Амьдралд жаргал зовлон хосолчихоод
Анхных бүхэн эхлээгүй хэрнээ дуусчихаад
Ариун хайр гэж өөрөө эхэлж дуулчихаад
Алдчихаад сүүлд нь хаа нэг муулчихаад
Анддаа хайртдаа хайртай гэчихээд
Ангир уургий нь юу ч үгүй шимчихээд
Амттай хоолыг нь өдий хүртэл идчихээд
Амьдрал хайрласан ижийдээ юу өгсөний санчихаад
Арван хоёроос өмнө хэд ирсэнээ тоолчихоод
Айлын охины өвөрт нялхарч хэвтсэнээ бодчихоод
Аль сайхан үгээрээ түүнийгээ тордчихоод
Азай буурал ижийдээ хэзээ ХАЙРТАЙ гэснээ сана
Ай амьдрал мөнх бусыг сана
Ариун хайр дэргэд байдгийг сана
Алдчихаад сүүлд нь харамсах хэрэггүй
Асгарах нулимсаар уучилалт гуйгаад нэмэргүй
Ангасан газар нулимсанд чинь ямар цадах биш
Алсын алсад одсон ижий чинь ямар сонсох биш
Аврал эрээд хэрэггүй ээ тэр бурханаасаа
Амьд бурханаа асарч ямар чадсан биш
Алий гэж чамаас юу ч нэхээгүй ээ
Амлий халамж л чамаас хүссэн байх
Аргадуулж ганц үнсүүлэх гэсэн байх
Аа бас ХАЙРТАЙ гэдэг үгийг чинь сонсох гэсэн байх
Анх унасан газартаа эргээд шингэчихвэл
Алсын одруу нэг л өдөр одчихвол
Ардаас нь хичнээн уйлж гуйгаад ирэхгүй...
Ай хожимдож ухаардаг хүмүүс минь дээ
Алдчихаагүй байгаа дээрээ ижийгээ ганц үнсээрэй
Амжиж ХАЙРТАЙ гэдгээ хэлээрэй.

 

profile