Дангүний домог

 

Эрт цагт бурхадын хаан Хуан Инь хурмаст тэнгэрийг захирч байх үед юм гэнэ. Нэгэн өдөр Хуань Иний хөвгүүн Хуань Үн ингэж хэлж гэнэ. “Ааваа би хүмүүсийн амьдардаг доод ертөнцөд очиж гэнэн хүмүүст ухаарал хайрлаж амьдармаар байна”. “ Хэрвээ чи тэгж шийдсэн бол гэгээн мэргэн ухаанаар хүн ардыг захираарай ” Хуань Үнь салхийг захирагч Пүнбэг , бороог захирагч Үса,  үүлийг захирагч Үнса болон гурван мянган албатаа дагуулан газарт бууж ирж гэнээ. Хуань Үнь Тэбэг уулын орой дээрх амьдралын модны доор газар сонгоод хүмүүст ингэж айлджээ. “Бүх л хүмүүс аз жаргалтай амьдрахыг хүсдэг тул хэн ч байсан над дээр ирж тэнгэрийн мэргэн ухааныг суралцагтун ”. Энэ үед хүн болохыг хүссэн баавгай бар хоёр Хуань Үнь дээр иржээ. “Хуань Үнь,  бид заавал хүн болмоор байна!”. Яавал хүн болохыг зааж өгөөч Хүн болохыг тэгтлээ их хүсч байна уу

“Тиймээ, заавал хүн болмоор байна!” хэмээн баавгай,  бар хоёр үнэн ээсээ гуйв. Хуань Үнь баавгай, бар хоёрт гашуунаас гашуун агь нэг багц , халуунаас халуун сармис хорин булцийг өгөв. “Хав харанхуй агуйд 100 өдрийн турш нарны гэрлийг харалгүйгээр энэ агь сармисыг идэгтүн.Тэгвэл хүн болж чадна.” Баавгай бар хоёр хүн болж чадна гэж баярласандаа яах ч ухаанаа олохгүй байв.Тэгээд даруй агуй руу орцгоожээ.Баавгай бар хоёр агуйд ормогцоо агь сармисаа идэж өгч гэнэ.Яа энэ агь яахаараа ийм гашуун байдаг байнаа. Ёо сармис ямар их халуун юм бэ?Тэгсэн ч баавгай бар хоёр тэвчээд л байв. “Хүн болохын тулд энэ зэргийг тэвчилгүй яахав”. “Тиймээ, тийм ч амархан хүн болохгүй байхаа. Хэд хоногийн дараа бар гомдоллож эхлэв. “Түнэр харанхуй агуйд маш их давчдаж байна. Агь сармис идэхээс хүртэл залхаж байна!” Баавгай барыг тайвшруулан ятгав. “Бар аа эртнээс хүн болохыг хүссэн биз дээ Тиймээс хоёулаа жаахан тэвчье!” Бар ахиад жаахан тэвчихээр шийдэв.Хэдэн өдөр өнгөрөхөд бар цаашид тэвчиж чадахаа больжээ. “Би үүнээс илүү тэвчиж чадахгүй нь Агуйгаас гарлаа!.  “Бар аа ахиад жаахан тэвчье л дээ Хоёулаа хамтдаа хүн болно гэж амласан биз дээ ” Баавгай хорьсон боловч бар агуйгаас үсрэн гарч орхив.Бар агуйгаас яваад өгмөгц баавгай  ганцаараа агуйд хэцүү байв. “Би заавал хүн болно” Хэдийгээр агь гашуун , сармис халуун ч заавал тэвчээд хүн болно.Баавгай түнэр харанхуй агуйд биеэ хураан суунгаа гашуунаас гашуун агь халуун сармис идэн тэсчээ. Хорь дахь өдөр болоход баавгай ядраад унтаад өгчээ. Хорин нэг дэх  өдөр нойрноосоо сэрсэн баавгай маш ихээр гайхав.Биен дээрх үс нь алга болж  үзэсгэлэнт бүсгүй болсон байв. “Хөөх үнэхээр би хүн болчихлоо!” дэндүү баярласандаа баавгай ихэр татаж гэнэ.Баавгай түнэр харанхуй агуйгаас гарч ирлээ.Хорвоо дэлхий үнэхээр гэрэл гэгээтэй сайхан байв. Хүмүүс хүн болсон баавгайг Үннё гэж нэрлэв.Үннё гэдэг нь баавгай бүсгүй гэсэн үг аж.Үннё хурим хийн хүүхэд төрүүлэхийг хүссэн боловч баавгай байж байгаад эмэгтэй болсон хэмээн хэн ч тоохгүй байв.Үннё амьдралын модны доор очин дахин залбирав. “ Хуань Үнь гуай би гэрлэж хүүхэд төрүүлмээр байна.Дахин нэг удаа миний хүсэлтийг биелүүлж өгөөч” Үннё залбираад хэдэн арав хоног өнгөрч байтал нэг өдөр Хуань Үнь өөрөө Үннё дээр хүрч ирж гэнэ. “Үннё би чиний нөхөр болвол ямар вэ? Үннё тэнгэрийн орны ханхүү Хуань Үньтэй хуримлах болсондоо туйлын их баярлав. Хуань Үнь , Үннё хоёр Тэбэк уулын амьдралын модны доор хуримын ёслолоо хийв. Хэсэг хугацааны дараа Үннё хүү төрүүлэв.Тэр хоёр хүүгээ Дангүнь хаан хэмээн нэрлэв. Дангүнь хүү хан тэнгэр газар эхийн хүчээр торнисон тул билэг ухаан хүч чадал дүүрэн хүмүүн болж гэнэ.Дангүнь хаан хожим нь Пхеньян мужид төвлөрөн суурьшин Жусонь хэмээх улсыг байгуулав. Жусонь бол Солонгос үндэстний хамгийн анхны улс билээ.

 

Дангүний домог

 

Хүн бүхэнд төрсөн өдөр байдаг шиг улс гүрэнд үүссэн байгуулагдсан өдөр байдаг.Манай улс үндэстний өдөр 10сарын 3юм.Улс үндэстний өдрөөр Дангүнь хаан хамгийн анхны Жусонь улсыг байгуулсан бөгөөд энэ өдрийг Гэчоны өдөр хэмээн нэрлэдэг.Гэхдээ Гэчон гэдэг нь Дангүнь хаан Жусонь улс байгуулахаас өмнө Хуань Үнь тэнгэрийн орноос Тэбэг уулын амьдралын модны дэргэд бууж ирсэн өдрийг хэлсэн утгатай гэнэ.Улс үндэстний өдөр нь төр улс үүсэн байгуулагдсан ойг тэмдэглэхээс гадна хурмаст тэнгэртээ талархаж буй манай үндэстний баярын өдөр юм.

Хан үндэстний өвөг дээдэс болох Дангүнь хаан гэж чухам хэн бэ Хуань Үнь, Үннё хоёрын дундаас мэндэлсэн хүү билээ. Хуань Үнь тэнгэрийн хаан болох Хуан Ины хөвгүүн юм.Тэрээр гурван мянган албат салхи бороо үүлийг захирагч бурхадаа дагуулан газарт морилон ирж олон эрдэм ухааныг заан сургасан гэдэг.Үннё гэдэг нь 21 хоногийн турш нарны гэрэл үзэлгүйгээр агь сармис идэн бүсгүй хүн төрлийг олсон баавгай юм.Дангүнь хүү Хан тэнгэр ,эх газрын хүчээр мэндэлсэн хүн юмсанж.Дангүнь хаан Пхёньянд Жүсонь улсыг байгуулсан юм.Жүсонь нь Солонгос үндэстний хамгийн анх байгуулсан улс аж.Дангүнь хаан ард түмэндээ ээлтэй сайн хууль зохиож , улс орноо ухаалгаар удирдан жолоодсон билээ.