Хайрын чинь торонд тогтохгүй ээ би
Хэний ч өмнө ганцаараа ч ганцаардахгүй
Сэтгэлийн чинь аргамжаанд хүлэгдэхгүй ээ би
Сайхны өмнө хэзээ ч нугарахгүй
Чимээгүй дурласан зүрх
Чимээгүй буцах жамтай
Чамд хэлээгүй нууц үг
Чиний төлөө миний золиос
Бардамнан чамайг үл тоосон ч
Барьц алдан гэнэдэж дурласан ч
Бүсгүй хүний эрхэмсэг зангаар
Битүү сэтгэлээ нуугаад чамайг орхиё…