Хvслээ гvйцээх чармайлт минь намайг зоригжуулна.
    Хvний газар давчдаад, авир араншин минь єєрчлєгдєнє.
    Хvйтэн инээмсэглэлээр єєрийгєє тайвшруулаад єнгєрнє.
    Хvлээсэн сэтгэл минь бардам занг минь номхруулна.

    Жvжгийн талбар хэмээн энэ орчноо бодоод
    Жvжигчин болж авьяaсаа шалган єєртєє оноо тавина.
    Жирийн нэгний занг аашаараа дийлж ард нь гараад
    Жим даган гэлдэрсээр єдєр хоногийг товчилно.

    Хамаг ухаан бодолдоо ганцхан л зvйлийг хvсээд
    Хамрагдахгvй бvхнээс тасархай орь ганцаар холдоод
    Халуун дулаан уур амьсгалд дасан хорогдохгvйн тулд
    Хамгийн энгийн гэж дэлгэц ширтэн бодлоо хєврvvлнэ.

    Ганцаардал минь намайг ялахын цагт
    Гансрах сэтгэл минь ухаан бодлыг эзэмдэх цагт
    Гарцаагvй vнэн гэвэл энэ орчлонд би vгvй болно
    Гамнаж хайрласан бvхнээ орхиод замхран одох болно.
    HANA





profile
Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан...