Яавал аз жаргалтай байх вэ?
Хvн Та аз жаргалтай бай. Yvний тулд та бусдаас, бурхнаас ихийг хvсэх хэрэггvй. Танд аз жаргалын алтан тvлхvvрийг байнга атгаж явах ямар амархан болохыг харуулах хамгийн энгийн хэдхэн зvйлийг сануулъя.
Бvv ганцаараа бай
Таныг бvрхээд ирсэн ганцаардлын хєнгєн гунигийг уйтгарын бороо болголгvй нам дарахаар тvргэн гарч найз нєхєд, дотны хvнтэйгээ уулз.
Кино vзэж, ном yнш
Та ганцаараа байна уу? Найз чинь завгvй, гэрт хvнгvй, жаахан уйтай сэтгэл тєрєх гээд байх вий. Тэгвэл хамгийн дуртай номоо аваад унш. Урд нь уншсан ч байсан хамаагvй. Эсвэл видео прокатаас дуртай киногоо аваад vз. Харин сэтгэл санаагаа єргєхийн тулд аллага, хvчирхийлэлгvй бас “Хаппи энд”-тэй /аз жаргалтай тєгсгєл/ кино vзээрэй.
Бvтээх их хvсэлтэй бай
Та юухныг ч гэсэн хийж бvтээж чадна гэсэн єрнvvн тэмvvллийг єєртєє єрдєж яв. Энийг хийж, тэрийг амжуулах гэж явахад танд зовлон тоочиж гуних цаг гарахгvй.
Ажилла
Уйтгар, гуниг, азгvй дурлалыг эмчилдэг хамгийн сайн эм бол ажил хєдєлмєр. Урлаг, спорт, улс тєрийн суутнуудын амжилтанд хvрсэн зам нь зовлон гунигийг давах гэсэн тэмцэл байдаг билээ.
Сэтгэлээсээ амтал
Бухимдуу явахад уусан идсэн хvртэл амтгvй юм шиг санагддаг даа? Тэгвэл халбага хоол, зvсэм талхны амтыг зориуд таашаан зоогло. Энэ мэдрэмжтэй хамт таны уйтгарлах, гуних сэтгэгдэл аяндаа зєєлрєн уусах болно.
Єєрийгєє єєрчил
Тохиолдсон зовлон, бэрхшээлээ давахыг хvсч байна уу? Тэгвэл єєрийгєє зоригтой єєрчил. Нэн тvрvvн vс, хувцаслалт, ажлаасаа гэр лvvгээ явдаг замаа, дараа нь бусдад хандах хандлага, ертєнцийг vзэх vзэл, эргэн тойрондоо vзvvлэх нєлєєгєє ч єєрчлєх гээд vзээрэй.
Биеэ бvv чагна
Биеэ дандаа чагнаж явдаг хvн л євчинд ээрэгдэж явдаг юм. Та єєрийгєє бодол санаагаараа удирдаж, эрvvл саруул, гал цогтой яваа гэдгээ єєртєє дандаа сануулж бай.
Уучилж чаддаг бай
Хэн нэг нь таныг голд тань ортол гомдоосон ч vvнийг дахин санахгvйг хичээж тархиныхаа санах ойноос арчиж хая. Тэр намайг гомдоосон доо гэж санах бvрд тань зvрхний чинь нэг булчин євдєж, тархины чинь нэг судас тасарч байдаг юм.
Дурла
Та дурла. Єчнєєн жил ханилсан ханьдаа анх учирч байсан vеийнх шигээ цоо шинээр дурла. Та ганц бие бол тэнгэрт нисэж, далайд умбах зориг хайрлах тийм дурлалыг ол. Аз жаргалтай байхын тулд єєрт тань хайртай хvний хайрыг мэдрэх хэрэгтэй.
Зорилго тавь
Та амьдралын зорилготой бай. Юуханд ч гэсэн зорилготой байж, тvvндээ хvрэх гэж чармайж явах чинь єєрєє аз жаргал юм.
Анхааралтай бай
Та єєртєє ч єрєєлд ч, улс орондоо ч дэлхий ертєнцєд ч чадах хэрээрээ анхаарлаа хандуул. Анхааралтай байх нь vгvйдээ л бусдын шооч vг, хулгайчийн бузар гараас сэргийлнэ шvv дээ.
Баярлаж чаддаг бай
Баярлаж, хєєрч чаддаг бай. Сэтгэлийн хєєрлєє дарж сурна гээд баярласан сэтгэлээ илэрхийлж чадахгvй байх нь таныг аз жаргалгvй болгоно. Ханийнхаа хийсэн хоолонд, хvvхдийнхээ авсан онц дvнд, найзынхаа байгуулсан компанид, аав ээжийнхээ эрvvл саруул байгаад, энэ ертєнц дээр та хvн болж тєрсєндєє баярлаж яв. Энэ бол аз жаргалтай байх хамгийн чухал зvйл билээ