Юу ч гэхэв дээ залуу минь
Юм юмыг бодож гунигалсаар
Нэг л мэдхэд чамайгаа гомдоочих юм
Ганц удаа тунирхаж үзэх гэсэн биш
Өр нимгэн сэтгэлд чинь хар толбо унагчихлаа
Гомдлож надаас бүү холдоорой гуйя хайрт минь
Гомдохдоо хүрвл би ч бас гомдох юм
Гил хархан харцнаас чинь хайр ирж зургыг чинь ширтэж
Гэгээ тасарсан харанхуй шөнө нойроо хугаслан чаат хүлээж
Хаа холоос чамруугаа тэмүүлнэ өнчин дэрэн дээр...
Хүлээсний эцэст ганц хариу ч үгүй хонохдоо
Хардах сэтгэл битүүхэн төрж дотроо хилэгнэхдээ
Халуухан үгээр чинь арагдуулах гэсэндээ тэр
Даанч чи минь дэндүү бардам юм
Дулаахан үгэнд чинь нялхарах тавьлангүй юм би