Бичлэгийн тоо 11,686

Хэрэв Та хувийн хэргээр гадаадын иргэнийг урих гэж байгаа бол дараах заавраар хандаарай
1. Урих гэж байгаа иргэнийхээ иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбарыг и-мэйл юм уу факсаар авсан байх хэрэгтэй. Түүнчлэн уригдагчийн гэрийн хаягыг хүлээн авч монгол хэлрүү орчуулна.
2. Монгол Улсын иргэн өөрийн иргэний үнэмлэхээ бэлдээрэй.
З. Дараа нь та Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт ямар шалтгаанаар, аль улсаас, ямар хүнийг урих гэж байгаа талаараа дэлгэрэнгүй, урилга хүссэн хувийн өргөдөл бичээрэй.
4. Үүний дараа тус газарт та өөрийн биеэр очиж урилгын маягт, баталгааны маягт хоёрыг мэдээллийн төвөөс авч тухайн урих гэж байгаа иргэнээ Монгол Улсад байх хугацааны байр, хоол, тээврийн, болзошгүй эмчилгээний болон буцах замын зардлыг бүрэн хариуцах боломжтой тухайгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тав дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний банкны баталгаа болон уригдагчийг хугацаанд нь нутаг буцаах, хөдөлмөр эрхлүүлэхгүй байх талаараа бөглөн өгч шалгуулсны дараа урилга бичигдэнэ.
5. Урилгын үнэ ажлын хоёр өдөрт 10000 төгрөг байх бөгөөд хэрэв яаралтайгаар хоёр цагийн дотор авах шаардлагатай бол 12000 төгрөгийн үйлчилгээний хураамж нэмж төлнө. Үүний дараа урилгыг Танд олгоно.
б. Таны урилгыг хүлээн авсан гадаадын иргэн тухайн улсад байгаа Монгол Улсын элчин сайд юм уу эсвэл консулын газарт очиж орох гарах виз авна. Таны урилгаар 30 хүртэл хоногоор орж ирсэн гадаадын иргэн бүртгүүлэх шаардлага байхгүй бөгөөд энэ хугацаандаа орж ирсэн визээрээ гарч болно. Таны урьж ирүүлсэн гадаадын иргэний хувийн ажил орж ирсэн 30 хоног дотор багтахгүй бол нэг удаа 7-30 хүртэл хоногоор сунгах хүсэлтээ Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт гаргаж болно
7. Магадгүй Монгол Улсаас 10 хоногтой гарах виз хүсэх тохиолдолд Дараах материалыг бүрдүүлж Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт очно.
8. Тухайн иргэний гадаад паспортыг эхээр нь мөн орж ирсэн виз, нүүрэн хэсгийг нэг цаасан дээр хувилан визийн маягтыг бөглөн өгч шийдвэрлүүлнэ.
9. Төлбөрийн хувьд гарах виз нь 20 ам.доллар, визийн хураамж гурван ам.доллар, үйлчилгээний хураамж 5000 төгрөгийг тушаана Яаралтай бол 20 ам.доллар нэмж төлөгдөнө.

Жич: Байнга оршин суугч, цагаач, хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч нь дээрх хүний материалыг бүрдүүлэн урьж болдогийг сануулъя.
Гадаадын иргэнийг урьж ирүүлсэн иргэн визийн хугацааг хэтрүүлэхгүй байх тал дээр санаа тавих хэрэгт албан байгууллагаас гадаадын иргэнийг урихдаа Гадаад хэргийн яамаар дамжуулна.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1706646/781/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Визний шинэ журамд шилжлээ [8] [1] Levi`s 2010-04-22 95757
Зарлал Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2 [33] Levi`s 2009-08-25 113138
Зарлал МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ [22] Levi`s 2009-04-28 134372
Зарлал International Telephone Code [13] [1] TLG13 2008-08-31 70094
Зарлал Аялал жуулчлалын талаар сонирхсон бүх зүйлээ эндээс олж болохоор хэрэгтэй булан болгоцгооё! [64] admin 2008-06-27 146330
배너신청
자생병원

배너신청