Би уг нь хөнгөн биш
Бусдын адил сээтэгнүүр ч биш
Бүтэлгүй дурлалтай саяхан таарчаад
Бас л сэтгэл минь гэгэлзээд тогтохгүй нь
Насаар ЧАЦУУ тэр л залуугийн
Нандин үгс нь анхных мэт
Хэлсэн үгэнд нь уярав уу
Хэнэггүй төрхөнд нь татагдав уу
Яагаад би ингэтлээ догдлоод
Янаг үгсийг нь дуртай сонсоно вэ
Тэр намайг зүүдэллээ л гэнэ
Тэгэхэд нь би догдолж байна
Тэр намайг саналаа л гэнэ
Түүнийг ч би бас үгүйлээд байх шиг

profile