Боловсролын бичиг баримттай холбоотой өөрчлөлт нь 2013 оны 5 сараас
эхлэн, банкны баталгаатай холбогдсон өөрчлөлт нь 7 сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Дараах өөрчлөлт орсон болно:
<Боловсролын гэрчилгээ баталгаажуулалт>
C3 визийг D4 визээр солих эсвэл D2 визээр солихын тулд оюутан заавал сүүлийн боловсролын гэрчилгээг өөрийн улс дахь Apostille-ын баталгаа эсвэл
Солонгос консулын баталгаа хийлгэх шаардлагатай.
Энэхүү шаардлага нь D4 визээс D2 оюутны виз рүү солих тохиолдолд хамаарах ба, сургуулиас өөр шаардлага тавих нь ч бий.
★ D4 визээр солих тохиолдолд заавал төрөл садангийн лавлагаа хийлгэн орчуулга/нотариатаар баталгаажуулах шаардлагатай.
<Банкны баталгаа>
C3 визийг D4 визээр солих эсвэл сургууль шилжих тохиолдолд банкны
баталгаа 5 сая воноос дээш байршуулах шаардлагатай.
Их сургуульд тэнцэн D2 визээр солихийг хүссэн оюутан банкны баталгаа $13,000-оос дээш байх шаардлагатай болон өөрчлөгдсөн.