Бичлэгийн тоо 15,500

Шударга байцгаахын тулд...

Өнгөрсөн арван жилд улсаас нийтдээ 3 тэрбум доллар буюу 3 000 000 000 000 төгрөг үүнийг (монголоор гурван их наяд гэж уншинa) зувчуулсан гэсэн тооцоо гарчээ. Улс жилдээ одоогийн байдлаар 2 их наяд төгрөг зарцуулдаг. 10 жилийн өмнө нэг их наяд төгрөг зарцуулдаг байж. Дундажлаад аваад үзэх аваас өнгөрсөн 10 жилд нийтдээ 15 их наяд төгрөг улсаас ард түмэнд зориулж гаргажээ. Үнэндээ бол бүх иргэдээс татварын байдлаар хурааж аваад эргүүлээд зарцуулсан гэсэн үг. Ингэхээр энэ мөнгөний 20 хувь нь хулгайн замаар орсон болж таарлаа.

Аль зэрэг их мөнгө вэ? Дэлхийн хэмжээгээр үзвэл нэг их биш л байх. Манай дэлхийд жилд эргэлддэг мөнгөний тоо 30 их наяд доллар аж. Ингэхээр дэлхийн бүх мөнгөний арван мянга хуваасны нэгийг манай сайн гарууд арван жилийн дотор тууж орхижээ. Монголын утгаар бол энэ нь сансрын тоо. Үүгээр шуугиан болоод байгаа Таван толгойн ордыг ашиглаж болно. Эсвэл энэ мөнгөөр Баян-Өлгийгөөс Дорнод хүртэл төмөр зам тавьж болно. Монголын18-аас доош насны хүүхдүүдэд 30 жил тэтгэмж олгож болно. Барууны орны дээд зэргийн сургуулиудад 100 мянган залуусыг сургаж болно.

Хэн ингэж хулгай хийгээд байгаа хэрэг вэ?? Нэг их олон хүн биш. Монголд улсын хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй 40 мянга орчим хүн байгаа байх. Цэцэрлэгийн эрхлэгч, багийн даргыг оруулаад. Арай 40 мянгуулаа хулгай хийдэггүй биз. За яахав өндөр тоогоор бодоход дөрөвний нэг нь хулууж амьдардаг гэж бодъё. Ингэхээр 10 мянган хулгайч гарч ирж байна. Үүний 90 хувь нь жижиг гарын шамшигдуулагчид. Яагаад гэвэл тэдний захиран зарцуулж байгаа мөнгөний хэмжээ бага. Сургуулийн засвараас жилдээ ганц сая төгрөг илүүчилдэг захирал, хүүхдийн хоолны мөнгөнөөс мөн хэмжээнийхийг далд хийдэг байцаагч, татвар дундаас зувчуулдаг гаалийн шалгагч гээд явъя л даа. Эд бүгдээрээ нийлээд алга болсон мөнгөний лавтай 30 хувийг туугаа биз. Ингэхээр цаана нь үлдэх нэг мянга орчим сайн гарууд өнгөрсөн 10 жилд хоёр ихнаяд төгрөг хусжээ.

Яаж хулгайлдаг вэ? Бидний уламжлалт ойлголтоор харуй бүрийгээр сейфэнд нь түлхүүр тааруулаад уутанд мөнгийг нь хийгээд сэм гарч одох асуудлыг энд яриагүй байна. Ингэж хулгайлсан хүмүүс ихэнх тохиолдол баригддаг, тэгээд шийтгэгддэг. Дээрх 3 их наяд төгрөг ийм замаар алга болоогүй. Төрийн нэрээр төрийн шугамаар, төрийн албан хаагч болон төрийн эрх мэдэлтнээр дамжин гаднаас нь харахад өөлөх аргагүй цэвэр аргаар алга болсон юм. Дансны аргаар алга болсон бол түүнийг шамшигдуулал гэдэг. Энэ нь бас л цэвэр шамшигдуулал арай биш. Үүнийг Авилга гэж нэрлэдэг. Нэг талаас харахад авилга нь хэн нэг нь нөгөөгөө хэдэн цаасаар гар цайруулж байгаа юм шиг харагдавч үүний цаана маш ноцтой гэмт хэрэг бий. Төрийн нэрээр ард түмний баялгийг хэдүүлээ эрх мэдлээ ашиглан хулуух бүхэл бүтэн том процесс. Энэ нь явсаар байгаад бүхэл бүтэн тогтолцоо, сүлжээ болжээ. Авилгачид өлсөж байгаа хүүхдийн сүүлчийн зүсэм талхыг, өвдөж байгаа настны эцсийн эм тариаг шүүрэн авч зувчуулдаг учраас хамгийн аюултай үзэгдэл. Авилгад идэгдсэн ямар ч нийгэм хэзээ ч өөдөлдөггүй. Авилга гэдэг нь эрх мэдэлтэй нь бусдыгаа тонож амьдардаг тогтолцоо. Ийм нийгэмд шудрага хөдөлмөрөөр хэн ч олигтой амжилтад хүрдэггүй, төрийн нэрээр л хэдэн тэрбумтан буй болдог. Тэд улс оронд эргэлдэж байгаа мөнгөний урсгалыг хянаж, нөгөө талаас төрийн эрх мэдлийг хамтран хэдүүлхнээ эзэмшдэг. Үүнийг олигарх гээд байгаа юм. Бид олигархдаа идүүлж, дарлуулж, эзлүүлж, боомилогджээ.

Нийгэм маань тэр аяараа илжирч новш болоогүй. Үүнийг эсэргүүцдэг, урдаас нь зориг гарган тэмцдэг үй олон хүн бий. Тэмцэгчийг ард түмэн дэмжиж байж бид үр дүнд хүрнэ. Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайд болсон, авилга, хулгай шамшигдуулал, олигархтай хоёр удаа тэмцэж, хоёр удаа огцорсон. Ерөнхий сайдыг УИХ томилдог. Томилдог болохоороо огцруулах эрхтэй байдаг. Хууль тогтоох байгууллагад олигархууд дүүрчхээд байна. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог. Иймээс олигархууд огцруулж чадахгүй. Энэ муу муухайтай тэмцэх гэж байгаа түүнд ард түмэн туслах хэрэгтэй санагдана. Бурхан гурав гэсэн тоонд дуртай. Гурав дахь удаагаа оролдвол тэр биднийг энэхүү хулгайч нарын дарангуйллаас салгаж өгөх байх. Шударга байцгаая гэж хүн болгон хэлдэг. Тэр шударгыг чинь оройлж тогтоох хэн нэг хүн хэрэгтэй байна шүү дээ!

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1655033/870/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
15110 Оюутнуудад хэрэгтэй зөвөлгөө Маралгоо 2009-06-24 2677
15109 URILGAND heregtei material [2] Shirley 2007-02-28 2677
15108 BUSGUI tanii goyl... nuskin_ 2009-08-01 2674
15107 TA BUHEND INFINUM BUTEEGDEHUUNIIG SANAL BOLGOJ BNA sormuusmaa 2009-06-21 2668
15106 [20061118]Mongol Oyutnii IV Chuulgan - 10:00 [1] Nergui 2006-11-14 2667
15105 Amerikt suraltsah talaar unegui zuvluguu ugnu. [1] ganstelmeg 2010-06-11 2661
15104 СӨҮЛ ХОТЫН КЕНГВОН ИХ СУРГУУЛЬ [1] 평화 2009-10-28 2661
15103 명지 ih surguuliin mongol taniltsuulga haana bdag yum be? tuska 2009-03-13 2659
15102 서울장학생 сөүл хотын нэрэмжит тэтгэлэг [3] Levi`s 2008-08-18 2659
15101 солонгос дахьолон улсын гоо сайхны их дээд сургуульд монгол оюутан залуусыг бүртгэж эхэллээ daskaa 2010-07-15 2645
15100 ♣♣ТЭЖ0НД ГОО САЙХAНИЙ САЛОН АЖИЛЖ БАЙНA♣♣ sekv_boy 2010-12-27 2643
15099 Mongol-Angli, Angli-Mongol orchuulga bainga hiine. orchuulna 2011-11-26 2641
15098 shiwees tattoo shiwees tattoo [1] munkhuu 2007-02-23 2624
15097 diplom bolon sudalgaanii ajil bichne [1] line2009 2011-09-06 2615
15096 Монголын тухай Фото зураг болон уран зураг худалдаж авна gangg 2008-08-13 2613
15095 bair xaij bn [1] seika 2006-10-11 2613
15094 hvnii nootsiin udirdlagatai holbootoi diplom bichihed aytaihan sedev sanal bolgooch [1] yka 2010-03-21 2606
15093 Бакалавр болон Магистарын диплом хамгаалахад тусална зөвлөгч 2009-09-03 2596
15092 АН МИН ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТА БҮХЭНД ТУСЛАНА yagaan 2009-07-18 2586
15091 solongos hunii urilga batlandaalt hiij ugnu, surah ba nastai hund 기대 2010-07-19 2585
15090 2009 оны 3 сарын 28нд болох СМОХ-ын VI-р ээлжит сонгууль хойшлогдсон болохыг мэдэгдье. Levi`s 2009-03-13 2580
15089 Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл mgldevochka 2009-06-18 2574
15088 10n jiliin adistad baklavar diplom gargana 01051276888 [1] washington 2009-07-04 2572
15087 Стрэсс болон сэтгэл гутрал 123-456 2009-11-04 2568
15086 Angaah bolon em zuichiin meregjileer syrdag ouytan ... tyslaach...!!! [1] Byamba 2007-02-10 2568
15085 angli helnii orchuulga hiine vege 2009-06-18 2567
15084 Оюутан танд хэрэгтэй ч юм билүү finepix 2009-06-29 2560
15083 MASTER BOLON HELNII COURSE-D SURALTSUULNA, ELCHINGIIN MATERIAL BURDUULJ ALBAN YOSNII ORCHUULGA HIINE/TAMGATAI/ KimDaree 2008-08-29 2544
15082 USA YAWAX BOLOMJ! USA yawaarai 2009-10-23 2541
15081 surgamaar b/a [3] erik 2006-10-26 2539
배너신청
자생병원

배너신청