700x60.jpg
Бичлэгийн тоо 51,603

 

Zeah dental-010-8695-1971 Mongol zuvluh

Балчир наснаас өсвөр нас хүртэл шүднүүд хэрхэн шүдлэдгийг тоймлон үзүүлбэл: төвийн үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд, нэгдүгээр араа шүд, бага араа шүд, соёо тэгээд хоёрдугаар араа шүд, хамгийн сүүлд агт араа шүд. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй боловч анзаарахын аргагүй нь хамгийн сүүлийн шүд буюу агт араа шүд юм.

Агт араа шүдийг мэргэжлийн салбарынхан түүнийг ихэнхдээ гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим хүнд агт араа шүд нь огт анзаарагдалгүй ургадаг бол ихэнх хүнд энэ шүд нь ургах үедээ өвдөлт, халдвар таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий.

Агт араа шүд хэзээ хаана шүдэлж гарч ирдэг вэ?

Хүн болгонд дөрвөн ширхэг агт араа шүд байх бөгөөд хоншоор ба эрүүний шүдний эгнээний хамгийн арын зайнд шүдэлдэг. Америкийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр энэ шүд нь ихэнхдээ 17–21 насанд шүдэлдэг. Америкийн Анестезиологи Эмч нарын Холбооны гишүүн Fred Quarnstrom эмч агт араа шүд нь цөөн тохиолдолд зөвхөн шүдний хэсэг нь л цухуйсан байдалтай тохиолддог бол ихэнхдээ шүдэлж гарч ирэлгүйгээр буйлан дотор үлддэг гэж тайлбарлаж байна. Ийнхүү буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн агт араа шүдийг “саатсан агт араа” гэж нэрлэдэг.

Агт араа шүд заавал шүдлэх шаардлагатай юу?

Агт араа шүд нь ихэнхдээ томоохон асуудал дагуулдаг бөгөөд зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нарын хувьд түүний үүрэг нь байнга эргэлзээтэй асуудлуудын нэг юм.

АНУ-ын Хьюстон хотын Техас Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн эмч Kamal Busaidy, BDS, FDSRCS-ын хэлж байгаагаар агт араа шүд нь хүний бусад шүд шиг хүүхдийг төрөх үед эсвэл төрөхөөс өмнө эх үүсвэр нь тавигддаггүй бөгөөд хүүхдийн долоо орчим настай байхаас ургаж эхэлдэг гэнэ.

Хүний түүхийн эрт үед хоол хүнс илүү хатуулаг байсан бөгөөд хатуу хоол хүнсийг байнга зажилсны улмаас их араа шүднүүд эрт элэгдэж дуусахад агт араа шүд түүний оронд урган гарч ирж үүргийг нь орлон гүйцэтгэдэг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг. Гэтэл өнөө үед хоол хүнс зөөлөн болсноор араа шүд элэгдэх асуудал үгүй болжээ. Үүний улмаас агт араа шүд ургах орон зай байхгүй болсон байна. Мөн түүнчилэн Fred Quarnstrom эмчийн баталж байгаагаар орчин үеийн хүний эрүүний хэмжээ нь эрт үеийн хүмүүсийн эрүүний хэмжээнээс жижиг гэнэ.

Агт араа шүд ургах үед юу болох вэ?

Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсардаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатингаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.

Агт араа шүдтэй холбоотой асуудал зөвхөн агт арааг авсан тохиолдолд байхгүй болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авахуулахыг зөвлөдөг. Яг энэ насан дээр агт араа шүдний ёзоор эрүүний ясанд гүн сууж ургаагүй байх тул хожуу үеийг бодвол илүү хялбар байдлаар авах боломжтой. Агт араа шүдийг хожуу оройтож авахуулах нь эрүүний мэдрэлийг гэмтээх шалтгаан болж болзошгүй. Мөн эрт авахуулах бас нэг шалтгаан нь залуу хүмүүс унтуулга мэдээ алдуулалт эмчилгээний дараа маш түргэн эргэж сэргэдэгт оршино.

Хэрэв өсвөр насны хүүхдүүд шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж зэмсэг зүүж байгаа бол агт араа шүдийг эмчилгээний төгсгөлд авахуулах нь зүйтэй. Учир нь агт араа шүдийг яаралтай заалтаар авахуулах нь гажиг заслын эмчилгээний үр дүнг өөрчилж тэгширсэн шүдийг буцаан байраа өөрчлөх шалтгаан болж болзошгүй.

Дээрх бүгдээс үндэслэн та агт араа шүднийхээ талаар аль болох эрт шүдний эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэдий чинээ эрт агт араа шүдний асуудлыг шийдвэрлэж чадна төдий чинээ томоохон хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

agt araa 2.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332667
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725952
51603 Ажил хайж байна 2er Хүлэмж барих ажил туслах ажилтан авн new mkoo 2024-03-28 4
51602 Байр Хайж байна 남자 일자리 있음 생명수 2024-03-27 29
51601 Ажил хайж байна 남자 일자리 있음 생명수 2024-03-27 16
51600 бусад МК та бүхний урилгыг захиалгын дагуу шуурхай хийсээр~ 010.7651.1616 file MKVISA 2024-03-27 47
51599 Ажил байна Ajiluud bgaa buysal shigdan harwaach 2024-03-27 39
51598 бусад Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2024-03-27 25
51597 Ажил байна Bair hooltoi ajlud bn Naidwartaiajil99 2024-03-25 330
51596 Ажил байна Eregtei emegtei ajlud bn Naidwartaiajil99 2024-03-25 300
51595 Байр байна Buudaliin ajil baysaa123 2024-03-25 39
51594 Байр байна 남 여 소고기 돼지고기 삶아서 포장하는 일 290만 sobangcha 2024-03-21 108
51593 Ажил байна 이천 nd shigdand 1 em sav ugaagchaar avna harwaach 2024-03-20 76
51592 Ажил байна 강원도횡성- d hulemj barih ajild 2~3eregtei awna jyjkhjkh 2024-03-03 101
51591 Ажил байна 1эм буудлын ажил serajing 2024-03-19 74
51590 Ажил байна Ajlud bn Naidwartaiajil99 2024-03-19 112
51589 Ажил байна Eregtei emegtei ajlud ger bvl ajilud Naidwartaiajil99 2024-03-19 96
51588 Ажил байна Guianznii ajil bn . Buudliin tseverlegeenii ajil bn tumoroo 2024-03-17 92
51587 Ажил байна Eregtei emegtei ajlud bn Naidwartaiajil99 2024-03-17 156
51586 Ажил байна Bair hooltoi ajlud bn Naidwartaiajil99 2024-03-16 278
51585 Ажил байна Eregtei emegtei ajlud bn Naidwartaiajil99 2024-03-16 236
51584 Ажил байна Bair hooltoi ajlud bn Naidwartaiajil99 2024-03-12 580
51583 Ажил байна Eregtei emegtei ajlud bn Naidwartaiajil99 2024-03-12 547
51582 Байр байна Хөдаа 1эм буулал баина enkh-amar 2024-03-11 75
51581 Ажил байна Bair hooltoi ajlud bn Naidwartaiajil99 2024-03-11 97
51580 Ажил байна Eregtei emegtei ajlud bn Naidwartaiajil99 2024-03-11 88
51579 Ажил байна Gimpood setakt ger bul avna harwaach 2024-03-09 52
51578 Байр байна Buudald 1 emegtei aban baysaa123 2024-03-08 84
51577 Ажил байна Bair hooltoi ajlud bn Naidwartaiajil99 2024-03-08 105
51576 Ажил байна Eregtei emegtei ajlud bn Naidwartaiajil99 2024-03-08 61
51575 Ажил байна Ger bvl ajil Naidwartaiajil99 2024-03-07 196
51574 Ажил байна Eregtei emegtei ajlud Naidwartaiajil99 2024-03-07 175
51573 Ажил байна Eregtei emegtei ajlud Naidwartaiajil99 2024-03-05 307
51572 Ажил байна Bair hooltoi ajlud bn Naidwartaiajil99 2024-03-04 450
51571 Ажил байна Eregtei emegtei ajlud bn Naidwartaiajil99 2024-03-04 412
51570 Ажил байна буудал 2эм serajing 2024-03-03 95
51569 Ажил байна 강원도횡성- d hulemj barih ajild 2~3eregtei awna jyjkhjkh 2024-03-03 38
배너신청
자생병원

배너신청