Бичлэгийн тоо 11,685

АНГЛИ ХЭЛИЙГ МАШ ХУРДАН СУРАХ НУУЦ АРГА


НУУЦ 1:  НЭГ СЭДВИЙГ ДАГНАН СОНС


“Нэг сэдвийг дагнан сонсох” гэдэг нь нэг сэдвийг олон талаас нь олон хувилбараар сонсохыг хэлдэг. Энэ нь олон сэдвийг төлөвлөгөөгүй сонсохоос хамаагүй хүчтэй арга юм. Олон сэдэв сонсож хичээллэдэг оюутнаас нэг сэдвийг олон талаас нь сонсож хичээллэдэг оюутан маш богино хугацаанд сайн ярьж сурдаг. Нэг сэдвийг олон талаас нь илэрхийлэхийн тулд тодорхой хүрээний багц үгийн сан, хэллэгүүдийг ашигладаг. Өөрөөр хэлбэл түүнд ойролцоо болон ижил утгатай үг хэллэгийг түлхүү ашигладаг гэсэн үг. Тиймээс ойлгогдох нь илүү хялбар юм. Эцэст нь та эдгээр үг хэллэгийг автоматаар цээжилж, автоматаар өөрийн үг яриандаа ашиглаж эхэлдэг. Хэрэв та сонсож байгаа зүйлээ ойлгохгүй бол юу ч сурахгүй. Хэзээ ч сайжрахгүй. Англи хэл дээр ТВ үзээд л байдаг, гэвч таны түвшин сайжирдаггүйн учир энэ. Та ихэнх зүйлийг нь ойлгохгүй өнгөрдөг. Яагаад гэвэл ойлгоход хэцүү буюу өмнө нь таны сонсож байгаагүй, таны мэдэхгүй үг хэллэг учраас. Ойлгохгүй бол сурахгүй! Хэрэв та шинэ үгийг нэг удаа сонсвол тэд дороо мартана. Түүнийг 5 удаа сонссон ч мартана. Тэгвэл хичнээн удаа сонсоход мартагдахааргүй тогтоох вэ? Ихэнх хүн шинэ үгийг 30 удаа сонсож байж тогтоодог байна. Ямар нэгэн үгийг хэлсэн даруйд нь шууд ойлгодог болохын тулд 50-100 удаа сонсох шаардлагатай гэж би зөвлөдөг! Дүгнэж хэлэхэд Англи хэл сурах хамгийн чухал 2 зүйл бол: нэгдүгээрт сонсоход ойлгогдох зүйлийг сонсох, хоёрдугаарт түүнийгээ олон дахин сонсох. -МАШ АМАРХАН ДҮРЭМ! Ингээд НУУЦ -1: “Нэг сэдвийг дагнан сонсох” – Ойлгохгүй бол санаа зоволтгүй. Зүгээр л түүнийгээ олон удаа сонс. Та автоматаар ойлгодог болно.

НУУЦ 2: ДҮРЭМ ҮЗЭХЭЭ БОЛЬ

Магадгүй та нэлээд хэдэн жил Англи хэлний дүрэм үзэж судалж байгаа байх. Гэхдээ одоо ярьж чадаж байна уу? Ярьж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь та хэт их дүрэм үзсэнтэй холбоотой. Гэхдээ энэ нь таны буруу биш. Сургуульд байхад багш нар дүрэм сурах хэрэгэй гэж заадаг байх. Магадгүй бүр гол үндэс нь дүрэм гэж хэлдэг ч байх. Гэвч яг үнэндээ энэ хамгийн буруу заах арга! Шалтгаан: Нэгдүгээрт дүрэм судлах нь маш уйтгартай, хоёрдугаарт, таны ярих чадварыг устгадаг. Учир нь та ярихаасаа өмнө дүрмийн дагуу зөв ярих гэж бодох болдог. Та өөрийн төрөлх хэлээрээ ярихдаа ямар дүрмээр ярьж байгаагаа бодож үзсэн үү? Хэрэв та бодож эхэлвэл бас л ярьж чадахгүй. Гол шалтгаан нь энэ. Мэдээж та бодохгүйгээр шууд ярьдаг болмоор байгаа биздээ? Тэгвэл Дүрэм үзэхээ шууд зогсоо. НУУЦ 2: Дүрэм үзэхээ боль. Хэрэв та дүрмийг үргэлжлүүлэн судалвал хэзээ ч ярьж сурахгүй! Тиймээс яг одоо бүх дүрмийн ном, цаасаа цааш нь тавь, ахиж хэзээ ч бүү ашигла! Дүрэм үзэхээ бүрэн зогсоо.

 

НУУЦ 3: УНШИХ СОНСОХЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ

Энэ амархан боловч маш үр дүнтэй арга. Та янз бүрийн сурах бичиг, сургалтын ном үзэж байсан байх. Гэвч 5, 10 жил сурсны дараа үр дүн гэж байна уу? Миний бодлоор зарим талаараа байгаа байх гэж итгэж байна. Жишээлбэл та англи, америк, австрали, канадуудаас ч илүү англи хэлний дүрмийг мэддэг байж магадгүй. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн ихэнх нь өөрсдийнхөө ярьдаг англи хэлнийхээ дүрмийг мэддэггүй юм. Миний туршлагаас харахад оюутнууд дүрэм сайн мэддэг байлаа гээд маш хязгаарлагдмал хүрээнд ойр зуурын энгийн өгүүлбэр бичихээс өөр зүйл хийж чаддаггүй юм. Яагаад гэвэл тэдэнд хангалттай үгийн сан байхгүй учир бичиж буй зүйлээ уран тод олон янзаар илэрхийлж чаддаггүй. Би өөрийн оюутнууддаа хэлэхдээ хэрэв та нар үнэхээр унших дуртай бол сурах бичиг, сургалтын ном ерөөсөө уншиж болохгүй гэж хэлдэг. Түүний оронд үлгэрийн ном эсвэл 10-15 насны хүүхдэд зориулсан зохиолын ном эсвэл амархан энгийнээр бичигдсэн тууж роман уншиж болно. Ингэвэл ядаж үгийн сан нэмэгдэж, үг өгүүлбэрийг яаж бичдэгийг нэлээд гүнзгий сайн ойлгож авах бололцоотой юм. За ингээд НУУЦ-3 юу вэ гэвэл УНШИХ СОНСОХЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ. Энэ бол маш амархан, хялбар арга. Гэхдээ Hi, I’m Ron. How are you? I’m fine, and you? гэх мэт жүжигчид дуу оруулсан CD хичээлүүд ч юм уу, интерактив хичээл сонсоод бас сайжрахгүй. Эдгээр хичээлийг үзсэнээр таны үгийн сан нэмэгдэхгүй. Жинхэнэ амьдрал дээр та хүнтэй ярьж чадахгүй. Тэгэхээр та зөвхөн native англи америк хүний ярьсан яриа, хичээл, ном, бичлэгүүдийг эх тексттэй нь хамт зэрэгцүүлэн сонсох хэрэгтэй. Унших сонсохыг зэрэгцүүлэн хийснээр таны дуудлага сайжирна. Бас сонсох зуураа унших нь нэлээд гүнзгий ойгогддог. Хэдэн удаа зэрэгцүүлэн унших дасгал хийснийхээ дараа, унших материалаа ашиглахгүйгээр зөвхөн сонсох хэрэгтэй. Энэ үед та ойлгож чаддаг болсон байх ба маш хурдан сайжирсан байх болно.

НУУЦ 4 :
ДАВТАХ БУЮУ ГҮН ГҮНЗГИЙ СУРАЛЦАХ

Хэл сурах Өмнө нь хэл сурч байхдаа та өнөөдөр нэг дүрэм, маргааш нэг дүрэм, нөгөөдөр шинэ сэдэв гэх мэт маш хурдтай сурдаг. Хэсэг хугацааны дараа та мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг, үзсэн сурснаа амьдрал дээр хэрэглэх гэхээр аль нь юу билээ гээд төөрөлдөөд хэрэглэж чаддаггүй. Тэгэхээр та зөв, шууд ярьдаг болохын тулд өөрийн сурсан ойлгосноо байнга давтах ёстой. Өөрөөр хэлбэл дахин дахин сонсох буюу давтан сонсох хэрэгтэй. Аль болох олон сонсоно, төдийн чинээ сайн тогтоож, тэр хэмжээгээр та сонссон бүхнээ өөрийн болгож авна. НУУЦ №4 юу вэ гэвэл ДАВТАХ БУЮУ ГҮН ГҮНЗГИЙ СУРАЛЦАХ юм.

 

НУУЦ 5: ДҮРЭМ ҮЗЭХГҮЙГЭЭР ДҮРЭМ СУРАХ

Дээр танд дүрэм үзэх хэрэггүй гэж хэлж байсан. Зарим нэг нь бурхан минь дүрэмгүйгээр яаж сурахын, ёстой тэнэг юм ярьж байхын, дүрэм мэдэхгүйгээр яаж зөв ярихын гэх мэт бодож байсан байх. За тэгэхээр эхлээд дүрэм гэдэг нь юу вэ гэдэг талаас нь харъя. Та өөрийн хэлэх гэсэн зүйлээ өнгөрсөн, одоо, ирээдүй, эсвэл өнгөрсөн цагт болчихсон байсан, эсвэл тэгэх гэж байхад тэгчихсэн байсан, одоог хүртэл тэгсээр л байна, тэгсээр л байх болно, тэгэх гэж байсан юм гэх мэт янз бүрийн цагийн ялгаанд зөв илэрхийлж чадвал та зөв ярьж чадлаа гэсэн үг. Тэгэхээр эдгээрийг яаж хурдан бөгөөд зөв сурах вэ? Үүнд л миний хичээлийн нууц байгаа юм. Жаахан тодруулъя. Би ямар нэгэн бяцхан түүх эсвэл марзан явдлийг нэг хичээлийн үндсэн сэдэв болгон авдаг. Жишээлбэл, Хүүг Жорж гэдэг. Тэр дэлгүүрээс ус худалдаж авдаг. Усны үнэ 100 төгрөг байдаг. Тэр худалдагчид 100 төгрөг төлдөг. Тэр гэртээ харьдаг. гэх маш энгийн энэ жижиг зүйлийг хичээлийн сэдэв гэж бодъё. Энэ бол ердөө жишээ. Жинхэнэ хичээл бол хамаагүй хүнд, хамаагүй хэцүү, нэлээд урт байгаа. За тэгээд энэ түүхийг та сонссоор байгаад бүрэн ойлгодог болчихлоо гэж бодъё. Санамж: Энэ түүх бүхлээрээ “Нар манддаг” “Ус урсдаг” гэх мэт давтагддаг зүйлийг тодорхойлдог одоо цагт бичигдсэн байна. Анхааран харвал ярьж бичиж байгаа зүйлийг бүгдийг одоо цагт бичвэл иймэрхүү утга муутай буруу сонсогддог байх нь байшдээ. Гэхдээ та энэ одоо цаг тул дүрмээр тийм байх ёстой, ийм байх ёстой гэх мэт ерөөсөө дүрэм талаас нь судлах, цээжлэх хэрэггүй. Зүгээр сонсох, олон дахин сонсох, сонссон даруйдаа ойлгодог байх л хэрэгтэй. Гэтэл яг энэ түүхийг: “Хүүгийн нэрийг Жорж гэдэг байв. Хүү дэлгүүрээс ус худалдаж авлаа. Усны үнэ 100 төгрөг байсан учир худалдагчид 100 төгрөг төлөв. Дараа нь хүү гэртээ харилаа.” гэх мэт өнгөрсөн цагт сонсвол та ямар сайн, ямар хурдан цагийн ялгааг ойлгох уу? Үүнд л миний нууц байна. Жишээлбэл, уг түүхээ: “Жорж гэдэг хүү байх болно. 3 хоногийн дараа тэр ус худалдаж авахаар дэлгүүр орно. Усны үнэ 100төгрөг болсон байх тул хүү худалдагчид 100 төгрөг төлөх болно. Дараа нь хүү гэртээ харих болно.” гэх мэт ирээдүй цагт бас бичиж болно. Эсвэл: “Жорж гэдэг хүү байжээ. Өнгөрсөн жилээс хойш тэр ус худалдаж авахаар өдөр бүр дэлгүүр явж байна. Ус авах бүртээ худалдагчид 100 төгрөг төлдөг байв. Дараа нь хүү шууд гэртээ харьдаг байсан.” гэх мэт present perfect цагт бичиж болно. Үүнд нэг зүйлийг анхаарахад ямар дүрэм, яаж ашиглагдаж байна гэж ерөөсөө сурах хэрэггүй. ЗӨВХӨН СОНС. Та сонсоод шууд ойлгодог болох, буцаагаад өөрөө ашиглаж чаддаг болоход л хамгийн гол зорилго байх ёстой. Дээрх мэт харьцуулсан жишээ буюу бяцхан түүхээс та маш цэгцтэйгээр цагийн ялгааг ойлгож эхэлнэ. Яг л төрөлх хэлтэн шиг нь шууд автоматаар ойлгож эхэлнэ. Та хэзээ ч мартахгүй, бас будилахгүйгээр цээжилнэ. Тэр дүрэм тэгдэгийн, энэ дүрэм ингэдгийн гэх мэт цээжлэхгүй. Зөвхөн сонсох, жишээлбэл, өнгөрсөн цагт нэг сонсох, одоо цагт нэг сонсох, ирээдүй цагт нэг сонсох, холимог байдлаар нэг сонсох гэх мэтээр зүгээр л сонсох ёстой.


НУУЦ 6 : СОНСОХ – ХАРИУЛАХ ЗАГВАР 

Өмнө та сургуульд сурч байхдаа “Сонсох- Дууриаж Хэлэх” загвараар сурч байсан байх. Жишээлбэл, багш “за бүгдээрээ намайг дууриагаад хэлээрэй, “hi, how are you?” гэхэд ангийн хүүхдүүд бүгд “hi, how are you?” гэж хэлдэг. Багш “I’m fine, and you?” гэхэд хүүхдүүд “I’m fine, and you?” гэх мэт дууриан хэлж сурдаг байсан байх. Энэ бол хоцрогдсон арга юм. Яагаад гэвэл та англиар сэтгэхгүй, хэлж буй зүйлээ бодохгүй, зүгээр л дууриан хэлж байгаа юм. Энэ бол хуучирсан заах арга тул та энэ аргаар хичээллэж болохгүй.

Манай хичээлийн онцлог гэвэл “Сонсох – Хариулах” загвар юм. Өөрөөр хэлбэл хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг багш тал талаас нь маш олон янзаар олон асуултаар асууна, та хариулна. Мэдээж багш зөв хариултыг нь бас хэлнэ. Өөрөөр хэлбэл танаас асуулт асууна, та хариулна, асуулт асууна, та хариулна гэх мэтээр хичээллэдэг. Яг бодит харилцан яриа мэтээр та хичээлтэйгээ ярилцана. Та 2 долоо хоногийн дараагаас эхлээд бодохгүйгээр шууд хариулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл шууд ойлгоод шууд хариулж эхэлдэг. Бодохгүйгээр хариулна гэдэг нь та Англиар сэтгэж, Англиар хариулж эхэлж байгаа хэрэг юм. Энэ бол хамгийн супер хамгийн хурдан ярьж сурах арга. Ер нь ярьж сурахын тулд ярих л ёстой, сонсоод шууд ойлгодог болохын тулд маш олон сонсох л ёстой. Маш энгийн дүрэм.

За ингээд танд амжилт хүсэе.

 

МАНАЙ ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ ТОГТМОЛ АНХАН БОЛОН ДУНД ШАТНЫ СУРГАЛТАНДАА ЭЛСЭЛТ АВЧ БАЙГААГ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

 

АСУУХ ЗҮЙЛ БАЙВАЛ ЗАЛГААРАЙ.

010-4206-7570 Д. СҮХБАТ  

 

TOUCHSTONE ENGLISH

SEOUL, SOUTH KOREA

 

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8571662/446/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Визний шинэ журамд шилжлээ [8] [1] Levi`s 2010-04-22 96365
Зарлал Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2 [33] Levi`s 2009-08-25 115044
Зарлал МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ [22] Levi`s 2009-04-28 134911
Зарлал International Telephone Code [13] [1] TLG13 2008-08-31 70693
Зарлал Аялал жуулчлалын талаар сонирхсон бүх зүйлээ эндээс олж болохоор хэрэгтэй булан болгоцгооё! [64] admin 2008-06-27 147091
11505 Ta hussen mashinaa avhad chin tuslana, unegui orchuulga hiij ogno. bnbn99 2015-08-22 593
11504 avna akaman 2015-08-19 589
11503 Сайтандаа үнэгүй реклам (баннер) байршуулна. 현아 2015-08-13 647
11502 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-08-07 602
11501 em buudal liliya_lg 2015-08-05 622
11500 өөрт тохирох хөхний мэс заслын талаар мэдээд аваарай охидоо file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-08-05 635
11499 Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГААР OBM 2015-08-04 525
11498 0 lennox 2015-08-04 515
11497 БНСУ-ын Кил нэгдсэн эмнэлэг КИЛ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2015-08-04 595
11496 яг одоо буудлын арбайт байна NT88 2015-08-02 578
11495 buudald hvn avna happiness 2015-07-29 638
11494 ТАНЫ СЭТГЭЛД ХVРТЭЛ ... - ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ ~~ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ~ МОНГОЛЧУУДДАА ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ ЭНХ-БАРИА-ЗАСАЛ 2015-07-28 608
11493 margsh memugdund isa bn er 2hun haanii ohin 2015-07-23 568
11492 ГарчигCолонгоc улсын пусан хотод эмчилгээнд зуучилж sodbusan 2015-07-21 671
11491 mini pin golog zarna bnbn99 2015-07-20 558
11490 СОЛОНГОСООС ЭМЧИЛГЭЭНИЙ ВИЗ ГАРГАЖ СӨҮЛИЙН НЭР ХҮНДТЭЙ ТОМ ЭМНЭЛЭГТ ЗУУЧЛАЖ БАЙНА. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-07-18 637
11489 Энд солонгосын иргэнтэй суух гэж байгаа,суугаад хууль ёсны гэр бүл болоогүй хүнд Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-07-15 625
11488 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-07-15 570
11487 Үнэхээр итгэж болох эрүү ясны мэс засал гэж байдаг уу? file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-07-15 555
11486 СОЛОНГОСООС ЭМЧИЛГЭЭНИЙ ВИЗ ГАРГАЖ СӨҮЛИЙН НЭР ХҮНДТЭЙ ЭМНЭЛЭГ БОЛОН ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГТ ЗУУЧЛАЖ БАЙНА. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-07-09 624
11485 СОЛОНГОСЫН МАШ САЙН ЭМНЭЛЭГ ТАНЫГ УРЬЖ БАЙНА file my_info 2015-07-07 637
11484 Ajil haij bn em arabica 2015-07-05 576
11483 solongosruu 3sariin viznd huvilaihaan 2015-07-04 733
11482 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-07-03 600
11481 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-07-03 567
11480 хөнгөлөлт зарлалаа^^ та яараарай!!! АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-07-01 590
11479 Энд солонгосын иргэнтэй суух гэж байгаа,суугаад хууль ёсны гэр бүл болоогүй хүнд Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-07-01 507
11478 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-07-01 522
11477 ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАШ САЙН ЭМНЭЛЭГ file my_info 2015-07-01 554
11476 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-06-30 582
11475 СОЛОНГОСООС ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛЫН ВИЗ ГАРГАЖ ЭМНЭЛЭГТ ЗУУЧЛАНА "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-06-29 552
11474 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-06-27 507
11473 MONGOL ORCHUULAGCHTAI EMEGTEICHUUDIIN SAIN EMNELEG file my_info 2015-06-25 617
11472 Үр шилжүүлэн суулгах гэж буй хүний заавал мэдвэл зохих зүйлүүд file my_info 2015-06-23 619
11471 Ан-ян их сургууль SMARTEDUCATION 2015-06-22 748
11470 Eruul mendiin aylal "SE MEDI" Se Medi 2015-06-18 671
11469 БНСУ-ын Кил нэгдсэн эмнэлэг КИЛ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2015-06-18 649
11468 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-06-18 728
11467 신갈-d baritsaagui bair haij b.na. a............ 2015-06-18 695
11466 Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг file КИЛ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2015-06-15 643
11465 СМАРТ ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТӨВ file [1] SMARTEDUCATION 2015-06-15 841
11464 Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургууль file SMARTEDUCATION 2015-06-15 744
11463 solongos irgentei dotno taniltsana. [1] huvilaihaan 2015-06-14 858
11462 С-3 9, С-3 1, C-3 4 гэсэн аялалын визийг зуучлалын хөлсгүйгээр сольно. file SMARTEDUCATION 2015-06-10 925
11461 Эрүүл мэндийн аялал "Се Меди" 현아 2015-06-08 778
배너신청
자생병원

배너신청