Удахгvй гэж бодсон чамайг явахад
Уучилна гэж бодсон намайг тэгэхэд
Хамтдаа гэж бодсон бид vргэлж 
Хайр байна гэж бодсон би зvvдэлж 
Алсад халин одсон шувуудын араас 
Аргагvй нь эрхэнд салсан тэр нэг намраас
Єєрийн минь бяцхан зvрх ганцаардлыг мэдэрч 
Єнєєдєр хvртэл хvлээсэн тэвчээр минь хэтэрч 
Гэвч би тэр vед эргэлзээгvй - чи итгээрэй 
Гэгэлзэж єєр хvн бодоогvй - чи ойлгоорой 
Чамайг л гэж хvссэн тэр зvрхэндээ 
Чандлан хайрласаар єдийг хvрсэн
Бурхан надад хайрыг єгєєд 
Буцаагаад авахдаа шаналалыг орхиж 
Бусдаас харамлан хайрласан сэтгэл 
Булиглах зvрх хоёр минь л хохирч
Хvнийг хайрлахыг жаргал гэж эндvvрч
Хvvхдийн гэнэн сэтгэлээр бодсон
Хvрээд ирнэ гэж дотроо найдаж 
Хvлээсэн сэтгэл єєрт чинь гомдсон 
Учирч хайрлахын заяа дутаж 
Усны шувууд нь нутаг буцаж
Єєрт чинь зориулсан шvлэг ч дуусаж байна
Єєрийг чинь би сvvлчийн удаа дурсаж байна