Хүйтэн цас зүрх норгосноос болж
Хармалмаар үгнүүд амнаас гарч байна
Хувь тавилангаас минь чи яваад
Ханьгүй хөнжил намайг жавраар хайрч байна
Жаахан алдаагаар минь дэр хийсэн
Жалга довны үзлийг чинь дурсахаар
Жамын тогоонд хамт сүлэгдсэн
Жаргал зовлонтой цайгаа асгасныг чинь санахаар
Урагдаж сэмэрсэн үгээр зэмлэж
Уучлахгүй гээд явсаныг чинь бодохоор
Хайр гэдэг мэдрэмж минь царцаж байна
Хүйтэн цас зүрх норгосноос болж...