Бичлэгийн тоо 5,522
Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол
цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ
амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй
минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи
татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар . . .