Бичлэгийн тоо 11,685

1. Ансан хотын жолооны шалгалт авах байгууллага(үнжон мёнхо шихом жан)-аас  (031-405-0352) шалгалтын хуудас авч бөглөнө.
2. Эрүүл мэндийн шинжилгээг жолооны шалгалт авах байгууллага болон  харьяа эмнэлэгүүд дээр өгөх ба хураамж 6000вон.
3. Ансан хотын жолооны шалгалт авах байгууллага дээр 3 цагийн замын хөдөлгөөний аюулгүйн  сургалтанд хамрагдах ёстой.  Бүрдүүлэх бичиг баримт :   гадаад иргэний үнэмлэх, паспорт  , бүртгэлийн хураамж 12.000 вон. Сургалтын хуваарь: Даваа~Баасан  гаригуудад 10:00~13:00цаг  
Мягмар гаригт орой 6:00~9:00 цаг                                      
※Бямба гарийн сургалт нь сард 1удаа  хичээллэнэ.  
( 7.18, 8.22-нд 10:00~13:00 сургалт явуулахаар төлөвлөж байна.)                
  4. Жолооны  шалгалт авах байгууллагын 1 давхарт дүрмийн шалгалт өгөх  мэдүүлгийн хуудас бөглөнө. Бүртгэлийн хураамж 1.2-р ангилал 6000вон  Хүнд даацын ангилал 4000вон.                                           ,
5. Дүрмийн шалгалт өгөхдөө шалгалтын бүртгэлийн хуудас, фламастер,
гадаад иргэний үнэмлэхээ авч очно.
6. Дромын шалгалт нь жолооны шалгалт авах байгууллага дээр бус жолооны дамжаанд 3 цаг суралцах ёстой бөгөөд жолоодох арга техникт суралцдаг.
7. Дүрмийн шалгалтанд тэнцсэнээс хойш 1 жилийн дотор шалгалт өгөх боломжтой. Хураамж 1,2-р ангилал энгийн 15.000вон, 2-р ангилал           жижиг  тэрэг 6000вон, хүнд даацын 5000 вон төлнө.
8. Дромын шалгалт нь тээврийн хэрэгсэл жолоодох, замын хөдөлгөөний дүрмийн дагуу жолоодох чадвар,болон шийдвэр...... гаргах овсгоо самбааг шалгадаг.Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө бэлэн байх ёстой
бөгөөд нийт 100 онооноос 80-аас дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ.
9. Дадлагын жолооны үнэмлэх гэдэг нь хотын замд жолооны дадлага хийхийг зөвшөөрсөн үнэмлэх юм. Дромын шалгалтанд тэнцсэн тохиолдолд энэ үнэмлэхийг олгох бөгөөд хураамж нь 3000вон. Дадлагын жолооны үнэмлэхний хүчинтэй хугацаа нь 1жил ба энэ хугацаанд жолооны үнэмлэх авч чадаагүй тохиолдолд дүрмийн болон дромын шалгалтыг дахин өгсний дараа дадлагын үнэмлэх авах ёстой.
10. Дадлагын жолооны үнэмлэх авсан хүн нь 10цагаас дээш хотын замд жолоодох дадлага хийсний дараа шалгалт өгөх ёстой. 2-оос дээш жил жолоо барьсан(дадлага хийх гэж буй машиныг жолоодох эрхтэй жолооны үнэмлэх эзэмшиж буй хүн) хүн машинд хамт яван, заах ёстой ба хотын замд жолоодлогын дадлага хийхээс ондоогоор жолоо барьж явахыг хориглоно.
11.  Хотын жолоодлогын дадлага дууссаны дараа шалгалт өгөхөөр бүртгүүлнэ. Шалгалтын бүртгэлийн хуудас(дадлагын жолооны үнэмлэхийг наасан), 10-аас дээш цаг хотын жолоодлогын дадлага хийсэн тухай дадлагын тодорхойлолт (шалгалтын хуудасны ар талд), гадаад иргэний үнэмлэх, хураамж 21000вон.Жолоодлогын дадлага хийж буй тээврийн хэрэгсэл нь“сургалтын тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдгийг машины урд, хойд шилэн дээр байрлуулна.
12. Хотын жолоодлогын шалгалтанд жолоодох байдал, тоормослох, араа солих, эзэмшилт, чигээрээ, зүүн, баруун гар тийш эргэх зэрэг 39 төрлөөр дүгнэн, 70- аас дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ.
13. Хамгийн сүүлийн өгч тэнцсэн шалгалтын хуудас, тэнцсэн тодорхойлолт,   цээж зураг 1%, хураамж 6000 вон, гадаад иргэний үнэмлэхний үнэмлэхний хамт жолооны шалгалт авах байгууллагад аваачиж өгснөөр жолооны үнэмлэхээ авна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2288585/867/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Визний шинэ журамд шилжлээ [8] [1] Levi`s 2010-04-22 96367
Зарлал Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2 [33] Levi`s 2009-08-25 115048
Зарлал МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ [22] Levi`s 2009-04-28 134912
Зарлал International Telephone Code [13] [1] TLG13 2008-08-31 70694
Зарлал Аялал жуулчлалын талаар сонирхсон бүх зүйлээ эндээс олж болохоор хэрэгтэй булан болгоцгооё! [64] admin 2008-06-27 147098
배너신청
자생병원

배너신청