jasen
Бичлэгийн тоо 4,493

 Нэг. АМЬТНЫГ ХҮРТЭЛ УЯРААХ АЯ ДУУНЫ ЧАДАЛ

    Ардын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг гэж манай нэгэн зохиолч бичсэн нь бий. Ардын дуу, тэр дундаас монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл яахын аргагүй мөнөөс мөн гэлтэй. Үнэхээр ч монгол ардын уртын дууны уг хэн нэгэн зохиогчийн дангаар сэтгэсэн шүлэг бус агаад монгол түмний оюун тархинд зуун зуунаар бил¿үдсэн билэг оюуны их хур билээ. Тэрхүү үгийг нутаг нутагт өөр өөр ая дантай дуулсаар бас л шигшмэл сайхан, сэтгэл тэнийлгэм ая нь шалгаран үлдэж, Баян бараат, Боржгин ая гэх мэтчилэн тэр нутгаараа овоглон нэршиж эрин зууны турш дуурссаар ирсэн билээ.
    Найраг сайхан аялгуу, шинээр сурах гэж буй тухайн хэлний аялга, дуудлага хоёрыгхослуулан сонсгох арга зүйг гадаад хэл сурах эрчимтэй аргын нэгэнд зүй ёсоор оруулан тооцдог ёс байдаг. Үнэхээр ч аялгуу төгс симфони найрал хөгжмийг гадаад хэл дээр цэвэр сайхан дуудлагаар ярьсан яриатай зэрэгцүүлэн бичсэн хуурцгийг сонсгоход суралцагчдын сонор нь эхлээд хөгжимд өөрийн эрхгүй татагдаж байснаа аажимдаа уг гадаад хэлний аялгуу, дуудлагад ээнэгшин дасдаг. Ингэснээр судалж байгаа хэлнийхээ үг хэллэгийг цэвэр зөв дуудаж сураад зогсохгүй тэр хэлний гоё сайхныг мэдрэн биширч эхэлдэг. Энэ нээлтийг онол болгон туурвиж эрдмийн зэрэг хамгаалсан хүн бол Английн сурган хумүүжүүлэгч Арткинсон юм. Харин ая, үгний хослолоор хунийг байтугай мал, амьтныг уярааж чаддаг арга билигтэн бол гагцхүү монголчууд бид билээ.
  Малчин ардууд хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, тэр бүүхэл ботгоо голсон ингийгхүртэл ая дуугаараа уяраан дуулан хуурдан байж гологдсон төлийг авахуулаад эх үрийг амьдын хагацлаас аварч ирсэн олон жилийн уламжлалтайг өдгөө "Ая-ээж" баримтат киногоор маань дэлхий мэддэг болсон. Тэмээ хэмээх асар том амьтан хүний гарт орж, туүнд дасаад удсан ч гэлээ хуний хэлийг эс мэднэ. Гэтэл түүнийг уйлтал уяруулж, голсон үрээ танин ээнэгштэл "сэтгэлийг" нь эргүүлж чаддаг шидтэн манай Монголд л байдаг. Төлөө голсон эх малын "сэтгэл" ая дуу сонсоод бөмбөлзтөл уяран "ухаардаг" атал төрийн хуультай, түүнээс дутуугүй ёс заншил, ая дуутай монгол "ээж" нялх нялзрай үрээ хөхөө өвлийн цагт байшин барилгын хүйтэн хонгилд, зуны аагим халуунд зам талбайд, хээр гадаа хаячихдагтохиолдол нэг бус удаа гарсан баримт бий.
   Хүмүүний ёсыгуландаа гишгэж, адгууснаасдолоондор болчихсон зарим нь үр хүүхдээ халуун усанд зумалж, галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээ чих дэлсэх боллоо. Монгол хүний ариун ёс, нинжин сэтгэлийг эмтчин сэвтүүлсэн тиймэрхүү булай хэргийг таслан зогсоохын тулд хуулиа чангатгая, хууль ёсыг дээдлэх үзлийг хүн арддаа сайтар таниулъя, хүүхнүүд, охидыг хүчирхийллээс хамгаалах газар байгуулъя гэж ярих нь олонтаа. Энэ бүхэн хэрэгтэй нь хэрэгтэй л байх.
Хүний, тэр тусмаа монгол хүний оюун ухаанд хуулиас дутуугүй үйлчилж чадах, хуультай хослуулан хэрэглэвэл бүр ч илүү үр дүнд хүрч болох өөр нэгэн зүйл бол уртын дууны ухааруулахуйн их увдис мөн билээ.

Хоёр. УЯРЛААС УХААРАЛ

   Монгол ардын уртын дууны ухааруулах их хүч увдисыг хүмүүн төрөлхийтний оюуны өв сангийн бусад төрөл зүйлтэй жишихийн аргагүй агуу их юм шиг санагддаг.
Харийн хэлээр, мөн л өрөөл бусдын ая дангаар уншсан бурханы ном, маани мэгзэм, маш уран илтгэл хүртэл сэтгэлд уртын дууны дайтай шингэж чаддаггүй. Энэ бол миний бодоход хилсдүүлэг биш, олон зуунаар батлагдсан амьдралын үнэн. Туйлын үнэн гэж байдаг л юм бол түүнд хамгийн ойрхон үнэн энэ байх.
Уртын дууны ухааруулах тэр -их увдис юунд байна вэ? Энэ талаар олны яриа, домог, дурдатгал, судалгаанаас үзэхэд дараах хэдэн дүгнэлтэд хүрч байна. Юуны урьд уртын дуу хумүүс бидний оюун сэтгэхүйн бүтэц, тогтоцтой нягт уялдаатай байдагт түүний
ухааруулах их хүч оршдог.
     Эрдэмтэд хүмүүнийг мэдрэхүйн таван үндсэн эрхтэнтэй гэдэг. Тиймийн учир хүн аливаа зүйлийг энэ таван эрхтэнээрээ буюу үзэж, сонсож, амталж, үнэрлэж, бас гараараа барьж тавьжхүртэх замаар мэдэрч ухаардаг. Би өерийн амьдралд тохиолдсон нэгэн жишээгээр энэ дүгнэлтээ батлахыг оролдъё. Намайг жаахан, арван хэдтэй, сургуулийн хүүхэд байхад төвөөс манай суманд Улсын ардын дуу, бүжгийн чуулгын урлагийн бригад ирж, тоглолт хийж, Улсын гавьяат жүжигчин Ламжав гуай Даригангын "Жаахан шарга"-аа дуулсан юм. Тэгэхэд Хонгорын ширээт гэж дөрөө зурсан өндөр өвстэй, намхан ухаа зооны ар дээгүүр хос морьтой Цэрэнноров эсгий тоорцог хагас хулгавчилж хазгайдуухан тавьчихаад, хангинатал дуулаад хатируулж яваа дүр сэтгэлд бууж байж билээ. Сумынхаа нутгийн дээсийг алхаж үзээгүй хүүхэд ахуй цагийн тэр төсөөлөл хожим нь эр өсч, эсгий сунаад ажил албаны аян дагаж Дариганга нутгаар очиход яг л тэр аяараа нүдэнд бууж байсан.
    Янз бүрийн насны хэсэг хүмүүст урьд нь огт мэдэхгүй урт, богино хоёр дууг тус бүр ижил тоогоор сонсгосны дараа үгийнх нь утга санааг ойлгож тогтоосон байдлыг шалгаж үзэхэд уртын дууны үг, утгыг ойлгож цээжилсэн түвшин богино дууныхаас 10-25 дахин илүү байна. Яагаад энэ билээ гэдгийн учрыг тунгааж үзэхэд, нэгдугээрт: уртындуутогтуун дөлгөөн, аажуухан, аятухтай сонсогддогийнх. Хоёрдугаарт: үг нь ардынхаа ухаанаар олон жилийн турш, дахин дахин боловсрогдож ардын гүн ухааны зэрэгт хүрсэн байдаг тул хүмүүсийн ой тогтоолтод нэн амархан хоногшдог. Харин богино дууны аяыг уртын дууныхаас илүү хурдан тогтоодог болох нь дээрх судалгаанаас харагдсан. Үүнд бас хоёр төрлийн тайлбар хэлж болно.
    Нэгд, сүүлийн үед хүлээн авагч, зурагтаар нэвтрүүлж, чуулга, хамтлагууд тоглож хүмүүсийн сонорт дуулгаж байгаа дууны ихэнх нь богино дуу байдаг болохоор үзэгч сонсогчид уртын дууны аялгуунаас төсөөрч, харин богино дууны ая эгшигтэй ойр дөт байгаатай холбоотой.
    Хоёрт, уртын дууны ая бол богино дууны аятай жишихэд нэн өргөн цараатай, зөвхөн нэг үг нь гэхэд богино дууныхаас хэддахин олонөнгө, ая эгшигдамжиндуулагддагторшино.
   Энэ бол уртын дууны ая нь үгийнхээ утга санааг улам улам тодотгож, дуулж буй дуучны намба төрх, тухайн нутаг усны байгаль, хүн ардын зан заншилд нийцэн олон хувилбараар хөгжиж ирсэнтэй уялдаатай. Хүний ой тогтоолтын онцлогийг судалдаг эрдэмтэд удаан тогтоосон зүйлийг удаан мартдаг гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өөрөер хэлбэл, хэдийчнээ их хөдөлмөр зарцуулж ойлгож авсан ухагдахууныг төдийчнээ удаанаар ой ухаандаа хадгалж чадна гэсэн үг. Үүнээс улбаалан дүгнэхэд, уртын дууны ая тогтоож авахад амаргүй байдаг шигээ нэг тогтоосон хойно мартагдах нь бараг үгүй байдаг. Ажиглалтаас үзэхэд, урьд мэддэг, дуулдаг байсан боловч цагийн эрхээр бүдгэрч төсөөрсөн уртын дууныхаа аяыг аялж байж мартсагдсан үг, бадгийг сэргээн санаж дуулах нь олонтаа. Гэтэл богино дууг үг, шүлгээр нь хөөж аяыг нь сэргээн санаж буй байдал гол төлөв ажиглагддаг.

Гурав. УРТЫН САЙХАН ДУУНААС НАМРЫН АЙРАГ ХАНХАЛНА

   Уртын дуу хүний үнэрлэх, амтлахуйд бас нөлөөлөх чадалтай. Тэсгим өвлийн хүйтэн, тарчигхаврын цагт радио, телевизээр ч юм уу, театр, чуулгын тайзнаас уртын дуу сонсч, үзэж суухад хур бороо орж, хөх ногоо дэлгэрч, адуу мал багширсан тэнүүн их талд агг сайн морио унаад давхиж явах шиг санагдаж, эрүүл цэнгэг салхины үнэр хамар цочроох мэт болж, айраг, сүүний амт арааны шүлс асгаруулдаг гэж ярьдаг хүн олон л тааралддаг юм. Үүнийг бичигч бээр ийм яриа сонсоод гайхах бус харии ч олзуурхан санал нийлдэг, мон л ялгаагүй уртын дууны амт, унэрийг мэдэрч өвөл хаврын цагт уртын дуу сонсоод жараахай олон унага жирийтэл уясан гүүн зэл, хөхүүртээ багтаж ядан оргиж давхисан саамтай айргаа еөрийн эрхгүй санадаг нэгэн бөлгөө. Өчүүхэн жаахан хүүхдүүд хүртэл хагас бүтэн сайн өдөр "Хүсэлтийн хариу"-гаар ганц нэг уртын дуу нэвтрүүлэхээр наадам, цагаан cap болж байгаа юм уу гэж шулганан асуудгийн учир гэвэл уртын дуу тэдний аманд амтагдаж, хамарт ханхалж байгаагийнх тэр билээ.
   



 Ингээд нэг ая барий.. хэхэ Норовбанзад гуайн "Уяхан замбуу тивийн наран"... сонсоод газраас хөндийрөх шиг болдог дуу даа...
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1896230/63a/trackback

profile

эди хугда

2012.11.28 12:43:19
*.199.135.47

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102347
1118 AWRAGA D.SUMIYABAZAR [1] zurgaa 2009-07-05 2293
1117 Tom&Jerry [5] erhet 2009-07-04 3372
» Уртын дууны тухай өгүүлэх нь [1] mgldevochka 2009-07-04 6825
1115 Заавал сонсох цомог... "БАС Л ЗАВГҮЙ..." [2] mgldevochka 2009-07-04 3279
1114 Монгол хөөмий [3] mgldevochka 2009-07-04 4695
1113 Улсын гарьд Гантогтох [3] 1932 2009-07-04 2169
1112 “Женко” Баттулга сайд жүдочдод Баянголоо амлав [1] lollipop976 2009-07-04 1781
1111 Hongor - Jalam Har mgldevochka 2009-07-04 2146
1110 Ардын жүжигчин Н Норовбанзад Монгол ардын уртын дуунууд [2] erhet 2009-07-03 2688
1109 Жаахан шарга уртын дуу [6] erhet 2009-07-03 2416
1108 Бүх одод Өглөө шиг эх орон [1] erhet 2009-07-03 1629
1107 Ардын дуу mgldevochka 2009-07-03 2597
1106 999999999 999999999_ 2009-07-03 1208
1105 ~~Celine Dion - The Power Of Love [Live]~~ [1] .Sarnai. 2009-07-02 2396
1104 ~~~Vanessa Mae-ийн тоглолт~~~[Live] [2] .Sarnai. 2009-07-02 1898
1103 Tam mgldevochka 2009-07-02 1083
1102 Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгаланг халз тулаанд дуудав [1] lollipop976 2009-07-02 1853
1101 Тэтрис asassa 2009-07-01 1244
1100 давстай кофе-хайрын түүх [1] mgldevochka 2009-07-01 1628
1099 Эхнэрийн урхи киноны дуу монголоор [2] MOTORO 2009-07-01 2026
1098 Онигоо mgldevochka 2009-07-01 1261
1097 Зочид Буудлын Цэцэг kino mgldevochka 2009-07-01 1642
1096 Лужники Виктор Цоя Сүүлчийн концерт 24 06 1990 erhet 2009-06-30 1360
1095 кино хошин шог бусдийг эндээс [3] Дэрмээ 2009-06-30 1788
1094 Madgasgar [2] mgldevochka 2009-06-30 2127
1093 кинонд тоглох эрэгтэй гол дүр хайж байна [1] ABAP 2009-06-29 1405
1092 DAYAN AWARGA A.SUHBATIIN TUNHAG BICHIG zurgaa 2009-06-29 2081
1091 Аз жаргалын өдөр Солонго [3] soracsan 2009-06-29 2914
1090 Өмөөрөх эх орон Эрдэнэбаатар Жимсээ [1] soracsan 2009-06-29 3104
1089 ~~Celine Dion - I'm Alive [live]~~ [2] .Sarnai. 2009-06-29 1463
1088 Хойд Солонгос улс Япон улсын онгоцнуудыг буудна хэмээн сүрдүүлжээ. [1] soracsan 2009-06-29 1776
1087 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ 7.12nd file [5] ABAP 2009-06-28 2732
1086 Michael Jackson 50 насандаа таалал төгслөө file [3] erhet 2009-06-26 2188
1085 zurag [2] erhet 2009-06-26 3395
1084 Korobushka [2] erhet 2009-06-26 1481
1083 togloom.net ttttttttt 2009-06-26 2732
1082 НААДАМ Хошин шог [2] soracsan 2009-06-26 1906
1081 Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ [6] namuunka 2009-06-26 3578
1080 Монгол гоо бүсгүйчүүд АНУ-д болсон миссийн тэмцээнийг “эзэгнэлээ” file .Sarnai. 2009-06-26 4704
1079 sonin TS:ELGEMSUU 2009-06-25 1222
1078 солонгосд байдаг монгол сургууль 20092009 2009-06-25 1504
1077 rapidinha.. sex race.. very funny mgldevochka 2009-06-25 1997
1076 missuud mglees usaad ballsan bnaaa [1] saakaaa 2009-06-25 1983
1075 ONIGOO [5] Munkh-munkh 2009-06-25 1729
1074 Монголын сайхан нутаг ба их мөнгө [1] soracsan 2009-06-25 1827
배너신청
자생병원

배너신청