-Эдийн засаг гэдэг бол хязгааргvй хэрэгцээ шаардлагыг хязгаарлагдмал нєєцийн тусламжтайгаар хангах урлаг юм. Лоренс Питер
- Эдийн засгийн хуулиудыг мэдэхгvй явдал нь хариуцлагаас чєлєєлєхгvй. Савелий Цыпин
- Нэгэн vе эдийн засагчдаас "та нар тийм их ухаантай юм бол яагаад ийм ядуу байгаа юм бэ" гэж асуудаг байлаа. Єнєєдєр бид "та нар тєдий л их ухаантай биш юм байна. Тэгэхдээ яагаад та нар ийм их баян юм бэ" гэж асуух боллоо. Эдгар Фидлер
- Хувийн сектор гэдэг бол засгийн газрын хяналтанд байгаа эдийн засгийн нэг хэсэг юм. Улсын сектор гэдэг бол эдийн засгийн хэнд ч хянагддаггvй хэсэг нь юм. Жэймс Голдсмит
- Хvчтэй нь хvчгvйтэйгээ хуваадаг, ухаантай нь хvчтэйтэйгээ хуваадаг, засгийн газар нь бvгдтэй нь хуваадаг. "Жунглийн хууль"
- Улсын аж ахуй гэдэг бол бvгдээрээ идэхийг хvсдэг боловч хэн ч сав суулга угаахыг хvсдэггvй тийм аж ахуй юм. Вернер Финк
- Заан гэдэг бол засгийн газрын захиалгаар хийсэн хулганыг хэлдэг юм. Роберт Хайнлайн
- Тєлєвлєгєєт эдийн засаг гэдэг бол дээд зэргийн сахилга баттайгаар vрэн таран хийх явдал юм. Тєлєвлєгєєт эдийн засаг бол эдийн засгаас бусад бvх зvйлийг тєлєвлєж тооцоолсон байдаг. Кери Макуильямз
- Уналт гэдэг бол таны хєрш ажилгvй болохыг хэлнэ. Хямрал гэдэг бол нэмээд та ажилгvй болохыг хэлнэ. Гарри Трумен
- Уналт гэдэг бол бvсээ чангалахыг хэлнэ. Хямрал гэдэг бол ємдгvй болохыг хэлнэ. Борис Панкин