Бичлэгийн тоо 51,603
Амны эвгүй үнэрээс яаж салах вэ Чэа шүдний эмнэлэг таньд хямдралтай үнээр хийж байна
Ажил байна Уншсан 643 vote 0 2019.01.24 11:37:17Scaling буюу шүдний чулуу түүлгэхийн ач тус:
Шүдний чулууг түүлгэж гүн цэвэрлэгээг жилдээ 2 удаа зайлшгүй хийлгэх шаардлагатай. Ингэснээр та шүдээ хорхойтохоос хамгаалж дутуу угаалтнаас үүссэн өнгөрнөөс салж мөн тамхинаас үүссэн өнгөр болон
амны эвгүй үнэрээс салах боломжтой.
Шүдний чулуу хэрхэн үүсдэг вэ?
Хоол, ялангуяа гурилан бүтээгдэхүүн ихээр идсэний дараа хоолны үлдэгдэл шүдэнд наалдан, зөөлөн цагаан өнгөр тогтдог байна. Шүдээ дутуу цэвэрлэх бүрт дагтаршин зузаарсаар шүдний чулуу үүсдэг ажээ. Энэ нь даамжирвал ямар ч өвдөлт мэдэгдэхгүйгээр шүдний тогтоогч эдийг бага багаар идэж, шүдийг унагаадаг. Та яг одоо амаа ангайгаад толинд шүднийхээ дотор хэсгийн сойз сайн хүрдэггүй газруудыг ажиглаарай. Ингэж өнгөртэй удаан явснаар чулуужиж улмаар буйл болон шүдний угруу шигдэн орж үрэвсүүлж шүдийг хорхойтуулах мөн шүднээс эвгүй үнэр үнэртэх эх үүсвэр болдог байна. Шүдний чулуужилтаас урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт багадаа 2 удаа шүдээ угааж мөн жилдээ 2 удаа гүн цэвэрлэгээ хийлгэж жилдээ нэг удаа шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж заншвал шүд өвдөх болон шүд хорхойтож гэмтэхээс хамгаалж чадна. Хэрэв та даатгалтай бол даатгалаараа хямд цэвэрлүүлэх боломжтой учир шүднийхээ эрүүл мэндэд анхаарч жилдээ 2 удаа заавал цэвэрлүүлж чулуугаа түүлгэж заншаарай.
Дэлгэрэнгүй лавлах зүйл байвал
010-8695-1971- Монгол зөвлөхтэй холбогдож асууна уу
Хаяг: Ганнам дүүрэг Ганнам буудал 11р гарцаар гараад чигээрээ 100м яваад баруун гар талд New Balance дараагийн СЛ барилга 4 давхарт Zeah dental