Надад хайртай гэснийг чинь
Наргианы дайтай бодсонсон
Наадам болгож өнгөрөөгөөд
Найзаас хэтрэхгүй гэж санасансан
Энгэр цээжийг чинь налахдаа
Эндээс цаашлахгүй гэж бодсонсон
Уруулын амтанд согтоод
Урд бодсоноо ч умартсансан
Одоо нэгэнт зогсоож чадашгүй нь
Олдсон жаргалаа орхиж баршгүй нь
Олны үгийг ч хайхарч тэвчишгүй нь
Орхиж чамайгаа гомдоож ч зүрхлэхгүй нь

profile