Төөнүүр
Хүний биеийн дулааныг дэмжиж өгөх эмчилгээний аргуудын нэг бөгөөд хэвлийн хэсгийн болон нурууны муу цусийг гадагшлуулах, биеийн цусны эргэлтийг сайжруулснаар бусад эрхтнүүдийн, ялангуяа дотор эрхтэний үйл ажиллагааг идэвхжүүлж , дархлааг сайжруулж ядаргааг тайлж өгдөг.
Бумба
Нарийн судсыг тэлж цусны эргэлтийг сайжруулна. Дотор эрхтэний үйл ажиллагааг дэмжих, хоол боловсруулах бодисын солилцоог сайжруулна. Мэдрэлийг тайвшруулж бүх биеийн алжаалыг тайлах, нойр муутай хүнд зохистой эмчилгээ.
Уламжлалт эмтэй халуун жин
Уламжлалт эмийн найрлагатай халуун жин нь хүндүүртэй хэсэгт өвчин намдаах үйлчилгээтэй ургамлын эмийн үйлчилгээг шууд дамжуулах, нурууны диск болон үе мөчний өвчтэй хүнд сайн эмчилгээ.
Татлага сунгалтын эмчилгээ
Нугалам хоорондын зайг сунгах, шахагдсан тулгуур эрхтэнийг эмчлэх татлагат эмчилгээ
Хөдөлгөөнт физик эмчилгээ
Уламжлалт эмчийн удирдлагын дагуу биеийн тэнцвэрээ зөв олж булчин болон үе мөчний ачааллыг жигд болгох эмчилгээний арга. Амьсгалын зөв хэв маяг зөв хөдөлгөөн зааж өгснөөр бие организмын тэнцвэртэй орчныг бий болгоно. Улмаар бие тайвширч булчин шөрмөс амрах, өвчин намдах үйлчилгээтэй.сэн уламжлалт эмнэлгийн мэс заслын бус эмчилгээний арга