Архичид гэдэг
Амьдралын шаар
Авгайгаа элдэвлэгч
Азгүй амьтан
Хүнээс дээр гарах амьдралтай юм шиг
Хүссэн үедээ гударна
Ийм л хүмүүс дэлхий дээр
Ийм л зүйлийг хийнэ
Тэнэгийн дээдийг
Тэд эдлэвч
Тэднээс тэнэг хүн байна гэж үү
Таамаглах аргагүй юм
Амьдрал мэдэхгүй жаахан байхдаа тэд
Архи тамхи тэд хэрэглэв үү
Аяа үүнийг би үл мэднэ
Харин үнэнийг тэд мэднэ
Амьдралын нугачаанд та дарлуулсан ч
Аяа архичид болж гудамжийг дүүргээд ву гэхэв
Ядарч зовж туйдаа хүрэвч
Анх ямар хүн байснаа та эргэн харахтун санахтун
profile