Их сургуульд элсэгч дүү нар, оюутан залуустаа барих бидний оюуны бэлэг “Оюутан 2008”
Уншсан 6996 vote 0 2009.04.16 11:00:06Сурагчийн ширээнээс оюутны ширээнд тохой залган суух залуус, дөнгөж оюутан болоод удаагүй байгаа залуус та бүхэндээ нэгэн сайхан мэдээг дуулгах гэж байгаадаа таатай байна.
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд болон залуучуудын байгууллагуудын товч лавлах, боловсролын хууль тогтоомж, шилдэг оюутнуудын мэргэжлийнхээ талаар өгсөн зөвлөгөө, нэг оюутны жилийн зардал хэд байх талаарх мэдээллийг та урьд өмнө нэг номноос багцлан уншиж байсан уу. Мөн гадаадад суралцах журам, англи хэл сурах боломжууд, амжилтанд хүрэх нууц, амжилттай суралцах аргууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийн эзэн болох шинэхэн журам, саяхан шинээр батлагдсан Сургалтын төрийн зээлд хамрагдах боломжуудыг бүгдийг нь нэг дороос унших боломж байна. Энэ бол 400 хуудас, 7 бүлэг, 1 хавсралт хэсгээс бүрдэх “Оюутан-2008” ном.
Номын ерөнхий ивээн тэтгэгчээр “Голомт” банк, ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, АНУ-ын “Азийн сан” ажилласан бөгөөд Боловсролын салбарыг болон оюутан залуусыг ивээн тэтгэн ажиллаж байгаад нь Монголын оюутны холбооноос талархсанаа илэрхийлье.
Оюутан таны ширээний ном "Оюутан 2008" таны гар дээр онлайнаар болон хэвлэлтээр үнэ төлбөргүй хүрч байна. Энэхүү эмхэтгэлийг МОХ-ны дэд ерөнхийлөгч, НҮБ-ын Залуучуудын Зохицуулах Хорооны зохицуулагч Х.Батсайхан санаачлан эмхэтгэн хэвлүүлж, Үндэсний портал GoGo.mn таны гарт хүргэж байгаа юм.
Номны нээлтийн арга хэмжээ энэ сарын 9-ний даваа гаригт Интерном номын их дэлгүүрт 12 цагт болох юм.
Ерөнхий шалгалт орон даяар эхэлсэн энэ өдрүүдэд нийт сургуулиа төгсч байгаа 45.000 гаруй сурагчидад бэлэг болгон энэхүү эмхэтгэл номыг Үндэсний портал сайт GoGo.mn Та бүхэнд хүргэж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна. Та энд дарж татаж авна уу.
“Боловсролыг дэмжигч хүн бүрийн үзэх ном Оюутан 2008”