Нийтлэл бичих уралдааны зорилго:
 Сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй авч, түүндээ дүгнэлт хийн өөрийгөө хөгжүүлж байдаг, өөрийн гэсэн үзэл бодолтой, үзэл бодлоо бичгийн хэлбэрээр оновчтой илэрхийлэх чадвартай залууст өөрсдийгөө сорих боломж олгох, урамшуулах

Нийтлэл бичих уралдааны Сэдэв:
Оролцогчид харилцаа холбооны салбарын хүрээнд сэдвээ өөрийн хүссэнээр сонгоно. Харилцаа холбооны салбарын хөгжил, өөрчлөлт нь нийгэмд болон хувь хүнд хэрхэн нөлөөлж байгаа гэх мэт тус салбартай ямар нэгэн байдлаар холбоотой байдлаар бичиж болно.

Хамрах хүрээ:
Монгол улсын иргэн хүн бүр оролцох боломжтой.

Хугацаа :
2009 оны 08-р сарын 08-ний өдрөөс 2009 оны 08-р сарын 30-ний өдрийн хооронд материал хүлээж авна.

Тавигдах шаардлага:
o    Заагдсан агуулгын хүрээнд сэдэв сонгосон байх
o    Утга зүй, хэл найруулга болон зөв бичих дүрмийн алдаагүй байх
o    Ёс зүйд нийцсэн үг хэллэг хэрэглэсэн байх, ёс зүйд нийцсэн агуулгатай байх
o    Комьпютерийн бичиглэл arial mon шрифт, мөр хоорондын зай 1,5 байх
o    1000-аас дээш үгтэй эссе бичнэ
o    Оролцогч өөрийн овог нэр, албан газар болон сургуулийн нэр, дамжаа, өөрийн болон ойр дотны нэг хүний холбоо барих утасны дугаар бичсэн байх
o    Бичсэн нийтлэлийн үгийн тоо, ашигласан материал эх сурвалжийн нэрс, огноо зэргийг хавсаргах
o   Оролцогч бүтээлээ marketing@tedy.mn хаяг руу илгээнэ. Мөн NewTel компанийн байранд өөрийн биеэр авчирч өгч болно.

Зохион байгуулах үе шат:
o    2009 оны 08-р сарын 30-ны өдрийг дуустал оролцогчдын нийтлэлийг хүлээн авна.
o    09.05-нд блог дээр уралдаанд шалгарсан оролцогчдыг нээлттэй зарлана
o    Шалгарсан нийтлэлүүдийг бүрэн эхээр нь блог дээр нээлттэй байдлаар байрлуулна
o    Шалгарсан оролцогчдын шагналыг 09.01-09.06-ний хооронд ялагчийн шагналыг Мобикомын Энтертэйнмэнт төвийн “M-Club” –н Синема-д гардуулна
o    Шагналт байранд шалгараагүй ч гэсэн уралдаанд идэвхтэй оролцсон бүх оролцогчдод шагнал гардуулах ёслолд буюу “M-Club”-ийн Синемад зочлох эрх олгоно.
o    Шагнал гардуулах өдрийн өмнөх өдөр оролцогчдод утсаар холбогдон мэдэгдэнэ

Шагнал:
o    1-р байр нэг хүн шалгарна. Оригинал NOKIA 5220 express music загварын гар утас
o    2-р байр 2 хүн шалгарна. Тус мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар
o    3-р байр 3 хүн шалгарна. Тус бүр Мобикомын 5000 төгрөгийн цэнэглэгч карт

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 315252 утсанд хандана уу.
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn