Уйлаад би чамайг бодон суусан ч
Удаан ингэж суухгүй гэж бодсон
Уртаас урт хугацаанд хүлээж суусан ч
Урьдаж ирээд тэврэнэ гэж бодсон
Эргээд бид уулзсан ч
Энэхэн бодлыг минь чи арчсан

Эрхэлж дассан зүрхний галыг
Эргээд асахгүйгээр унтраагаад одсон
Дүүрэн жаргалтай миний сэтгэл
Дэргэдээс минь холдохгүй юм шиг бодсон
Дулаацуулж тэврээд ярилцан суухад
Дэндүү жаргалтайд бодсонсон
Хэзээ ч бид хагацахгүй юм шиг л
Хараа салгалгүй ширтээд инээдэгсэн
Хуурамч зан гаргаж чамд хайртай гэснийг
Хожим нь чи ойлгосон юм байхдаа
Одоо л би чамайг санаж байна
Одоо л би харамсаж байна
Одоо л миний нулимс урсаж байна
Онгироо занг минь уучлаарай....
profile