Бичлэгийн тоо 15,558
-Дөрвөн сая гаруй төгрөгийн үнэтэй гуулин бурхдыг аваад явсан аж- Бурхан шашны төв "Гандантэгчинлэн" хийдийн "Дүйнхор" дацанд энэ сарын 9-10-нд шилжих шөнө хулгай орж гурван бурхан алдагджээ. Энэ мэдээллийн дагуу тус дацанд очсон юм. Биднийг очиход дацангийн төв хаалгыг хоёр ажилтан засварлаж байлаа. Ойр орчмоор нь хөл хөдөлгөөн ихтэй харагдсан. Биднийг "Дүйнхор" дацан руу ороход эл хуль, хэн ч байсангүй. Харин жижүүр хийж буй бололтой хоёр ламхай гүйлдэж байсан. Хулгайч орсон цонхонд төмөр хаалт хийхээр хэмжээ авч байсан юм. Хулгайч дацангийн хойд цонхоор орж 40 гаруй см-ийн өндөртэй "Ловон Бадамжунай", "Нархажид", "Майдар" бурхан болон гэсгүй ламын хэрэглэж байсан сангийн бойпор, хоёр ширхэг дунг хулгайлаад явсан аж. Бурхад дацангийн баруун талд тусгайлан зассан тавиур дээр байрладаг байжээ. Эртний хийцтэй гуулин бурхдыг зах зээлийн ханшаар үнэлвэл дөрвөн сая гаруй төгрөг болох гэнэ. Тус хийдэд шавилан суудаг ламхайгаас зарим зүйлийг тодруулахад "Дацан дээр хамгийн эрт би ирсэн. Өглөө ороход дээд давхарт чимээ гарсан. Багшийгаа ирчихсэн байгаа юм болов уу гээд "Хүн байна уу" гэхэд хариу өгөөгүй. Тэр үед 08.00 цаг болж байсан. Дахиж чимээ гараагүй. Манай ангийн лам ирэхээр нь хичээлдээ явсан. Манай сургууль хажууханд байдаг. Тараад иртэл Жасрай ах "Дацанд хулгайч ороод бурхан аваад явчихсан байна" гэж хэлсэн. Ингээд л хулгай орчихсон байна гэж мэдсэн. Намайг өглөө ирэх үед хулгайч гарах гээд явж байсныг үгүйсгэхгүй л байна. Манай лам нар мэдсэн даруйдаа хийдийн удирдлагад мэдэгдэлгүйгээр цагдаа дуудсан" гэлээ. Харин уг хэргийн талаар Гандантэгчинлэн хийдийн дэд хамба Н. Нанзаддоржоос тодруулсан юм. -Та сая хулгай орсон дацангаас ирлээ. Тэнд юу болсон юм бэ? -Тэглээ. Очиж харлаа. Хулгайч цонхоор нь орсон бололтой. -Цонх нь хаалтгүй байсан хэрэг үү? -Тийм ээ. Манай хийдийн дацангууд цонхондоо төмөр хаалт хийлгэсэн байдаг. Ариун цэврийн өрөөний цонх хаалтгүй юм. Гэтэл ганц хаалтгүй цонхоор нь орчихсон байна. -Хичнээн бурхан байхгүй байна вэ. Бүртгэж үзэв үү? -Гурван бурхан алга болжээ. Мөн гэсгүй ламын хэрэглэж байсан арцны бойпор, дунг авсан байх юм. -Хулгай гарлаа гэд-гийг хэзээ мэдсэн бэ? -Уржигдар орой. Бидэнд хэлээгүй шууд цагдаад мэдэгдсэн байна билээ. -Хулгай гардаг өдөр харуул хамгаалалт сул байж дээ? -Манайх "Sky" харуул хамгаалалтын компанитай гэрээтэй ажилладаг. Хамгаалагчид хийдийн эргэн тойронд гурваас дөрвөн удаа эргүүл хийдэг. Тэр өдөр харуул гараагүй бололтой. -Зарим хийдэд хоногийн лам гэж байдаг. Уг дацанд лам нарыг шөнийн жижүүрт гаргадаггүй юм уу? -Байлгүй яах вэ. Хоногийн лам хийд болгонд байдаг. Тэр өдөр эд нар хоногийн ламыг гаргаагүй гэсэн. -Хийдэд хяналтын камер байдаг уу? -Байдаг. Камераар хийдийн хашаа болон бусад дацангуудыг ажигладаг. "Дүйнхор" дацан мухар газар байдаг болохоор камерт бичигдээгүй байна. -Сүүлийн үед танай хийдэд хулгайн хэрэг гараад байх боллоо. Одоогоос cap гаруйн өмнө "Жанрайсиг" дацангаас хулгай хийж байсан этгээд газар дээрээ баригдсан? -Тийм ээ. Тухайн үед цагдаа нарын тусламжтай хулгайчийг хэргийн газар саатуулсан. Буян номын газарт хар санаа өвөрлөж хулгай хийнэ гэдэг байж боломгүй зүйл. Ер нь хийдийн хавиар халаасны хулгай элбэг. 1990 онд их хэмжээний бурхны эд зүйлсээ хулгайд алдаж байснаас хойш ийм явдал гараагүй. Гэтэл ойрын хугацаанд хоёр ч удаа хулгайн хэрэг гарлаа. Бид энд цаашдаа харуул, хяналтаа сайжруулах хэрэгтэйг сануулж буй хэрэг. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Одоогийн байдлаар хулгай хийсэн байж болзошгүй нэг хүнийг сэжиглэж саатуулсан байна. Лам нарын ярьж буйгаар дацангийн ариун цэврийн өрөөнөөс ус алдаад байхаар нь цонхыг нь түгжихгүй явдаг байжээ. Энэ байдлыг "урт гарт" овжин ашигласан бололтой. Мөн хулгайч хийдийг сайтар судалж харуул, хамгаалалт сул байх үеийг сонгон уг хэргийг үйлдсэн байна. Сүүлийн үед шашны эд зүйлс, бурхан хулгайлах явдал ихсэх болжээ. Өнгөрсөн даваа гаригт Архангай аймгийн Баянцээл сумын иргэн Д-гийнд хутга, буугаар зэвсэглэсэн багтай хүмүүс халдсан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд гэрийн эзнийг эхнэрийнх нь хамт хүлж байгаад 25 см-ийн өндөртэй "Цэнд-Аюуш" бурхан, мөнгөн аяга, эмээлийн мөнгөн даруулга 12 ширхэг болон шүрэн толгойтой цагаан хөөрөг зэргийг дээрэмдээд зугтсан байсан. Аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийг үйлдсэн хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа ч олоогүй байна. Бурхан хулгайлах гэмт хэргийн талаар Цагдаагийн байгуулагаас лавлахад "Ийм төрлийн гэмт хэрэг гардаг. Эзэн холбогдогч нь олдохдоо амархан байдаг. Харин хулгайлагдсан эд зүйлс олдохдоо хугацаа шаарддаг. Ихэнхдээ түүхийн үнэт бүтээл, үзмэр байдаг. Аль нэг айлд үзмэр болох, дамлан наймаалагдах магадлалтай. Бурхан, шашны холбогдолтой үнэт зүйлсийн үнэлгээг тогтоохдоо Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас гарсан жагсаалтыг харгалзан үздэг. Ерөнхийдөө маш бага үнэлдэг" гэж байв.
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1280276/b5f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 88883
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 228415
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 288398
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 307251
15513 tonog tohooromj ngerlee 2008-07-09 11763
15512 PC BNA [5] bak 2005-08-02 11703
15511 Áàòõààí [10] Samatron75e 2005-08-02 11630
15510 Хил давсан малыг буцаав Manaach01 2009-03-10 11504
15509 passport butsaana yaraltai ... [1] henjin 2005-08-02 11174
15508 60 орчим кг мөнгөн ус зарах гэж байгаад баригджээ Manaach01 2009-03-04 11171
» Бурхдын өргөөнд хулгай нүүрлэв Manaach01 2009-02-13 11159
15506 120 iin munxbat / sumya / demvvlen / ta nar xaana bna aa [5] msi 2005-08-03 10880
15505 sport baraa odgko 2011-10-27 10688
15504 Xotiin bolon aimagiin irgenii burtgel medeelliin tov deer taniltai xun bna yy?> [5] sarang 2010-02-26 10474
15503 korean CS 1.6 SERVER IP NUUD? [2] [2] bathuu 2009-03-26 10196
15502 mashin zarah buyu solino lenen 2010-01-26 10151
15501 www.on-air.mn SBN televiz goe garch bn shvv ganza 2007-07-11 10134
15500 nernii tailbar shiawase 2010-08-27 10061
15499 Zarna. amirlan1 2009-08-16 10017
15498 Хандивлагчидтай санал солилцлоо deanna 2009-02-05 9763
15497 SOLONGOS ULSIIN BYH TORLIIN HYND HONGON TEREG BAINA .(huuli eosnii) [1] Tulga 2006-08-31 9594
15496 ERDENET HOT 5-P 10 JIL zaya 2007-11-22 9401
15495 Mongol huvrtas, deelnii online shop bdag bolovuu? yuka_lila 2008-08-24 9360
15494 XAAH bank [1] [2] KHAN 2007-01-31 9359
15493 x tomeo [3] NG 2005-09-01 9309
15492 HP 17" ìîíèòîð áүõèé êîìïüþòîðóóä [1] khaldun 2008-03-06 9135
15491 Zarna tureesluulne amirlan1 2009-09-26 9121
15490 mongol butsana [3] ninja 2006-08-30 9071
15489 MONTEEVER GAALI TOLOHGUI BARAANAAS GAALIIN TATVAR BURTGEL GEJ NEMJ MONGO AVDAGGUI YUM [1] Horgol 2007-05-31 9014
15488 zarna tureesluulne. amirlan1 2009-09-21 8845
15487 Tureesluulne. ajil48 2009-03-11 8771
15486 Zarna amirlan1 2009-08-18 8715
15485 Zarna amirlan1 2009-08-17 8704
15484 zarna tureesluulne. amirlan1 2009-10-14 8701
15483 celbeg. tvnshee xaij bna [2] batgerel 2006-09-01 8487
15482 zarna tureesluulne. amirlan1 2009-09-24 8467
15481 zarna tureesluulne. amirlan1 2009-09-18 8379
15480 * GREEN KART * uuruu shuud buglie gebel ЧЭЖҮ 2009-10-30 8331
15479 zarna tureesluulne. amirlan1 2009-09-18 8324
15478 АВТО МАШИН ХУДАЛДАА (өнгө үзэмж сайтай, сонголт өргөнтэй, чанартай) DEVSHILT_CAR 2009-11-07 8291
15477 ZURXAI [6] anaraa87 2009-04-26 8267
15476 Цэргийн ангийнхан зодоон хийжээ [1] Manaach01 2009-03-28 8249
15475 hi puuz zarah hun bna uu?????? beree 2008-12-17 8241
15474 zarna tureesluulne. amirlan1 2009-11-03 8200
15473 MGL d hashaa baishin zarna hiimori80 2008-07-24 8164
15472 Монголчуудын танилцах сайт MONGOLHOS.COM mongolhos 2012-04-29 8125
15471 zarna tureesluulne. amirlan1 2009-09-24 8109
15470 zarna tureesluulne. amirlan1 2009-10-16 8068
15469 zarna tureesluulne. amirlan1 2009-10-13 7993
배너신청
자생병원

배너신청