Нурууны мэс заслын хувьсал: Хамгийн жижиг зүсэлттэй нурууны мэс засал
Нурууны мэс заслын Хувьсал
“Хамгийн жижиг зүсэлттэй нурууны мэс засал”
Нурууны мэс засал гэвэл хамгийн түрүүнд хүнд мэс засал, том зүсэлт хийдэг, хадаас хаддаг, цус сэлбэх хэрэгтэй, металл суулгах гэх мэт ойлгодог.
Нуруундаа мэс хүргэвэл аюултай гэсэн үгэнд итгэж Мэс засал хийлгэхгүй гэж шууд татгалздаг хүмүүс ч байдаг.
Гэвч Анагаах ухааны салбар эрчимтэй хөгжиж байгаачлан нурууны мэс заслын арга барилууд ч гэсэн хувьсан өөрчлөгдөж байна
Мэс заслын дараах хүндрэл бага орчин үеийн дэвшилтэт
технологид тулгуурлан хийгдэх мэс заслын арга бол
Хамгийн жижиг зүсэлттэй мэс засал юм.
Хамгийн бага зүсэлттэй нурууны мэс засал
Хамгийн бага зүсэлт гэдэг нь бичил дурангийн тусламжтай мэс засал хийн арьс эдийг зүсэхдээ аль болох жижиг хэмжээнд зүсэлт хийн хамгийн бага шарх сорвийг үлдээж хурдан эдгээх арга юм.
Нуруу нугас гэмтэл согогын салбарт хамгийн бага зүсэлттэй бичил дурангийн мэс заслыг диск арилгах, бэхэлгээт мэс засал хийх, мэдрэл чөлөөлөх мэс заслыг хийхэд хэрэглэж байна.
Нурууны диск/мэдрэлийн сувгийн нарийсалтай өвчтөн
Нурууны диск нь дахин сэдэрсэн өвчтөн
Бэхэлгээт мэс засал хийх хэрэгтэй гэж оношлогдсон өвчтөн
Хамгийн жижиг зүсэлттэй нурууны мэс засал
1. Өвчтөн доош харсан байрлалтай хэвтэнэ.
2. 1см орчим хэмжээтэй 2 газар зүсэлт хийж бичил дуранг оруулна.
3. Мэс заслын явцад дэлгэцээр хянаж өвчтөй хэсгийг
4. Мэдрэлийг дарж байгаа диск юмуу ясыг бичил дурангаар зүсэлт хийж авна
5. Арьсны доод эдийг оёж наалт хийнэ.
Мэс засал болон бага зүсэлттэй нурууны мэс заслыг харьцуулалт
Мэдээж урьд хийгддэг байсан нээлттэй мэс заслын ихэнхийг дурангаар орлуулан хийх боломжтой болсон ч нээлттэй мэс засал шаардлагатай өвчний төрөл байдаг гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй.
Нурууны мэс заслын талаар бодолцож байгаа бол нээлттэй мэс засал болон дурангийн мэс заслыг бүгдийг нь хийж чадах эмнэлгийг сайн судалж сонгохыг хүсэж байна.
Хамгийн бага зүсэлттэй мэс засал хийлгэхэд анхаарах зүйл
• Хамгийн бага зүсэлттэй мэс засал нь төвөг ихтэй бөгөөд эмчийн ур чадвараас шалтгаалж үр дүн нь ялгаатай.
• Хамгийн бага зүсэлттэй мэс засал сайн хийгдээгүй бол давтан мэс засал хийлгэх тохиолдолч байдаг бөгөөд мөн эмчилгээний үр дүнд сэтгэл ханамжгүй байдал үүсдэг.
• Тиймээс туршлага ихтэй мэргэжилтэн эмчийг сонгох нь чухал бөгөөд тухайн өвчинд тохирсон эмчилгээний аргийг сонгох хэрэгтэй.
СиЭм эмнэлэг нь нэгдсэн эмнэлэг бөгөөд үе мөч нуруу нугасны эмчилгээ,
мэс заслаар илүү төрөлжсөн эмнэлэг. Мөн бусад 8н төрлийн клиник буюу дотор, эмэгтэйчүүд, мэдрэл, бүх төрлийн шинжилгээ, дүрс оношилгоо гэх
мэт эмчилгээний тасгуудтай. Аль болох мэс заслын бус аргаар эмчилдэг.
Сөүл хотноо "Үе мөчний мэргэжлийн эмнэлэг"
хэмээн Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжилсэн 4хөн эмнэлэгийн нэг юм.
Ялангуяа Солонгос улсын Олимпийн тамирчид, үндэсний шигшээ баг тамирчдын эрүүл мэндийг хариуцан мэс засал болон эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээг хийдэг Спортын гэмтлийн эмнэлэг.
Солонгосчууд дунд нэрд гарсан туршлагатай шилдэг эмч нартай.
Эмнэлэгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
Имэйл: mongol@cmhospital.co.kr
Эмнэлгийн сайтаар зочилно уу.
http://www.cmhospital.co.kr/mg/index.php
Facebook Фэйсбүүк хаяг : СМ нэгдсэн эмнэлэг
Google blog: mongol-hospital.blogspot.com
Утас 070 4698 7965
Гар утас 010-5823-2526