Атгын чинээ зүрх минь анх удаа хүчтэйгээр цохилно
Аав ээжээсээ өөр хүн бодож байгаагүй энэ сэтгэлд минь
Алтан наран мандаж аз жаргалын үр үндэс тарин
Анхны минь хайр болж алдрайхан чи минь наддаа ирсэн


Уран үгээ наддаа шивнэж
Улаан сарнай гарт минь атгуулсан
Бидний хайрын бэлэг тэмдэг энэхэн сарнай
Бүхнээс үнэтэй миний хайрын цэцэг

Хайр гэдгийн утга учрыг ойлгоогүй байсан ч
Хайрлуулахын үнэ цэнийг энэхэн сэтгэлээрээ мэдэрлээ
Хорвоо дэлхий хязгаартай гэдгийг мэдэх боловч
Хайр дурлалын ертөнцийг агуу уудам гэж мэдсэнгүй

Гарыг чинь атган алхаж сандран би догдлохдоо
Гацан байж чамдаа хайртай гэдгээ шивнэсэн
Гадуур цугтаа зугааланхан явахад
Гэмгүй сэтгэлдээ баярын гал асаатай

Энэ л хайрын шинж тэмдэг байсан юм байлгүй
Энэ л миний анхны хайрын дурсамж юм байлгүй
Ээж ааваасаа нуун байж чамтайгаа үерхсэн
Эргээд харахад хоёр балчир хүүхдийн шохоорхол байж дээ

Хүнээс харамлаж нууж явсан зүрхээ чамдаа өгсөн
Хорвоогийн хамгийн сайхан бэлэг чамаасаа би авсан
Дурсамж бүхнээ би хадгалж нандигнан явна
Дурлалын зам руу хөтөлж оруулсан чамайгаа үүрд санана

Дэндүү гэнэн байж дээ хоёулаа тэр үед
Дэлхийг хамтдаа туулна гэж боддог байж дээ
Үг үсгийн алдаа гарган байж анхныхаа захиаг бичсэн
Үргэлж чамдаа хайртай гэж захианыхаа төгсгөлд бичсэн

Ичсэн ээж минь чиний захиаг олоод уншихад нь
Ийм л гэнэн байсан юм миний гэмгүй сэтгэл
Нүдээ анин чамайгаа анх удаа сэмхэн үнссэн
Нүүр улайн хоёулаа биесээсээ ичиж байсан

Найз охин найз банди гэж дуудуулж явах нь жаргал байсан
Насан туршид минь бодогдох дурсамж юм энэ
Анхны бүхэн мартагдашгүй сайхан байдаг
Анхны хайраас илүү ариун хайр үгүй юм

Хардаж сэрдэхийг мэдэхгүй энэ л гэнэн сэтгэл минь
Хэзээд ч чамайг санан дурсаж явах болно
Хайрласан нандин бүхнээ бодож
Хорвоод аз жаргалтай амьдарна
profile