Идэрхэн танхил нас минь ахиад надад ирэхгvй

Ийм л хаврын ногоо хєлийн дор ургахгvй

Инээд алдан єєдєєс чинь гэнэт харах минь давтагдахгvй
Илбийн юм шиг зєєлєн салхи єнєєдрийнх шиг vлээхгvй

Хайрлах юм бол намайг одоо л хайрла
Хархан vсний минь долгионд хєл алдаж
Хаалганы минь гадна
Харуулын цэрэг шиг зогс оо

Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувууд шиг
Бидэртэн урсах гол мєрдийн урсгал шиг
Би бийр нь vгvй зурагдсан сонгодог нэгэн бvтээл

Хаврын єдєр богинохон, цэцгээн дэлгээд одно
Хайрлах юм бол намайг намар ч бас хайрлаарай
Намайг инээж явахад дурлах хvн олон
Нулимстай суухад минь ялгалгvй хайрлаарай

Би яг л энэ намар шиг, намрын гандсан цэцэгс шиг
Билгийн цэнхэр тэнгэрээсээ буцаж яваа шувууд шиг
Бидэртсээр ємнийг зорих мєрєн шиг

Би чиний л гарт vрэгдэх сонгодог нэгэн бvтээл








profile