Бичлэгийн тоо 11,685

Миний мэдэх Австрали орон

Уншсан 3356 vote 0 2009.08.16 13:19:33
                                                          
 
 
Бичсэн С. Мандахбат   
Лхагва, 2009 Наймдугаар сар 12 15:33
<SCRIPT type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js" type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/expansion_embed.js"></SCRIPT> <SCRIPT src="http://googleads.g.doubleclick.net/pagead/test_domain.js"></SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/render_ads.js"></SCRIPT> <SCRIPT>google_protectAndRun("render_ads.js::google_render_ad", google_handleError, google_render_ad);</SCRIPT>

melbourneЕрєнхий байдал
Австралид анх ирсэн миний сэтгэгдэл энэ орны бvх зvйл эсрэг юм байна л гэж бодсон. Яг л хvvхэд байхдаа Гитлер vсээ зvvн тал руугаа хагалж самнадаг юм чинь тэдний бvх юм эсрэг гэж боддог байсантай адил.

Австралид нар буруу эргэдэг, “арван хоёр дугаар сар” хамгийн дулаан зун нь бол “долдугаар сар” хамгийн хvйтэн євєл нь байна. Замын урсгал нь баруун гар тал. Тийм болохоор бvх машин нь “буруу талдаа рvльтэй”. Хуучин машин гурван мянган доллараар авна. Анх ирээд машинд дайруулчих гээд амаргvй юм байна лээ.

 

Австрали орон нь Дэлхий дээрхи хамгийн том арал улс бєгєєд хорь гаруй сая хvн амтай Дэлхийн цєєхєн єндєр хєгжилтэй орнуудын нэг юм. Австралийн зvvн эргийн гурван мужид арван таван сая хvн буюу нийт хvн амынх нь далан таван хувь нь амьдардаг.
Дундаж амьдралтай Австрали айл нь хоёр хvvхэдтэй, хотод ойрхон хаустай (гурван зуун мянга гаруй доллар), гэртээ интернет болон бvхий л шаардлагатай сvvлийн vеийн технологууд, хоёр машинтай байна.
Австрали залуус дээд боловсрол руу тэмvvлдэггvй. Учир нь хар ажил хийхэд л хангалттай сардаа гурван мянга гаруй доллар олдог. Гэхдээ єндєр мэргэжилтнvvд нь єндєр цалин авна. Тухайлбал дундаж хуульч цагт нэг зуун хорин доллар буюу сардаа арван мянган долларын цалин авдаг. Гэхэд би Хууль зvй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн цалин гэж Монголд цагт нэг доллар хvрэхгvй, сардаа нэг зуун доллар авдаг.

Улс тєр
Австрали улс зургаан муж, хоёр газартай холбооны улс юм. Энэ улсын тєрийн тэргvvн нь Английн хатан хаан, Хатан хаан тавин нэгэн улсын Тєрийн тэргvvн байгаа билээ. Холбооны хэмжээнд Засгийн газрыг Либераль намаар тэргvvлсэн эвсэл нь арав гаруй жил удирдаж байгаа бол бусад бvх мужуудын хувьд Хєдєлмєрийн намаар тэргvvлсэн Засгийн газартай байна. Ерєнхий сайд нь удахгуй Далан нас хvрнэ. Арваад жилийн ємнє Хєдєлмєрийн нам нь Австралийн Тєрийн тэргvvн Хатан хаан биш болж, Австрали улс бvгд найрамдах улс болох ёстой гэсэн ард тvмний санал асуулга явуулаад ялагдаж байсан гашуун тvvхтэй. Гэхдээ энэ нь Австрали улс нь “бие даасан улс биш” гэсэн vг биш юм.
Энэ оны арван нэгэн сард Холбооны парламентынх нь сонгууль болох бєгєєд арав гаруй жил удирдаж байгаа Эвсэл ялагдах магадлал ихтэй байна. Австрали улс нь улс тєрийн тогтолцооны хувьд Англитай адил парламентын сонгодог хэлбэр болох хариуцлагатай Засгийн газрыг сонгосон юм. Сонгуульд ялсан намын дарга нь Ерєнхий сайд болох бєгєєд сонгууль бvрийн ємнє намын дарга нарын дэлгэрэнгvй намтар ном хэвлэгдэн гарна. Тус бvрийг нь дєчєєд доллараар худалдаж аваад тэр номыг уншихад Австралийн улс тєрийн дотоод амьдралыг ерєнхийд нь гадарлах юм байна лээ.

Австралийн улс тєрчид маш єндєр ёс зvйтэй. Хэрэв улс тєрч хvний гэр бvл нь Зочид буудлын бизнес хийдэг бол тэр асуудлыг парламент хэлэлцэхэд тухайн улс тєрч оролцдоггvй. Улс тєрчид нь буруу л зvйл хийсэн бол хэзээд єєрєє огцроход бэлэн байдаг. Энэ онд л гэхэд Холбооны сенат, холбооны сайд нэгэн хvн Тєрийн бус байгууллагад маш багахаан хувьцаа эзэмшдэг гэдгээ олон нийтэд мэдэгдээгvй гэдгээсээ болж єєрєє огцорсон, сvvдрийн Засгийн газрын хууль зvйн сайд нь гэмт хэрэг хийж байсан хvнд “сайн хvн” гэсэн тодорхойлолт хийснийхээ тєлєє огцорсон. Саяхан миний амьдарч байгаа Виктория мужийн ерєнхий сайд нь Хорин настай хvvхэд нь согтуугаар машин барьж яваад замын хашлага мєргєснєєс болж єєрийгєє муу эцэг байна тиймээс гэр бvлдээ илvv цаг зарцуулъя гээд бараг найман жил хийсэн ажлаасаа єєрєє огцорсон.
Холбооны улс тєр нь гуравхан зуун мянган хvн амтай жижиг хотод болно. Их жижигхэн авсаархан сайхан хот байна лээ. Америк хvн загварыг нь хийсэн юм байна лээ, Вашигтонтой тєстэй санагдсан.

Эдийн засаг
Австрали улс нь асар єргєн уудам нутагтай цєєхєн хvн амтай орон юм. Vvгээрээ Монголтой тєстэй. Австраличууд єєрсдєє эдийн засгаа жижиг гэж ярьдаг. Магадгvй Хятад, Энэтхэгтэй харьцуулаад тэгдэг байх. Австрали улс єєрєє АНУ, ИХ Британи зэрэг орныг бодвол “харьцангуй” хямд юм. Тийм ч болохоор нэг сая орчим Австраличууд гадаадад ажиллаж, олон европчууд энд ирж боловсрол эзэмшиж байна.
Австрали улсыг уул уурхайгvйгээр тєсєєлєхийн аргагvй. Дэлхийн хамгийн том уул уурхайн гигантууд эндээс гаралтай, энд байсаар л байна. Австрали улс эрчим хvчний хувьд єєрсдийгєє бvрэн хангадаг бєгєєд гадаадад нvvрс экспортлож байна. Австрали улс нь Дэлхийд Бразилийн дараа орох хамгийн том зэс олборлогч юм. Зэсээ эднийхэн машин ихээр vйлдвэрлэдэг Япон, Солонгос руу экспортлодог. Сvvлийн vед Хятал улс томоохон хэрэглэгч нь болсон.
Австрали улс нь тусгаарлагдсан арал улс тул гадаад худалдааны гол тээвэрлэлт нь дэлхийн хамгийн хямд тээвэрлэлт болох далайн тээвэрлэлт юм. Миний амьдарч байгаа Мельбурн хот ч томоохон порт хотынх нь нэг.

Мельбурн хот
melbourne1Хотын нэр нь Английн нэгэн гvнтний нэр юм. Авсрали улсын хамгийн том хоёр хот нь Сидней, Мельбурн юм. Мельбурн гурван сая гаруй хvн амтай. Маш олон vндэстний хот. Мельбурн хотын дарга нь Хятад хvн. Хэдхэн жилийн ємнє энэ хот амьдрахад Дэлхийн хамгийн тааламжтай хот-оор шалгарч байсан гэсэн.
Мелбурн нь Австралийн спортын нийслэл юм. Энд Фомула-нэг, Австралийн нээлттэй теннисний тэмцээн, Дэлхийн аваргын тэмцээнvvд болдог. Энэ хот кофе, виногоороо алдартай. Гурван мянган тєгрєгєєр кофе авч уугаад хэзээ ч уудахгvй, харамсахгvй.
Энд амьдрах нэлээд vнэтэй. Миний хувьд тэтгэлэг болох мянга таван зуун долларын маань тал нь байрны тvрээсэнд, тал нь хvvхдийн цэцэрлэгт єгєєд л дуусдаг даа. Хvvхдийн цэцэрлэг єдєрт далан дєрвєн доллар, тvvний талыг Засгийн газар нь даадаг. Эмчид нэг удаа зvгээр vзvvлэхэд нэг зуу орчим доллар. Даатгалтай бол арай хямд. Тийм болохоор эхнэр бид хоёр ажил хийж тvvгээрээ амьдардаг. Ажил хийхэд сардаа мянга таван зуун доллар нэг хvн олчноо. Цагт хамгийн багадаа арван хоёр ам.доллар авдаг. Энэ нь Солонгосоос хамаагvй дээр байгаа юм. Бид энд дундажаар єдєрт єглєє есєєс хоёр цаг хvртэл ажиллаад сардаа мянга таван зууг авч байхад Солонгост єглєє зургаагаас орой долоо хvртэл ажиллаад мянган доллар л авдаг. Миний тєрсєн ах эгч хоёр Солонгост ажиллаж байгаа л даа.
Эндхийн агаар маш цэвэрхэн. Ажлын цаг нь орой тавд дуусах бєгєєд зургаа гэхэд айл болгоны гадаа машинууд нь байж байдаг. Авсраличууд маш гэр бvлсэг, найрсаг, хєршдєє сайн хvмvvс. Миний амьдарч байгаа газар л лав яг л Монголд зуслан дээр байгаа юм шиг байдаг.

Байгаль орчин
melbourne-australia-500-300Байгаль орчны асуудал хэдийгээр Дэлхий дахины асуудал хэдий ч Авсралид илvv их хурц юм шиг санагдсан. Австрали сvvлийн нэлээд олон жил гантай байгаа юм. Тэгээд ч дэлхий нийтийн дулааршил, ус зэрэг асуудал нь ирэх сонгуульд нь нэлээд нєлєєлєхєєр байгаа.
Австрали хэдийгээр дулаан орон хэдий ч євєлдєє бас их жихvvн. Орон сууцнууд нь нэгдсэн халаалтын систем байхгvй болохоор “тен” л залгана даа. Vvнд тогны мєнгє явж єгнє. Австрали єєрийн гэсэн Альптай, их сайхан юм байна лээ. Цэцэг ургаж байгаа газраас тав алхаад цанын баазад очиж байгаа юм чинь.
Австрали улс эрчим хvчнийхээ ная гаруй хувийг нvvрснээс олж авдаг. Энэ нь байгаль орчинд сєргєєр нєлєєлж байгаа бєгєєд нєєцийн хувьд нэлээд хязгаарлагдмал учир Австрали улс Атомын цахилгаан станцтай болох хvсэлтэй байгаа бєгєєд хоёр том нам нь аль аль нь дэмжиж байгаа. Харин иргэд нэлээд эсэргvvцэж байгаа. Ер нь Австралийн дэд бvтэц нэлээд сонирхолтой сэдэв.

Дэд бvтэц
Дэд бvтэц нь ерєнхийдєє улс орны амьдралын тvвшинг харуулдаг билээ. Австрали улсын иргэд оршин суугчид сайхан амьдарч байгаагын нэг vндэс нь сайн дэд бvтэц. Австрали улс нь єргєн уудам нутагтай цєєн хvн амтай ч дэд бvтцийг сайн хєгжvvлж чадсан. Австрали орон бvхэлдээ босоо болон хэвтээ тємєр зам, авто замтай. Газ дамжих хоолой ч хотуудаа холбосон байгаа. Ерэн оны дэлхийн эдийн засгийн шинэ эргэлтээс эхлэн Дэд бvтцийн хєрєнгє оруулагч нь Тєр ганцаараа байхаа больсон. РРР гэж нэрлэгдэх болсон шинэ загварын дагуу хувийн сектор нь єєрєє тємєр зам, авто зам, цахилгаан станц, сургууль, эмнэлэг зэргийг барих болсон. Тэгээд эргэж улсаас хориос гучин жилийн хугацаанд мєнгєє авах систем юм. (Энэ систем Монголд хэрэгжиж эхлэх гэж байгаа. Зам, тээвэр, аялал жуулчлалын яам саяхан Кекvшvзан сан, японы нэгэн компани нартай УБ-Мандалговь, бас нэг чиглэлд хар замыг єєрийн хєрєнгєєр барих санамж бичигт гарын vсэг зурсан дуулдсан. Зарим компани єєрийн хєрєнгєєр Хятад руу тємєр зам барих санал ч тавиад байгаа юм байна лээ. )
Хувийн секторууд нь єєрсдєє эрсдэлээ vvрэн хэдэн тэр бум долларыг vvнд зарцуулж байна. Энэ бол зєвхєн Австраличууд биш юм. Австралийн хамгийн том хоёр барилгын компани гэхэд Германы компани. Мелбурн хотын метро-г нь Франц компани ажиллуулж байна.

Австралид vйлдвэрлэв
Асвтрали улсдаа хийсэн бvтээгдэхvvн дээрээ “бахархалтайгаар Авсралид vйлдвэрлэв” гэсэн бичигтэй. Гэхдээ дэлгvvрээр явж байхад хvнснээс бусад ихэнхи бvтээгдэхvvн нь Хятадад vйлдвэрлэв гэсэн байдаг. АНУ-д бач тийм гэж сонссон. Магадгvй би хямд газраар нь л явдаг байх. Хvнсний хуьвд эднийх маш хатуу хилээр идэх юм юу ч оруулахгvй. Согтууруулах ундаа, шоколад л оруулдаг гэсэн.
Хятад, Энэтхэг эдний хувьд vнэхээр том сонирхол. Анх ирээд vнэндээ Азид ирсэн юм шиг л байсан. Маш их Хятад, Вьетнам, Энэтхэгvvд байдаг. Арга ч vгvй биз дээ. Австралийн хvн амын єсєлтын гол хувийг нь тєрєлт бус, гаднаас ирсэн цагаачид эзэлдэг гэсэн. Цагаачдын ихэнхи гэхдээ цагаан арьстанууд эзэлсэн хэвээр байгаа.
Єндєр хєгжилтэй баян орон болохоор олон улсын нэр хvндээ бодоод дvрвэгсэдийг ихээр авдаг юм шиг байгаа юм. Миний амьдардаг хэсэгт нэлээн ойр газар Сомалигаас ирсэн нєхдvvд нэлээд их байдаг. Энэ оронд (Австралид) “хэлний шугам-гарц“ гэж нэг сайхан юм байдаг. Чи англиар ойлгохгvй бол арав гаруй хэлээр шууд ярьж болох сувгуудтай. “Бусад” гэсэн суваг ч байдаг юм байна лээ. Тэнд нь Монгол байдаг эсэхийг мэдэхгvй.

Австралид ирэх нь
Австрали улс нь дээхин vеийн АНУ-тай нэгэн адил маш зєєлєн цагаачлалын бодлоготой бєгєєд Австрали мєрєєдєл гэж бас байдаг. Хорин жилийн ємнєєс эдний цагаачлалын бодлого нэлээд єєрчлєгдсєн. Тухайлбал Австралид тєрсєн л бол Австралийн иргэн байхаа больсон. Харин АНУ-д энэ хэвээрээ гэж сонссон.
Эднийхэн визээ єгєхдєє санхvvгийн шаардлагыг нэлээд єндєрт тавьдаг сайн ч шалгадаг. Оюутны виз авахад мэдээж сургуулийн урилга, тєлбєрєє тєлєх чадварын баталгаа хэрэгтэй.
“Чадварлаг цагаач” гэсэн хєтєлбєр Австрали орон хэрэгжvvлдэг. Чи vнэхээр мэргжилдээ сайн, англи хэлтэй бол тавтай морил л гэнэ дээ. Гэхдээ байнгын оршин суугч болоход Монголчуудын хувьд байгалын шинжлэх ухаан л хэрэгтэй салбар байх даа.

Хєгжил ба хачин зvйлс
Австрали улс нь ардчилалын тvвшингээрээ дэлхийд дээгvvрт орно. Энд ижил хvйстнvvд хуримаа хийж болно. Харин хvvхэд vрчлэн авч болохгvй. Гэхдээ хvvхэд vрчилж авах эрхийн тєлєє тэд vзээд л байгаа. Энэ Мельбурн хотод гэхэд жил бvр гей, лесби нарын шоу болно.
Зарим муж нь “эмчлэх найдваргvй” хvнийг амийг нь хороохыг зєвшєєрсєн хуультай.
Ерэн хоёр онд Австралийн дээд шvvх алдарт Мабо-гийн шийдвэрээ гаргасан. Vvний дагуу олон зууны туршид энэ газрын уугуул иргэд байсан Аборигин хvмvvс газартаа эзэн нь болж эхэлсэн. Энэ нь Австралийн эдийн засаг, уул уурхайд асар ихээр нєлєєлсєн.
Австраличууд мєнгєтэй учраас зугаа цэнгэлд их дуртай. Пиво, вино их ууна. Мєрийтэй тоглоом, бооцоот тоглоомонд их аз vзнэ. Австралийн хамгийн баян хvн нь Мельбурн дах Казиногын эзэн дєчин настай залуу бєгєєд зургаан тэр бум гаруй доллартай.

Австрали дахь Монголчууд
Австралид Монгол Улсын элчин сайдын яам, консул аль аль нь байхгvй. Гэхдээ Австралийн уул уурхайн нэлээд олон компани Монголд ажиллаж байна. Монгол Улсаас Австралид єргємжит консулаар нэгэн настай австрали хvн ажилладаг. Зарим Монголын компани тухайлбал Эрдэнэт хивс Сидней руу бараагаа экспортлодог гэж сонссон.
Миний сонссоноор Мельбурнд дєч, Брисбанед гуч, Аделайдед хорь, Пертэд хоёр, Канберрад арван тав, Сиднейд мянга орчим монгол байдаг гэсэн. Сиднейгээс бусад хотуудын Монголчуудын талаас дээш хувь нь Австралийн Засгийн газрын зардлаар мастер, докторын зэрэгт суралцаж байгаа Монголын тєрийн албан хаагчид, тэдний гэр бvл юм. Харин vлдсэн хэсэг нь Австральд байнгын оршин суугч (таван жил хvртэл) виз авсан хvмvvс эсхvл Монголын Улсын тєрийн сан, Олон Улсын байгууллагын зардлаар суралцагсад, гэр бvлтэйгэээ байгаа юм.
Сидней дэх Мянган Монголын бараг тал нь визнийх нь хугацаа дууссан “харласан” хvмvvс байдаг гэж сонссон.
Энд АНУ болон бусад єндєр хєгжилтэй оронд байгаа Монголчууд шиг “Монголчуудын холбоо” гэж огт байдаггvй. Бvгд сонссон сонссоноороо л бие биенээ мэдэж амьдардаг. Харин сvvлийн vед миний мэдэж байгаагаар зарим нааштай хандлага бий болж байгаа.

(Энд би Австрали улс, Австраличуудыг магтахыг хvсээгvй, муулахыг бvр ч хvсээгvй. Монголчуудыгаа ч мєн адил.)

Єндєр овогт Сэрээновын Мандахбат

Мельбурн хот, Австрали улс
2007 оны 08 сарын 15 єдєр

http://mandakhbat.wordpress.com

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2092938/fd6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Визний шинэ журамд шилжлээ [8] [1] Levi`s 2010-04-22 96104
Зарлал Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2 [33] Levi`s 2009-08-25 114478
Зарлал МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ [22] Levi`s 2009-04-28 134655
Зарлал International Telephone Code [13] [1] TLG13 2008-08-31 70428
Зарлал Аялал жуулчлалын талаар сонирхсон бүх зүйлээ эндээс олж болохоор хэрэгтэй булан болгоцгооё! [64] admin 2008-06-27 146740
11550 mgl yaraltai butsmaar bna [1] jon 2007-06-15 4023
11549 gadaad pass yaraltai garguulna [1] DENS 2007-06-15 3991
11548 New business! $$ [2] [4] Mc 2007-10-16 3975
11547 СОЛОНГОСЫН ВИЗ ГАРГАНА....ЭРҮҮЛ МЭНД, АЯЛАЛ, СУРГУУЛЬ Bodit Alkham 2014-10-03 3967
11546 MIAT-iin oyutnii hyamdral [1] Nikita 2007-06-18 3933
11545 koronda mashin zarna adalyavdal 2010-05-19 3902
11544 Онгоцны үйлчлэгчийн ангид суралцуулана. goolingo 2009-05-15 3884
11543 SOLONGOSIIN VISA!!!!!!!!!!! aviator 2011-01-20 3855
11542 Naidvartai urilga hiij oruulj ogno file humuuneee 2009-08-22 3803
11541 4хөн хоног үлдлээ picnic. 2008-09-10 3743
11540 ЭРЧИМТЭЙ ТУРАХ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ АРГА ЗАМ file NAKHIA 2009-11-04 3720
11539 G-1 angilal?? [1] PUMA**** 2007-06-19 3699
11538 SOLONGOSIIN HUDULMURIIN BIRJ DEER NERN BAIRSHSAN HUMUUSIIG SONGOLT HIIJ UGNU minjka 2010-07-17 3694
11537 Улаанбаатар Уланүд ын аялал Итгэлт хамба, үзэсгэлэнт байгаль нуурт аялуулна simere 2010-07-15 3684
11536 solongosiin viz naidvartai gargana urilga batlan daalt batalgaatai hiine parkjubin 2010-12-20 3664
11535 2001 onii BONGO FRONTIER mashin hyamd zarna. Holboo barih utas: 010-3975-7774 file uko 2010-11-02 3657
11534 1998 onii 12 hunii suudaltai MICRO hyamd zarna. Holboo barih utas: 010-3975-7774 file uko 2010-10-22 3622
11533 MGL_s 28nastai eregtei hun oruulj irmeer bna. [1] OGNOO 2007-06-16 3593
11532 MIAT ssass 2008-11-01 3578
11531 solongost aylah! diller 2009-01-16 3573
11530 Seremjluuleg [1] tomormonh 2008-08-02 3562
11529 GANDAN SHADDULLEN HIIDIIN ZURHAICH A. NARANTSETSEG [1] saraa 2007-08-30 3553
11528 Nudnii haraanii Laser hagalgaa bolon Goo saihanii mes zasal-d Solongosiin terguunii emneleguuded juuchilj bn! Khos Vansemberuu Emneleg [4] Khos vansemberuu Hospital 2012-03-09 3542
11527 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-07-18 3533
11526 2008 oni hoh ungiin porter yaraltai zarna. holboo barih utas: 01039757774 file uko 2010-10-22 3527
11525 SURPRICE... ZOVHON MONGOLCHUUDAD ZORIULAV eeegiiineee 2008-08-22 3527
11524 SOLONGOSIIN VIZNII ZOVLOGOO OGNO, ELCHINGIIN MATERIAL BELDEJ ORCHUULNA Bodit Alkham 2013-09-20 3490
11523 SOLONGOS ULSAD HYAMD SURALTSAH BOLOMJ BAINA. edufun 2009-06-09 3486
11522 3sariin viz gargaj daguulj yvna 9965-6390 hamtrah 2009-09-02 3432
11521 AMRALTIIN GAZAR TANIIG XVLEEJ BAINA file msntc 2012-06-14 3429
11520 OROOD UZ! MGL гишүүн** 2008-08-09 3404
11519 solongosoos taiwan hongkong-ruu aylalaar ywhad tiiznii une hed bol? mdr_1226 2010-04-13 3393
11518 монголоос солонгосруу явах хүмүүсийн анхааралд 기대 2009-03-29 3393
11517 Hamt beejin yavaad butsaj ireh hun bnu [1] Almonds 2009-12-02 3384
11516 hulgaich zaluugiin zurag ner ni ENKHBAT 28 nastai utas ni 010 2815 0626 hulgaich zaluugiin zurag 2011-12-06 3381
» Миний мэдэх Австрали орон Monh-monh 2009-08-16 3356
11514 solongosiin naidvartai urilga avchirch ogno uizii 2012-02-27 3341
11513 Solongost bgaa hun bur unsh!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! [1] monkor2222 2010-05-25 3337
11512 Mgl-ruu unegui butsaana [1] Oyunnanaa 2007-06-16 3307
11511 ,,,,,,,,,НААДАМ АНСАНД ,,,,,,,,,, baagiiiii 2008-07-06 3303
11510 9.20-9.30 belegtei ontsgoi SALE honey0000 2011-09-27 3268
11509 mongoloos hvn abchirna [1] saidarman 2007-06-19 3263
11508 mgld bgaa so elchingees viz avah geed ... [4] boloro 2009-11-04 3255
11507 sain bnuu [5] tavkhai 2007-06-18 3246
11506 SOLONGOST HARAAR BAIGAA HUMUUST [1] UULZVAR 2007-08-16 3227
배너신청
자생병원

배너신청