jasen
Бичлэгийн тоо 4,493
Монголчууд бид өдгөө өөрсдийгөө "их хувь заяатай" гэж магтан бахдах боллоо. Бээжингийн олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг анхлан хүртсэний төлөө, аугаа их "хувь заяандаа" бахархан баярлалгүй яахав.

 Харин хөрсөн доорх алт мөнгийг минь ухаж аваад, хуваан завшиж баяжих ахул тэдэнд учиргүй их баярлаж , бахдахгүй л болов уу. Саяын сонгуульд эрхэм нэр дэвшигчид олон сая $ зарцуулж, ялсан зарим нь баярлаж хөөрөн, ялагдсан зарим нь гуниж хорссон харшилдаандаа саяхан болж өнгөрсөн 7сарын 1-ний үймээнийг "дэглэж"  монголын ард иргэдийг талцуулан бухимдуулсан. Энэ бол ашигт малтмалын баялгийн хуваарилах эрх мэдлийн төлөөх тэмцэл юм. Үүний төлөө эдгээр эрхмүүд хүн чанар, шударга ёс, улс орны эрх ашгийг ч уландаа гишгэж, "мөнгө цагаан нүд улаан" гэдгийг харуулж байна.

Эцэстээ МАХН, АН төрийн бүх ажлыг гацааж, элдэв асуудлаар бие биеэ " шантаажилж" , өөр хоорондоо тохиролцон хуйвалдахыг оролдож байна. Ингэж болно гэж үү. Тэд ард иргэдийг тэнэг мангар мэтээр төсөөлөн үл тоож байна. Үүнийг улайрал гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ? Сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон АН-ын 1 сая, МАХН-ын 1.5 сая төгрөгийн амлалтаар ард иргэдийн тархийг угааж өөр хоорондоо өрсөлдлөө. Хэний мөнгийг хэнд яаж өгөх гээд байгаа юм бол. Тэд ард иргэддээ жил бүр 1.5 сая төгрөг зүгээр өгчихөөд өөрсдөө 1.5 сая $ түүнээс ч их мөнгө жилд авахыг мөрөөсөж байна. Тийм ч учраас энэ сонгууль урд өмнөхөөс илүү ханштай, илүү луйвартай, илүү эрээ цээргүй байлаа. Монголд ардчилсан сонгууль явагдсан энэ 18 жилд тэд улс төрийг бизнес сонгуулийг дуудлага худалдаа болгон хувиргажээ. Ингэж болно гэж үү?

Эхлэл... 

                                     Хэнтий Хангай Саяны өндөр сайхан нуруунууд
                                      Хойд зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
                                      Мэнэн Шарга Номины өргөн их говиуд
                                      Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд         
                                          Хөвсгөл Увс Буйрын гүн цэнхэр нуурууд                 
                                          Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд
                                          Хэрлэн Онон Туулын тунгалаг арвин мөрнүүд
                                          Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
 Миний төрсөн нутаг
 Монголын сайхан орон минь одоо ямар болж байна вэ? Тэртээ нэгэн цагт зохиогдсон их зохиолч Д.Нацагдоржийн энэ шүлгүүдийн мөрүүдийг уншихдаа би ингэж бодно.

Магадгүй хэн нэгэн надаас "Саяны нуруу гэж хаана байдаг юм бэ?" хэмээн асуувал би хариулж мэдэхгүй нь. Хичнээн их ой модод түймэрт шатаж, хичнээн нь "палк" болон зүсэгдэж урд хил даван одсоныг хэн ч үл мэднэ. Нэгэн цагт их ширэнгэ байсан алдарт Тужийн нарс одоо хожуул болон гасалж байна. Хангай Хэнтийн нурууны хичнээн ой модод үгүй болов? Хэн ч тэднийг үгүйлсэнгүй.
Саяхан нэгэн сонин дээр Монгол оронд 15460 гол горхи ширгэжээ гэсэн мэдээлэл байлаа. Цагтаа халгиж цалгиж асан Туул, Идэр, Орхоны голууд өдгөө бохирдож ширгэсэндээ "нулимс" болон урсаж байна. Олон гол мөрнүүд ширгэж алга болсноор Монгол орны хөрс хуурайшиж, гандан зэвэрч байна.

Олон олон хүмүүсийн амар аргаар баяжих гэсэн хүсэл шунал, түүн дээр нь дөрөөлсөн харь газрын "хар бодлого"-ын уршгаар сүрлэг сайхан буга согоо, өхөөрдөм хөөрхөн хэрэм, газар хөдлөх шиг л язганаж асан тарвага өнөөдөр мөхлийн ирмэгт ирээд байна. Төр засаг нь зөнгөөр нь орхисоны гайгаар амьдралаа залгуулах гэж алт жонш нүүрсийг гар аргаар олборлож байгаа 'нинжа" нарын хэрэглэж байгаа химийн хорт бодис, ухаж сэндийчлэн хаясан газар нутаг ёолон гасалж байна. Нэгэн зуун хүрэхгүй хугацаанд аугаа их өвөг дээдэс минь өвлөгдөж үлдсэн байгаль, уул ус, газар нутаг, амьтан ургамлаа ингэтлээ сүйтгэх эрх бидэнд бий сэн бил үү? Энэ хугацаанд тэгтлээ үйлдвэржээгүй атлаа хүмүүсийн дэвэрсэн шунал, даварсан бодлогын үрээр ийм байдалд хүргэчихээд хожим хойно хэн хариуцлага хүлээх вэ?

Засгийн газрын бүтэцдээ "Байгаль орчны" нэртэй Яамтай монгол оронд байгаль орчноо хамгаалаад байна уу? худалдаад байна уу?
                                 Хөдөө тал минь малаар дүүрэн
                                 Хөвч ой минь ангаар бүрэн
                                 Хөрсөн дор минь эрдэнээр арвин
                                 Хүний хэрэгцээ цөм багтсан
Хөрсөн дээрх баялгаа ихээхэн сүйтгэчихсэн Монгол оронд 21-р зуун гараад хөрсөн доорх баялгаа худалдах их хөдөлгөөн өрнөлөө. Хөрсөн доорх алт мөнгө, жонш нүүрс, фосфор ураны асар их баялгууд зөвхөн монголчууд төдийгүй гадаадын олон орны баячуудын шуналыг хөдөлгөж байна. Бүгд л нүдээ боолгочихсон мэт хөрсөн дээрх  баялгаа хэрхэн яаж сүйтгэснээ ч олж харах сөхөөгүй зөвхөн 'их мөнгө" гэж үгэлж зүүдэлж, улайран зүтгэж байна. Баялгаа бүгдийг нь ухаж ашиглахын төлөө "Монголчууд бид бүгдээрээ баяжих болно" гэж ухуулан уриална. Бид баяжих гэж монгол оронд амьдарч байгаа бил үү? Хойч үедээ юу ч үлдээлгүй цөмийг нь идэж ашиглан хагартлаа баяжих эрх бидэнд бий бил үү?

Үгүй ээ! бид онгон сайхан байгальтай монгол орондоо хийж чадах ажлаа хийж элдэв айдас дарамтгүй, хүссэнээрээ тайван амьдрахыг хүсч байна. Тэд биднээс юу авч оронд нь бидэнд юу өгөхийг хүсээд байна вэ?
-Оюу толгойн зэс алтны орд. Одоогоор 32 сая тн зэс, 1000 тн алтаар нөөц нь үнэлэгдэж  буй. Оюу толгойн ордод хөрөнгө оруулах гэж буй "Айвенхоу Майнз" компаний 10%-ийг эзэмшиж буй "Рио Тинто"  компани гол санаачлагыг гартаа аваад байна. Энэ ордыг ашигласнаар Монгол улсын төсөвт жилд 300сая $ оруулна гэж амалж буй тэд ордыг ашиглах эрхийн төлөө аль хэдийн бусадтай наймаалцаад эхэлжээ. Монголын засгийн газартай 51%-49% гэх мэтгэлцээний хооронд "Рио Тинто" компаний үнэ ханш уул уурхайн дэлхийн зах зээл дээр 147-189сая $-ийн хооронд хэлбэлзэж байна.

-Таван толгойн нүүрсний орд. Одоогоор нийт нөөц нь 7.5 тэрбүм тн-оор үнэлэгдэж буй. 1989 0ны тайлангаар бүх нөөц нь 411 сая 539 000тн, үүнээс коксждог нүүрс нь 252 сая 101 000- тн, үлдсэн нь чулуун нүүрс гэж дурдагджээ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр коксждог нүүрс тн нь 120$, чулуун нүүрс тн нь 30$ гээд бодохоор монголчууд бид хэрхэн хагартлаа баяжих нь бараг ойлгогдож байна даа.

-Оросуудтай 50%, 50%-иар хамтран шаглах гээд байгаа Асгатын мөнгөний орд 3 сая тн нөөцтэй, Дорнодод одоогоор илрээд Оросуудын сонирхоод байгаа ураны нөөц 1.4 сая тн-ы нөөцтэй гээд дурдаад байвал өдгөө бид ямар их алт эрдэнэс дээр сандайлсан "гуйлгачин" болох нь мэдрэгдэж байна. Хааяа нууцлаг байдлаар хөндөгдөөд чимээгүй болоод байгаа Хөвсгөлийн фосфоритийн ордыг нэмж нэрлэхгүйгээр шүү. Энэ бүх баялгийг ашиглах саналыг гадаадынхан бидэнд тавьж, авах хувь дээрээ бид "хусмаа чамалсан хүүхэд" шиг маргалдаж байна. Өөрөөр хэлбэл гадны хүмүүс ирж авдар саванд байгаа алт эрдэнэсийг чинь авья, оронд нь атга чихэр өгье гэж байгаатай адил. Эцэс сүүлд нь хоосорсон авдрыг минь хаяад явахад дахиад алт эрдэнэс авдарт минь ургахгүй шүү дээ. Өгсөн атга чихрийг нь идэж дуусчихаад хоосон авдраа харан харан харамсаж уйлах жаахан хүүхэд шиг л харагдаад байгаа юм байх даа бид. Тийм ээ! Бид энэ асуудалд учир мэдэхгүй айлын эрх хүүхэд шиг бус, өрх толгойлж амьдрал авч яваа эр хүн шиг хандах цаг болжээ. Алийн болгон 'гэнэн цагаан , цайлган сэтгэлтэй" бусдын амыг харсан дүү шиг нь явах билээ. 'Эр өсөж эсгий сунана" гэж монголчууд хэлэлцдэг сэн.
                                                        Яндаж болшгүй далай шиг
                                                        Яасан баян нутаг вэ
                                                        Ямар их хувь заяагаар
                                                        Бид нар эзэн нь болж төрвөө
Монголчууд бид өдгөө өөрсдийгөө "их хувь заяатай" гэж магтан бахдах боллоо. Бээжингийн олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг анхлан хүртсэний төлөө, аугаа их "хувь заяандаа" бахархан баярлалгүй яахав. Харин хөрсөн доорх алт мөнгийг минь ухаж аваад, хуваан завшиж баяжих ахул тэдэнд учиргүй их баярлаж , бахдахгүй л болов уу. Саяын сонгуульд эрхэм нэр дэвшигчид олон сая $ зарцуулж, ялсан зарим нь баярлаж хөөрөн, ялагдсан зарим нь гуниж хорссон харшилдаандаа саяхан болж өнгөрсөн 7сарын 1-ний үймээнийг "дэглэж"  монголын ард иргэдийг талцуулан бухимдуулсан. Энэ бол ашигт малтмалын баялгийн хуваарилах эрх мэдлийн төлөөх тэмцэл юм. Үүний төлөө эдгээр эрхмүүд хүн чанар, шударга ёс, улс орны эрх ашгийг ч уландаа гишгэж, "мөнгө цагаан нүд улаан" гэдгийг харуулж байна. Эцэстээ МАХН, АН төрийн бүх ажлыг гацааж, элдэв асуудлаар бие биеэ " шантаажилж" , өөр хоорондоо тохиролцон хуйвалдахыг оролдож байна. Ингэж болно гэж үү. Тэд ард иргэдийг тэнэг мангар мэтээр төсөөлөн үл тоож байна. Үүнийг улайрал гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ? Сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон АН-ын 1 сая, МАХН-ын 1.5 сая төгрөгийн амлалтаар ард иргэдийн тархийг угааж өөр хоорондоо өрсөлдлөө. Хэний мөнгийг хэнд яаж өгөх гээд байгаа юм бол.

Тэд ард иргэддээ жил бүр 1.5 сая төгрөг зүгээр өгчихөөд өөрсдөө 1.5 сая $ түүнээс ч их мөнгө жилд авахыг мөрөөсөж байна. Тийм ч учраас энэ сонгууль урд өмнөхөөс илүү ханштай, илүү луйвартай, илүү эрээ цээргүй байлаа. Монголд ардчилсан сонгууль явагдсан энэ 18 жилд тэд улс төрийг бизнес сонгуулийг дуудлага худалдаа болгон хувиргажээ. Ингэж болно гэж үү?

Гадаадын хөрөнгө оруулагчид ажиллах таатай нөхцөл, шударга хууль, итгэлцлийг хүсч байна. Харин манай эрхмүүд лобби, үүний төлөөх авилгалыг хүсч байгаа. Хэрэв тэгээгүй юм бол сонгуульд ингэтлээ мөнгө цацах хэрэг юу юм бэ? гэж асууя. "Алт эрдэнэс дээр сандайлсан гуйлгачин", "Аугаа хувь заяат"  монголчууд бидэнд жил бүр гар дээрээ 1.5 сая төгрөг аваад үрээд байх хэрэг бий юу? Ажиллаж хөдөлмөрлөж биш зүгээр суугаад мөнгө авсныхаа төлөө арчаагаа алдаж, зөнгөөрөө мөхөж байгаа зарим үндэстний тухай нэрт нийтлэлч Баабар, их эмч Б.Болдсайхан нарын сануулж бичсэн нийтлэлийг уншиж байснаа санаж байна.
Цөөн хэдэн бүлэглэлүүд "шинэ оросууд"  шиг хагартлаа баяжиж, үлдсэн хэдэн монголчууд нь ажилгүй залхуу, арчаагүй дорой болон 'мөхөх"-ийг тэд хүсэж байна гэж үү? Монголчууд бид ийм хувь заяатай байж хэрхэвч таарахгүй.
                        1.Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус амьтан 
                          ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард 
                          түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.  /Монгол улсын үндсэн хуулийн 1-р бүлгийн 6-р зүйл/
Монголчууд бид энэхүү үндсэн хуулийн заалтаа хэрхэн мөрдөж байна вэ? Монгол орны газар, ой ус , амьтан ургамал, байгалийн бусад баялаг маань сүйдэж устаад байхад бид улам л ядуу амьдарч улам бүр хоцрогдсоор байгааг яаж тайлбарлах вэ?

Эх орны минь хөрсөн дээрх баялаг хэрхэн сүйдсэнийг харахад, эгээ л аав нь гэртээ согтуу ирж агсам тавин хамаг бүхнээ сандаачин сүйтгэсэн мэт. Монгол орны баялгийг ард иргэддээ хэрхэн хүртээсэн тухай эргэж нэг санацгаая.

-1990 оны эхээр болсон өмч хувьчлалын цэнхэр болон ягаан тасалбарууд ихэнх эзэддээ үр өгөөжөө өгч чадаагүй. Социализмын дөнгөнөөс дөнгөж салаад, өөртөө ч итгэж ядан байсан тэдэнд учрыг нь сайтар тайлбарлаж ойлгуулаагүйгээс учраа олж ядан байсан тэдний гар дээрээс учрыг нь сайтар ойлгож байсан цөөхөн хүмүүс хямдхан худалдаж авч баяжицгаасан. Хувьдаа малаа авсан нэг хэсэг нь зуданд үхүүлж барснаас нийслэлийн иргэдийн тоог нилээд нэмэгдүүллээ. Хувьдаа орон сууцаа авсан нэг хэсэг нь амьдрах аргаа олж чадалгүй бусдыг дуурайн банкны зээлэнд тавиад алдсан. Өөрийн иргэдээ өмч хувьчлалд мэдээлэл болон сэтгэл зүйгээр нь бэлтгээгүй төр засаг хохь нь гэж арай хэлж болохгүй байх.

-2000 оны эхнээс эхэлсэн газар өмчлөлийн  үр дүн юу болж байгааг одоо ч бид харж байна. Ихэнхи иргэд нь зуслангийн газраа товлож авч амжаагүй байхад Улаанбаатар хот орчмын газрууд аль хэдийн худалдагдаж дуусаад эрх мэдэлтэй, мөнгөтэй зарим нь дархан цаазат газрыг хүртэл авч байгаа энэ үйлдлийг хэн ч юу ч зогсоож дийлсэнгүй. Харин ийм боломжийг олгож байгаа авилгалч эрхмүүд хуулийн өмнө хариуцлага хүлээх бүү хэл эрх мэдлийн төлөө улам ч эрээ цээргүй зүтгэж явна.

Улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн олон газрууд өнөө ч "лиценз" нэрээр Хятад, Солонгос, бас Монголчуудад худалдагдсаар. Бид анзаарч мэдэхгүй явсаар нэг мэдэхэд Монгол улсын газар нутаг худалдагдаад дууссан байх вий.
Энэ бүхнээ эргээд нэг харахад монголын жирийн иргэд энэ баялгаас хэрхэн хүртэж амьдрал нь сайжраа вэ. Аргаа барсандаа олон монголчууд эх орноо орхиж амьдралаа сайжруулах гэж харийн орныг зорьж байна. Харин цөөхөн хэдэн олигархи бүлэглэлүүд хагартлаа баяжиж мөнгөө барж ядан тансаглаж байна. Тэд өнөөдөр газрын доорх баялгаараа хамтдаа баяжицгаая гэж уриалж эхэллээ. Тэд "эх орны хишиг" гэсэн сайхан амлалтаар ард иргэдийг "хошгируулж" байна. Бүх баялгаа одоо хурдхан ашиглахгүй бол бид аз жаргалаа алдах болно гэж ухуулж байна. Дэлхий дахинд хэвлийн баялаг ховордож байгаа энэ цагт хөрсөн доорх баялаг хэзээ ч үнээ алдахгүй. Олон жил гадаадаас нефть импортолсон америк гүрэн өөрийн нефтийн баялгаа ашиглахаа тэгтлээ яарахгүй байна. Биднээс гадна бидний хойч үе монгол орны хөгжил дэвшил гэж байгааг бид бас мартаж болохгүй.
                                               Төгсгөл
Үүнийг бичигч би вээр монгол оронд одоо ашиглахаар завдаж байгаа ашигт малтмалын орд газрыг ашиглахыг эсэргүүцэх гэсэнгүй. Хэдийг нь хэрхэн яаж ашиглах нь, ашиглалтаас Монгол оронд ноогдож байгаа хувийг хэрхэн зөв оновчтой ашиглах нь монгол улсын иргэн бүрд ойлгомжтой тодорхой байгаасай гэж хүсч байна. "Ниргэсэн хойно нь хашгирав" гэгчээр бүх зүйл болоод өнгөрсөн хойно нь халаглах хэцүү. "Эх орны хишиг " гэдэг сайхан нэр өмнөх өмчийн болон газрын хувьчлал шиг бүү болоосой гэж хүсч байна.

- Ашигт малтмалын ашгийн тодорхой хувь нь Монгол орны хөрсөн дээрх баялаг ой, ус, ургамал амьтдыг нөхөн сэргээхэд заавал зарцуулагдах ёстой.
-Ашигт малтмалын ашгийн тодорхой хувь нь монгол орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөгжилд заавал зарцуулагдах ёстой.
-Ашигт малтмалын ашгийн тодорхой хувь нь монгол хүний үнэлэмжийг өсгөх, тэднийг ажлын байраар хангах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хангахад зарцуулагдах ёстой.
-Ашигт малтмалын ашгийн тодорхой хувь нь Монгол орны цаашдын хөгжил дэвшилд тулгуур болох шинэ техник технологийн хөгжилд зарцуулагдах ёстой. Энэ бодлогын хүрээнд гадаадын өндөр хөгжилтэй оронд  авьяас чадвартай залуусыг сургаж мэргэшүүлэх тэрчлэн гадаадад байгаа монголчуудаа эх орон руу нь татах олон асуудал багтана.
-Ашигт малтмалын ашгийн тодорхой хувь нь өргөн уудам нутагтаа монголчуудаа тараан суурьшуулах үүний тулд дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулагдах ёстой.  Одооны Улаанбаатар хот дахь нягтралыг багасгахын тулд орчин үейин дагавар хотуудыг шинээр байгуулах монгол улсын нийслэлийг Хар хорин хотод шилжүүлэн байршуулах боломжтой.

Хамгийн гол нь хууль тогтоох эрхэм гишүүд болон энэ чиглэлээр засгийн газарт орж ажиллах эрхмүүд та бүхнийг хувийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө бус монгол орны хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө чин сэтгэл гаргаж ажиллаасай гэж хүсч байна.
Бидний та нараас хүсч байгаа хамгийн эрэхм зүйл бол шударга ёс юм шүү.
Хэрэв ард түмний мэдэлд байгаа Монгол улсын баялгийг хувийн шунахай зорилгодоо хууль бусаар ашиглан, бусдын эрх ашиг монгол орны хөгжилд ноцтой хохирол учруулах аваас  бүх хөрөнгийг нь хурааж, нийт ард түмний өмнө гэсгээн цээрлүүлж үейин үед жигшиж байхыг өвөг дээдсийн минь ариун сүнс шаардах болно. Үүнийг байнга санаж явагтун.
Саяын олимпийн наадамд үзүүлсэн бахтай сайхан амжилт Монгол түмнийг эвлэлдүүлэн нэгтгэж, нэг л сайхан гэрэл гэгээтэй ирээдүйг мэдрүүллээ.
Монголчууд бид уудам сайхан газар нутагтаа эзэн хүний ёсоор амьдарч ажиллаж хөдөлмөрлөн дэлхий даяар Монгол хүний ид хав, эрдэм ухааныг гайхуулах цаг ирнээ.
Үүнд монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Монгол орон минь үүрд хөгжин цэцэглэнээ.
                            
                     Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах .
                                 e-mail: <SCRIPT type=text/javascript></SCRIPT>
gala_mn@yahoo.com <SCRIPT type=text/javascript></SCRIPT> Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой <SCRIPT type=text/javascript></SCRIPT>        2008-09-01

Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1858642/20b/trackback

vilver

2009.07.01 17:10:01
*.226.236.102

iin l eh ornoo gesen hvn heregtei baina daa elbegdorj  medehgviee neg l ih yrisan hvn harj l baiy da
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102348
1118 AWRAGA D.SUMIYABAZAR [1] zurgaa 2009-07-05 2293
1117 Tom&Jerry [5] erhet 2009-07-04 3372
1116 Уртын дууны тухай өгүүлэх нь [1] mgldevochka 2009-07-04 6825
1115 Заавал сонсох цомог... "БАС Л ЗАВГҮЙ..." [2] mgldevochka 2009-07-04 3279
1114 Монгол хөөмий [3] mgldevochka 2009-07-04 4695
1113 Улсын гарьд Гантогтох [3] 1932 2009-07-04 2169
1112 “Женко” Баттулга сайд жүдочдод Баянголоо амлав [1] lollipop976 2009-07-04 1781
1111 Hongor - Jalam Har mgldevochka 2009-07-04 2146
1110 Ардын жүжигчин Н Норовбанзад Монгол ардын уртын дуунууд [2] erhet 2009-07-03 2688
1109 Жаахан шарга уртын дуу [6] erhet 2009-07-03 2416
1108 Бүх одод Өглөө шиг эх орон [1] erhet 2009-07-03 1629
1107 Ардын дуу mgldevochka 2009-07-03 2597
1106 999999999 999999999_ 2009-07-03 1208
1105 ~~Celine Dion - The Power Of Love [Live]~~ [1] .Sarnai. 2009-07-02 2396
1104 ~~~Vanessa Mae-ийн тоглолт~~~[Live] [2] .Sarnai. 2009-07-02 1898
1103 Tam mgldevochka 2009-07-02 1083
1102 Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгаланг халз тулаанд дуудав [1] lollipop976 2009-07-02 1853
1101 Тэтрис asassa 2009-07-01 1244
1100 давстай кофе-хайрын түүх [1] mgldevochka 2009-07-01 1628
1099 Эхнэрийн урхи киноны дуу монголоор [2] MOTORO 2009-07-01 2026
1098 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ 7.12nd file [5] ABAP 2009-06-28 2732
1097 Онигоо mgldevochka 2009-07-01 1261
1096 Зочид Буудлын Цэцэг kino mgldevochka 2009-07-01 1642
1095 Лужники Виктор Цоя Сүүлчийн концерт 24 06 1990 erhet 2009-06-30 1360
1094 кино хошин шог бусдийг эндээс [3] Дэрмээ 2009-06-30 1788
1093 Madgasgar [2] mgldevochka 2009-06-30 2127
1092 кинонд тоглох эрэгтэй гол дүр хайж байна [1] ABAP 2009-06-29 1405
1091 DAYAN AWARGA A.SUHBATIIN TUNHAG BICHIG zurgaa 2009-06-29 2081
1090 Аз жаргалын өдөр Солонго [3] soracsan 2009-06-29 2914
1089 Өмөөрөх эх орон Эрдэнэбаатар Жимсээ [1] soracsan 2009-06-29 3104
1088 ~~Celine Dion - I'm Alive [live]~~ [2] .Sarnai. 2009-06-29 1463
1087 Хойд Солонгос улс Япон улсын онгоцнуудыг буудна хэмээн сүрдүүлжээ. [1] soracsan 2009-06-29 1776
1086 Michael Jackson 50 насандаа таалал төгслөө file [3] erhet 2009-06-26 2188
1085 zurag [2] erhet 2009-06-26 3395
1084 Korobushka [2] erhet 2009-06-26 1481
1083 togloom.net ttttttttt 2009-06-26 2732
1082 НААДАМ Хошин шог [2] soracsan 2009-06-26 1906
1081 Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ [6] namuunka 2009-06-26 3578
1080 Монгол гоо бүсгүйчүүд АНУ-д болсон миссийн тэмцээнийг “эзэгнэлээ” file .Sarnai. 2009-06-26 4704
1079 sonin TS:ELGEMSUU 2009-06-25 1222
1078 солонгосд байдаг монгол сургууль 20092009 2009-06-25 1504
1077 rapidinha.. sex race.. very funny mgldevochka 2009-06-25 1997
1076 missuud mglees usaad ballsan bnaaa [1] saakaaa 2009-06-25 1983
1075 ONIGOO [5] Munkh-munkh 2009-06-25 1729
» Монголын сайхан нутаг ба их мөнгө [1] soracsan 2009-06-25 1827
배너신청
자생병원

배너신청