700x60.jpg
Бичлэгийн тоо 51,607

Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүсийн нуруунд ачаалал ихэсч нурууны өвдөлт үүсдэг байна. Нэг ёсондоо бүсэлхий нурууны үений хөдөлгөөн буурах, булчин шөрмөсний сунах чадвар багасч уян хатан байдлаа алдан улмаар булчин шөрмөсний чангарал нь нуруу өвдөх шалтгаан болдог аж.

Үүнээс гадна нугалам яс, үенд үүсэх өөрчлөлт, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий, нугалам яс хугарах, гулсах, нугалмайн үений үрэвсэл зэргээс яс, үе томорч нугас болон нугасны ёзоорыг нарийсгаж дарах, нугалам ясны ба нугасны хавдар гэх мэтчилэн олон шалтгаанаас үүдэн нуруу өвддөг байна.

Нуруу, нугасны эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэгт өөрчлөлтүүд гардаг нь нуруугаар өвдүүлэхийн гол аюул. Тухайлбал, хүзүүний нугаламын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрдэг. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг. Бүсэлхий орчмын нугаламын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх сулардаг байна.

Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хөдөлгөөн хийж, даарч хөрөх, хүнд юм болгоомжгүй өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс сэргийлбэл таны нуруу өвдөхгүй байх боломжтой.

Нурууны өвдөлтөөс сэргийлэх энгийн аргууд:

• Ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй бай.

• Утсаар ярихдаа чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг.

• Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв.

• Унтаж амрахдаа нягт хатуу гудастай унт.

• Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлдөг.

• Хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг.

• Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.

• Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр барь.

• Өндөр, овор ихтэй зүйлийг бүү өргөж яв. Өөр рүүгээ аль болох татах хэрэгтэй. Өндөр юман дээр зогсчихоод доош бөхийх хэрэггүй.

• Хүнд юмыг аль болох өргөх хэрэггүй. Энэ нь нуруунд маш их ачаалал өгдөг тул үүнээс зайлсхий.

• Зайлшгүй өргөх шаардлага гарвал хоёр хөлөө нугалж доош суун биедээ нааж өргөөд босох хэрэгтэй.

• Суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө өвдгөөрөө гуянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ.

• Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.

• Оройд унтахын өмнө хажуу талаараа хэвтээд өвдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг бод. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.

• Түрүүлгээ харж унтдаг бол хэвлий дороо дэр ивж унт.

• Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Харин сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа бос.

• Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан байсан бол гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхий.
Сөүл хот Ганнам дүүрэг Нунхён хороо 142-3,
Republic of Korea
Холбоо барих Монгол орчуулагчийн утас
Tel : 010-5303-2123, Монголоос холбогдох 7780-1919
Tel : 010-2256-2169
Fax : +82-2-3218-2222

 

(Амралтын өдөр : бямба /ням гариг)
www.jaseng.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9889373/9b8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332667
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725952
43627 Ажил байна Буудлын ажлууд байна bada1024 2020-08-20 214
43626 Ажил байна Хаалтгүй ажил жуулчлал Msmile_28 2020-08-20 228
43625 Ажил байна Хаалтгүй Ажил жуулчлал Msmile_28 2020-08-20 201
43624 бусад D-10-D-2 ээс гадаад худалдаа бизнесийн виз D-9 -1 рүү өөрчлөх боломжтой file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2020-08-20 171
43623 бусад immigration-д бүртгэлтэй Чанган хууль зүйн товчоо file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2020-08-20 172
43622 бусад Гадаад иргэнтэй гэр бүл болоод олон асуудалын улмаас ТА хохирон үлдэх юмуу, Хэн нэгний дарамтан доор ... file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2020-08-20 164
43621 бусад Авч чадаагүй цалин 13дахь сарын цалин авч өгнө file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2020-08-20 151
43620 бусад Гэр бүлээрээ солонгост амьдрах алтан боломж file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2020-08-20 152
43619 бусад үйлдвэрийн осол !!? file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2020-08-20 139
43618 Ажил байна ХүнснИЙ ногоо хаях ЭР F2 F5 F6 D2 D4 sobangcha 2020-08-20 163
43617 Байр байна Barilgiin tavilga zuuh ajil baina 광양.천안 tawilaga 2020-08-20 143
43616 Ажил байна Huduu uildwert 1 eregtei awna. oyunboroo 2020-08-20 165
43615 бусад D-10 сунгаж өгч байна file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2020-08-20 72
43614 Ажил байна Буудлын ажлууд байна bada1024 2020-08-20 117
43613 Ажил байна Byydliin ajild Em-1 avna. symbol 2020-08-20 109
43612 Байр байна shatnii tseveverlegee odoo irekh hun.achasan deer bna.01091344564 solongo2002 2020-08-20 91
43611 Ажил байна Тавилга зөөх ажил baagiineo 2020-08-20 94
43610 Ажил байна Тавилга зөөх ажил baagiineo 2020-08-20 79
43609 Байр байна Шатны цэвэрлэгээний ажил байна. Корейдэ ёг, Вэдэап ёгтой ойр амьдардаг бол сайн байна. Утас: 01091344564 Tuyaaaaa 2020-08-19 187
43608 Байр байна Busand budaliin ajil bna nar11111 2020-08-19 196
43607 Ажил байна Ger bulin ajil haaltgui [1] plmqaz 2020-08-19 269
43606 Байр байна Buudalii emegtei ajil [1] sod1 2020-08-18 175
43605 Арбайт unuudur seould er tekbe 150,000w TLssss 2020-08-19 248
43604 Байр байна Barilgiin tavilga zuuh ajil baina. 창원..천안 tawilaga 2020-08-19 198
43603 Ажил байна Hivsni vildver 1er bair hooltoi Naidwartaiajil99 2020-08-19 223
43602 Ажил байна baingiin bair hooltoi ajiluud zuuchilna harwaach 2020-08-18 320
43601 Ажил байна Korona huvtsas 2er Naidwartaiajil99 2020-08-19 226
43600 Ажил байна Heonda машины үйлдвэр эрэгтэй ажил Msmile_28 2020-08-19 239
43599 Ажил байна Буудлын ажлууд байна bada1024 2020-08-19 238
43598 Байр байна Sould guanzand gal togooni tuslah avnaa. mnhuu 2020-08-19 223
43597 Ажил байна eregtei uildveriin bngiin ajild avna. Bair hooltoi kan20 2020-08-19 245
43596 Ажил байна eregtei uildveriin bngiin ajild avna. Bair hooltoi kan20 2020-08-19 205
43595 Ажил байна eregtei uildveriin bngiin ajild avna. Bair hooltoi kan20 2020-08-19 198
43594 Ажил байна eregtei uildveriin bngiin ajild avna. Bair hooltoi kan20 2020-08-19 205
43593 Ажил байна гэр бүл babydoll0601 2020-08-19 219
배너신청
자생병원

배너신청