700x60.jpg
Бичлэгийн тоо 51,644

Яс сийрэгжих

Байр байна Уншсан 207 vote 0 2020.02.21 17:44:13

Яс сийрэгжих

Нас ахих тусам элбэг тохиолддог. Ясны сийрэгжлийн үед ясны эд нимгэрч, алдагдсанаар яс муудаж,       хэврэг, амархан хугарамтгай болно.

Ясны өсөлт явагдахын тулд ясны эдүүд байнга задарч улмаар нөхөн төлжиж байдаг. Уг үйлийг өдөөн явуулах мөн тэтгэхэд бэлгийн даавар чухал үүрэгтэй бөгөөд нас хэвийхэд бэлгийн дааврын ялгарал эр эм аль алинд нь буурсанаас яс нимгэрч илүү сийрэг болно. Эмэгтэй хүнд цэвэршилтийн дараа эм бэлгийн дааврын   (эстроген) хэмжээ хурдацтай буурсанаас яс хурдацтай нимгэрч ясны сийрэгжилтийг үүсгэдэг. Эрэгтэй хүний эр бэлгийн даавар болох тестостерон нь аажим буурдаг учраас ясны сийрэгжилт үүсэх магадлал харьцангуй бага байдаг. Байнгын дасгал хөдөлгөөн хийх нь ясыг эрүүл байлгахад чухал үүрэгтэй. Хөдөлгөөнгүй байх нь ясны сийрэгжилтийг үүсгэх хүчин зүйл болдог. Ясны сийрэгжилт болж буй ясны нягт чанар буурснаас хугарал үүсэх хандлагатай болдог. Тухайлбал: бяцарсан хугаралаас нурууны муруйлт үүсэх, бага    хэмжээний гэмтлээс ташааны болон бугуйны хугарал үүснэ. Яс сийрэгжихэд тамхидалт, дааврын (кортикостеройд) эмчилгээ, үений хэрлэг төст үрэвсэл (ревматойдны артрит), бамбай булчирхайн дааврын хордлого, бөөрний удаан хугацааны дутмагшил зэрэг нь үндсэн шалтгаан болдог.

Ясны хэвийн бүтэц

Ясны гадна хуулдас нь хатуу цул яснуудыг тойрон хүрээлдэг. Эдгээрийн дотор талд хэмт ясны нүхтэй давхраа байдаг. Хатуу яс нь остеоноос тогтох ба остеон нь нягт давхралдан (ламелла) шигүү баглагдсан остеоцитээс бүрддэг.

Сийрэгжсэн ясны бүтэц

Эрдэс бодисын хэмжээ (ихэнхдээ кальци ба фосфор) гуравны хоёроос гуравны нэг хүртэл багасдаг. Ясны чөмөгний хөндий томорч, улмаар ялтасанд (ламелла) завсар зай үүсч, яс хэврэг болдог.

 

Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

Сөүл хот Ганнам дүүрэг Нунхён хороо 142-3,

Republic of Korea

Tel : 010-2256-2169

Tel :010-5303-2123

Fax : +82-2-3218-2222

 

(Амралтын өдөр : бямба /ням гариг)

Яс сийрэгжих.jpg

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332688
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725963
배너신청
자생병원

배너신청