700x60.jpg
Бичлэгийн тоо 51,647

tsaana chini ayul bolj bna daa...

Уншсан 145 vote 0 2017.05.31 19:14:55

-НУУЦ БИЧЛЭГИЙГ ИЛЧИЛСЭН ЗАЛУУГИЙН АМЬ НАС АЮУЛД ОРСОН ГЭВ-
Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлэг “МАН-ын 60 тэрбумыг босгох” нууц бичлэгийн асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ынхан төрийн албыг хэрхэн наймаалцаж сонгуулийн зардлаа босгох, хар машин болон цахим орчинд хэрхэн ажиллах зэрэг сонгуулийн төлөвлөгөө бүхий 90 минутын нууц бичлэг нь задарч шуугиан тарьсан билээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын цөөхөн хэдэн хүний дунд яригдсан энэ бичлэг гэмт хэргийн шинжтэй байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан мэдээллийг дагуулж байна. Тиймээс бид хуулийн хүрээнд хянуулах, шалгуулах, хууль бус үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй гадаадын компаниудыг холбогдох Элчин сайдын яамаар дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн эрхийг хууль бусаар авах тухай ярьсан энэ бичлэг Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчиж байна” гэлээ.
Хэлэлцүүлгийг удирдан явуулж байгаа УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Төрийн эрхийг хууль бусаар авах тухай МАН-ын удирдлагуудын бичлэгийг ил болгосон залуугийн амь нас,  эрүүл мэнд аюултай байдалд орсон гэдэг мэдээлэл ирсэн. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг хориглоно гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай, иргэдийн фэйсбүүк хуудас руу орж мэдээлэл авахыг хязгаарлах тухай энэ бичлэгт ярилцсан байна. Энэ бол Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Эрүүгийн хуулиар гурав хүртлэх жилийн ял авдаг. Өнөөдөр энэ мэдээллийг гаргасан залууг Тагнуул, цагдаагийн байгууллага өдөр болгон дарамталж байгаа мэдээлэл байна. Тиймээс энэ залуугийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах ёстой” гэлээ.
 
-СОНГУУЛИЙН ХАР МАШИНЫГ ХАКЕРДАХ ТУХАЙ ЯРЬЖЭЭ-
Тус бичлэгт сошиал мэдээллийг зохицуулах, санхүүжилтийн схемын тухай дэлгэрэнгүй ярьжээ. Тодруулбал, дэд сайд 500 сая, сайд нэг тэрбум гэх зэргээр нийслэлээс 60 тэрбумыг босгох тухай ярьсан байна. Харин хураасан мөнгөө яаж нуух тухайгаа, мөн Тавантолгойн мөнгийг оффшордох, гадаадад зарах, мөнгө авах тухай, хуулийн хамгаалалт хэрэгтэй байгаа тухайгаа хоорондоо ярьжээ. Шуурхай ажиллагааны багаа “эвгүй” хүмүүсээс бүрдүүлж, сонгуулийг бүх талаас нь дайрах тухай яриа ч өрнөсөн байна. Түүнчлэн  сонгуулийн хар машиныг хакердах тухай ярьжээ. Хэрвээ улс төрийн хамгаалал үзүүлбэл хакердахад бэлэн,  гадаадын компаниа авчирсан хэмээн ярьж байгаа бичлэгийг хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүст сонсгов.
-МАН ИРГЭДИЙН ЭРХЭНД ХАЛДАЖ, ХЯНАЖ, ТАГНАЖ, ЦАХИМ ОРЧНЫГ 
ХАКЕРДАХ ТУХАЙ ЯРИА /Бичлэгийн хэсгээс/-
-Мэдээж коммент дээр бид тухайн групп дээрээ хийснээрээ хяналт тавина, устгал, нууцлал хийнэ. Устгал нууцлал гэдэг нь.
-Бид урд өмнө нь аттакууд хийдэг байсан бол одоо аттак биш зүгээр бусад хүмүүст харагдахгүй байлгах л арга хэмжээг авъя. Нууж. Энэ компанийг бид санал тавьсан нь яах вэ устгахгүйгээр бид танай Монголын фэйсбүүк хэрэглэгч нарт харагдахгүй байдлыг л хийж өгье. Устгах юм бол хууль зөрчөөд байгаа учраас харагдахгүй байх арга хэмжээг авч өгөө л гэсэн.
М.Энхболд: -Эзэн бол өөрөө хараад байдаг. Байна гэж хянаад байдаг.
А.Ганбаатар: -Байна гэж хараад байдаг, бусдад харагдахгүй гэсэн үг. Нийгэмд цацагдахгүй гэсэн үг.
Энэ компани бол ингэж байгаа юм. Хууль зөрчөөд энийг хийнэ гэх юм бол аймаар юм хийж болно. Үнэ өртөг нь өндөр л болно. Бид энэ IT-чидтай харьцаж байгаа тэ.
Hiteach баг мэдээж ажиллана. Hi teach баг өндөр нууцлалыг хамгаалах, хамгаалалтын довтолгоог ... олон улсын баг ийм статустай ажиллана.
Мэдээж орон нутгийн сонгууль дээр ч гэсэн гэрээ байгуулсан байгаа, энийгээ сунгаад Google-ийн хайлтын систем, хяналтын систем дээр ажиллая. Энүүгээрээ яах вэ гэхээр урд өмнө юу хайж байсан юм, хэн юу хайж байна. Ямар хандалтыг илэрхийлж байна гэдгээр 2012 онд ч авч байсан, 13 онд ч авч байсан.
Hi tech энэ бол Германы аягүй том компани. Дэлхийн аль ч өнцгөөс орно, хар хайрцагийн
Бид нар эхний ээлжинд ярилцсан, уулзсан. Энэ төлөөлөгч нь ирсэн. Ирж уулзалт хийгээд. Орон нутгийн сонгуулийг анх контакталж байсан.
М.Энхболд: - Надтай уулзаад байсан Германууд мөн үү, биш үү. Би нэг уулзсан шүү дээ. Орон нутгийн сонгуулийн үеэр. Чи нэг Германуудыг уулзуулсан шүү дээ.
-Биш байхаа. Манай өрөөнд л уулзсан.
М.Энхболд: -Надтай нэг уулзуулсан даа. Яг л энэ чиглэлийн.
-Орон нутгийн сонгуулийн үеэр байсан юм болов уу.
Мэдээж мэйлийн нэгдсэн сүлжээ гээд мэдээллээр хангагдаж байгаа. Мэдээж хэвлэл мэдээллийн салбар дээр медиа групп үүсгэж байгаа учраас хот телевиз яаж зохион байгуулагдаж явж байна. Зөвшөөрөл, эрхийг бичгүүдийг бүгдийг нь өгсөн байж байгаа. Мэдээж буцаад дахиад л нөгөө Монголын хувийн сайт гэдэг нэгдлийг хянана, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 220 сайт л байгаа. Их бага гэхгүйгээр хандалтаар нь л мэдээ өгчихнө.
Мэдээж видео, youtube дээр бид нар тодорхой тодорхой ийм нийгэмд чиглэсэн нэвтрүүлгүүдийг бас явуулна гэсэн байгаа. За телемаркетингийн үйл ажиллагаа явагдана. Телемаркетинг үндсэн хоёр агуулгаар бүрдэж байгаа. Нэг нь Юнител, Мобиком, Скайтел, Жи-Мобайл үндсэн бид нарын ярьдаг мессеж зар явахаас гадна сүүлийн үед их хэрэглэгдээд байгаа skype, viber, ви-чат, ви-лайне эд нар дээр бид нар хэрхэн хамтарч ажиллах юман дээр явж байгаа. Энд нар дээр бас сурталчилгаа болон мониторинг хийж ажиллана.
Одоо бол ихэнхи хүмүүс skype, viber, v-chat-аар л харьцаж байгаа учраас энэ дээр нь бид нар бас нөгөө эсрэг талыгаа ямар байдалтай байна вэ гэдгийг мэдэхээс гадна бас нийгэмд энэ чиглэлийн юмыг танилцуулахыг төлөвлөж байгаа.
Ерөнхийдөө энэ хөтөлбөр маань яагаад 60 секунд гэсэн бэ гэхээр товч дарагдсаны дараа үндсэн манай энэ стратеги үүссэний дараа бол бид нар 60 секундэнд л энэ бүх видео хэрэгслийг ашиглаж болно гэсэн үг. Маш хурдтай. Нөгөөтэйгүүр том хэмжээгээр. Гол стратур нь бид нар дэлхийн масс видео контентийн нэгдлийн мөн чанарыг үүсгэх, 2-рт тэрэн дээрээ тохирсон стратеги төлөвлөлт хийх. 3-рт дата центрийн системийг үүсгэх. Ийм үндсэн 4 стратур барьж байгаа. Ийм маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бололцоотой. Энэ бол зөвхөн эхлэл.
 
-МОНГОЛ УЛСЫН ТӨР МӨНГӨ ТӨЛСӨН ХҮНИЙ ГАРТ ОРЖ БАЙНА-
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Монгол Улсын төрийг бүх талаар нь зарж худалдах тухай хууль бус асуудал байсан. Мэдээллийг илчилсэн Д гэх залуу хилээр гарах хориотой, хоёр гурван удаа баривчлагдсан, хуулийн байгууллага гэр бүлд нь нэгжлэг хийж, эхнэр, нялх хүүхдүүдийг нь айлгаж, сүрдүүлсэн байсан. Өөрөө Тагнуулын Ерөнхий газар дээр энэ бичлэгт гарч байгаа А.Ганбаатар гэж хүний нэхэмжлэлээр мөрдөн байцаагдаж байгаа. Гомдол гаргаснаас хойш Д гэх залуугийн бүх банкны картуудыг хурааж авсан, машины түлхүүр, автобусны картыг хурааж авсан. Ийм байдалтай хоёр сар болж байна.
Мөн гэрт нь байсан бүх л электрон тоног төхөөрөмжийг нь хурааж авсан. Энэ хүнийг нийгмээс тусгаарлаж, хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр хорих, тэр ч бүү хэл С.Зоригийн хэрэг шиг болгоно шүү гэж дарамтлах байдалд оруулж байна” гэлээ. Түүнчлэн Д гэх залууд биеийн хүчний, сэтгэл санааны болоод, эдийн засгийн хувьд дарамтад оруулж байна. Энэ хүний аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Төрийн албыг хууль бусаар наймаалцаж байгаа энэ бичлэгийг илрүүлснийхээ төлөө хохирох юм бол Монгол Улсад Ардчилсан үнэт зүйл, хүний эрх эрх чөлөө тэр зэргээр аюулд орно. Тиймээс Д гэх залууг өмгөөлж, хамгаалах ёстой гэлээ.
Түүнлэн “Төрийн бүх албыг худалдахаас гадна худалдаж болох газрын лиценз, зөвшөөрлийг мөнгө босгох тооцоондоо оруулсан. Улс орны батлан хамгаалах, хил хамгаалах, Тагнуулын Ерөнхий газар зэрэг аюулгүй байдлын амин сүнс болсон газруудыг худалдахаар төлөвлөгөөндөө оруулсан байдаг. Жишээ нь Батлан хамгаалах яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, санхүү, нябо, дөрвөн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнээс мөнгө авна гээд хүснэгтэд оруулсан байна. Тагнуулын Ерөнхий газрын дарга, дэд дарга, мэргэжилтнүүдэс мөнгө авна гээд оруулчихсан байна. Энэ нь улс орны аюулгүй байдлыг ноцтой хохиролд оруулна гэж харж байна.
Хил хамгаалах газрыг худалдана гэдэг чинь хилээ худалдана гэсэнтэй ялгаагүй болж байна. ХХЕГ-ын дарга, санхүүгээс мөнгө авна, ЗХЖШ-ын дарга санхүүгээс мөнгө авна. Хэзээ ч худалдаж болохгүй газрууд шүү дээ. Хамгийн их мөнгө авах газар нь газрын харилцаа, Геодези зураг зүйн газар байгаа. 726 хүнээс мөнгө авна гэж байна. Юу гэсэн үг юм бэ. Хаана, ашигт малтмал, юу байна гэдгийг зурж байдаг газрын 726 хүн нь худалдагчихаар Монгол Улсын газар юу болох вэ. Татварын Ерөнхий газрын 738 хүнээс мөнгө авахаар юу болох вэ, ингээд яам бүр, аймаг, орон нутгийн төрийн байгууллагаас мөнгө аваад нийлбэр дүн нь 57 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Хэзээ ч худалдаж болохгүй төрийн байгууллагуудыг худалдах сүлжээ бий болгосон байна. Монгол Улсын төр мөнгө төлсөн хүний л гарт орох юм байна.
Энэ мөнгийг нь бүтнээр нь төлчихдөг мөнгөтэй этгээд өөр улсаас гараад ирвэл Монгол улс хэний халаасанд орох вэ гэдэг нь ойлгомжтой байна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл, нөгөө талаас ард түмний эрх мэдэл шууд булаагдсан үйлдэл харагдаж байна. Монгол Улсын өвөг дээдсийн тэмцэж ирсэн бие даасан хараат бус байдлыг үгүй хийх гэсэн, аюул учуулсан үйл явдал болж байна. Хуулийн байгууллага заавал анхааралдаа авч төрийнхөө төлөө, ард түмнийхээ төлөө үйлчлэх ёстой” гэлээ.
 
-МАН-ЫН 60 ТЭРБУМЫН ХУРГАН ДАРГА НАР ТОЛГОЙ ДЭЭР ГАРЧ СУУЛАА-
Ардчилсан намын гишүүн Н.Тэгшбаяр “Монгол Ардын нам мафи болжээ. 60 тэрбумын хурган дарга нар толгой дээр гарч суулаа. Мөнгө өгөөгүй хүмүүсийг бүгдийг нь халсан. Албан ёсны тоогоор 20 гаруй мянга болчихоод байна. Шүүх дээр очоод халагдсан хүмүүс нь хууль бусаар халагджээ гэдгээ тогтоолгочихоод байхад шүүхийн шийдвэр биелүүлдэггүй, шүүхийн дээр гарчихсан хурган дарга нар даварч байна. Энэ хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга хариуцлага хүлээж огцрох ёстой. Мөнгөөр төрийн албанд орж ирсэн хүмүүс хүн чанар, нинжин сэтгэлгүй болдог юм байна. Төрөх дөхчихсөн, тэтгэвэрт гарах дөхчихсөн хүмүүсийг халаад явуулчих юм” гэсэн байр суурь илэрхийллээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Ж.ГАНАА
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9543396/967/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332695
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725968
19377 Ажил байна TONG SHOP utasnii gazar online.aar hiih ajil bna. translation 2018-03-30 101
19376 Арбайт 서울청소알바모집 tseverlegeenii ajil surtsgaay !!! A급(1년~2년)2건10만 ledcom 2018-03-30 93
19375 Арбайт 서울청소알바모집 tseverlegeenii ajil surtsgaay !!! A급(1년~2년)2건10만 ledcom 2018-03-30 68
19374 Байр байна 강원도 가평 한국말되는 여자1명 식당설거지 welcome2 2018-03-30 85
19373 бусад <<<<ЭмКэйВиза >>>>Солонгост оршин суухтай холбоотой бүх төрлийн асуудалд зөв... file MK비자VISAOffice 2018-03-30 35
19372 Ажил байна Er ajil bn maa123 2018-03-30 222
19371 бусад Иргэний хэрэг болон эрүүгийн хэрэг: Emmigration бүртгэлтэй хууль зүйн товчоо 010-5632-1458 For you Хууль зүйн товчоо 2018-03-23 50
19370 бусад Taniltsah busgui bnu Baagii.... 2018-03-30 143
19369 бусад <<<<ЭмКэйВиза >>>>Солонгост оршин суухтай холбоотой бүх төрлийн асуудалд зөв... file MK비자VISAOffice 2018-03-30 47
19368 Ажил байна jejud haralsan huniig seoul yvuulna cream1113 2018-03-30 118
19367 бусад ХУУЛЬ БА ВИЗНИЙ ЗӨВЛӨГӨӨ. ҮЙЛЧИЛГЭЭ.010-4894-1333 Анд Хууль Зүйн Фирм 2018-03-30 34
19366 Ажил байна Buuliin ajil chudur_91 2018-03-30 193
19365 Байр байна Buudliin shigdand 2 em ajild avna.1 ni heltei baih.tsalin 2 say won. redcolor 2018-03-30 148
19364 Байр байна 서울 아파트현장 청소 남자2 welcome2 2018-03-29 155
19363 Байр байна 한국말여자1명 경기도양주 모텔 welcome2 2018-03-30 86
19362 бусад ХУУЛЬ БА ВИЗНИЙ ЗӨВЛӨГӨӨ. ҮЙЛЧИЛГЭЭ.010-4894-1333 Анд Хууль Зүйн Фирм 2018-03-30 22
19361 Байр байна Yag odoo 2 er ajil bn unen99 2018-03-30 139
19360 Байр байна Yaraltai buudliin ajil haij bna [1] TommyTom 2018-03-29 76
19359 Байр байна Interneteer visa meduulj uguh hun bn u otgoo2222 2018-03-30 34
19358 Ажил байна БНСУ-ын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн Нурууны дискний өвчнийг анагаах мэргэшсэн Часэн Солонгосын... Jaseng 2018-03-30 13
19357 Ажил хайж байна Ger bul buudliin ajil haij bna rege 2018-03-30 63
19356 Байр байна Em ajil bn [1] ondor_eej 2018-03-30 163
19355 Ажил байна Er ajild avna fghyhggujjj 2018-03-30 192
19354 Байр байна Эм арбайт хийё 01029076909 яг очино zaya0422 2018-03-30 57
19353 Арбайт арбайт, эр gobibear 2018-03-30 145
19352 Байр байна Эм арбайт хийё 02029076909 яг очино zaya0422 2018-03-29 68
19351 Ажил хайж байна ger buliin 2 ajil haij baina. Nanaka 2018-03-29 62
19350 бусад СОЛОНГОСООС МОНГОЛ РУУ МОНГОЛООС СОЛОНГОС РУУ ВОНЫ ШИЛЖҮҮЛЭГ ӨНДӨР ХАНШААР ХИЙНЭ... УТАС; 01094032550... Domboo2018 2018-03-29 34
19349 Ажил байна Монгол хоолны газар ажиллах хоол хийх туршлагатай хүн авна planetjupiter 2018-03-29 139
19348 Байр байна 3n saraar irsen ger buliin 2 ger buliin buudald orno haaltiin uguudch hamaagui orii 01055478200 michegeee 2018-03-29 37
19347 Ажил байна Эрэгтэй ажил. ajil16 2018-02-28 471
19346 Байр байна Arbat awna 01023431269 Enhbayarb 2018-03-29 178
19345 Ажил байна 2 er 4 em ajil bn manduukhai 2018-03-29 296
19344 Байр байна 말못해도됨 화성식당 190 여자1명 welcome2 2018-03-29 174
19343 Ажил хайж байна 말못해도되요.세탁공장.몽골사람많음.남1.여1 부부가능 welcome2 2018-03-29 135
배너신청
자생병원

배너신청