http://img28.picoodle.com/data/img28/3/8/19/f_tsahlaim_82c1a00.jpg

Хүннү гүрний нүүдэл хаашаа эргэхээ мэдсэн шиг 
Yнэний гэгээн сүүдэр худлаа эцээж чаддаг шиг 
Хүнлэг байхын тулд шүлэг бүхэндээ намайг дурсах 
Шүншиг ариун бурхад нь ч болов надаар дутах эх орон 
Дутахын бэрхэд өмөлзөхдөө 
Ухааныхаа тэнгээр нүүж тайтгарах эх орон
Уйдахын эрхэнд өмөөрөхдөө 
Уулсынхаа энгээр нууж л амрах эх орон 
Судрын хуудас шиг орчлонд надаар дутахдаа 
Шүүдэртэй цэцгэн дунд 
Гоo маралын дэмээр 
Суниаж хөрвөөсөн Бөртэ чонын хэвтрээс 
Шагайн чинээ үр совин олсон эх орон 
Хан тэнгэрийн цэнхэр өнгө надаар дутахдаа 
Ган хэтийн цахиураар хүй цөглөх агшинд 
Ар зоон дээр минь амгалан энхийг бэлгэдэж 
Алгын дайтай гүн цэлмэг зурсан эх орон 
Идэр насны тань араншин надаар дутахдаа 
Ижилгүй мөнхийн бэлгэдэл цагaан уултай зүйрлэхийн учир 
Инээд сэмлэх нулимстай ч, сэтгэл нуртал урвахын хэрэггүй 
Их саруул хайраар минь сайхан бүхнээ орлодог эх орон 
Эх газрын тань баялаг надаэр дутахдаа 
Эмтэрсэн чулууд нь хүртэл цэх болохын цагт 
Элгэн доороос нь зэтгэж үндэс хавсан гэзэг минь 
Гишгэхийн чөлөөгүй ургахад өвс ногоо гэж хардаг эх орон 
Морин янцгаах мэт амьдралд насны зэл татаж 
Мордохын хазгайгүй заяандаа намайг дуудахын учир 
Мөнхийн хөх тэнгэртээ наран зул бадамлуулж 
Монголын сайхан орон надаар л дутах юм шүү.
Х. Болормаа



анар