Нохойн гөлөг шиг амьдрлаа ч

Тэнэх эрхтэй эх орон минь

Новшийн тэнэг төрлөө чиг

Магтах учиртай эх орон минь

Ноорхой гуйлгачин явлаа чиг

Амьдрах хувьтай эх орон минь

Ноцсон араатан лугаа

Өмөөрөх ёстой эх орон минь

Судалт газрын гагнаас

Шижир алт ч монголынх

Сул хийсэж одох

Ширхэг элс ч монголынх

Морин толгойн чинээ

Молор эрдэнэ ч монголынх

Молцог шаргал говийн

Балга ус ч монголынх

Эх орон минь элсээр ч дутна алтаар ч дутна

Өвгөдийн сүнс тэнгэрт мандсан ч

Өт хорхой болсон ч нутгаа сахина

Өнөөдөр бид харьд одож

Хаан суусан ч нутгаа санана

Цул хар нүгэлтэй

Шуналт ноёд ч монгол

Цусан гавъяаны одонтой

Хөлгүй өвгөн ч монгол

Газар шороогоо тамгалсан

Эзэн бид ч монгол

Галзуурсан арслан лугаа

Тэмцэх ёстой эх орон минь

 

 Эх орон минь надаар ч дутна чамаар ч дутна

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар