Нулимсаа арч охин минь

Одоо битгий уйл

Үлгэр үргэлж сайнаар төгсдөг биш дээ

Тиймээс одоо битгий уйл

         Нулимсаа арч даа охин минь!!!!

Өвдөхийг мэдсээр байж  гарах ёсгүй

Өндөр уулан дээр чи гарчаад

Өнгөрсөн хойно нь ухаарч чи уйлах хэрэггүй

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм

         Тиймээс одоо битгий уйл

         Нулимсаа арч даа охин минь!!!!

Итгэлийг чинь даагаагүй тэр залууг чи

Эргээд гуйтал нь сайхан амьдраарай

Хайрыг чинь хөсөрдүүлсэн тэр залууг чи

Харамсаад гуйтал нь сайхан амьдраарай

         Тиймээс одоо битгий уйл

         Нулимсаа арч даа охин минь!!!!

Зүрхийг чинь шархлуулсан тэр залуугаа чи

Уучлал гуйсан ч бардам алхаарай

Сэтгэлийг чинь сэвтээсэн тэр залуугаа чи

Сөгдөөд мөргөсөн ч сэхүүн алхаарай

         Тиймээс одоо битгий уйл

         Нулимсаа арч даа охин минь!!!!

Юм бүхэн төгс байдаггүй

Үлгэр бүхэн сайхан төгсдөггүй

Сонголт бүхэн зөв байдаггүй

Сайхан бүхэн хайр болдоггүй

         Тиймээс одоо битгий уйл

         Нулимсаа арч даа охин минь

                          Нулимсаа арч !!!!

Аз жаргал буцаад л чам дээр ирнэ

Ахиад чи өөр хүнд дурлана

Ариун хайрын эзнээ гэж итгэсэн бол

Алдаж огт болохгүй шүү түүнийгээ

         Тиймээс одоо битгий уйл

         Нулимсаа арч даа охин минь

                          Нулимсаа арч!!!!

                          Инээмсэглэ охин минь!!!!

       


profile