоног түүнийг эрэн сурвалжилж байгаад хил дээр саатуулан, баривчилжээ.