Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган, хар тамхи хэрэглэсэн хэргээр долоон жил хоригдох ялар шийтгэгдсэн “Харанга” хамтлагийн гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Х.Лхагвасүрэнд өршөөл үзүүлжээ. Уг тогтоолоор өнөөдрөөс Х.Лхагвасүрэн эрх чөлөөтэй болж суллагдах аж. Дуучин маань хоёр жил гаруйн турш Тоосгоны хорих буюу ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид ял эдэлж, эрүүл мэнд нь сайнгүй байсан ч "Тоосго" нэртэй хорих ангид хүмүүжигчдийн хамтлаг байгуулан, уран бүтээл туурвиж байсан авьяаслаг уран бүтээлч түүний суллагдах болсонд фэнүүд нь магнай тэнэгэр байна. ШШГЕГ болон Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж Х.Лхагвасүрэн суллагдах нь үнэн гэдгийг баталж байна. Тэрбээр хорих ангидаа "Bricks" хэмээх хамтлаг байгуулж, хамт ял эдэлж байгаа хүмүүстээ уран бүтээлээ хүргэж, дуу зохиож, шинэ цомог хүртэл гаргаад амжсан.
Ийнхүү ард олны хүндэтгэдэг дуучин Х.Лхагвасүрэн өнөөдөр наранд гарч дуунд хайртай ард түмэндээ ирлээ. "Эр хүн алдаж эрэг нэг нураа л биз" гэдэг Ард түмнийхээ өгсөн их хайр хүндэтгэлийг дааж чадах ухаан байгаа хэмээн найдъя. Дуулсан дуу шигээ уянгатай, жаргалтай амьдралыг хүсье.
Б.Анхцэцэг