Буман цагаан eрөөл хадган дээрээ дэлгэж

Буурлын тохой түшин алсаас үр нь золгоё

Бүжинлхамын тарни хүсэл болгон шингээж

Бүртийн суугаа ээждээ учрал урин золгоё

Эхийн цагаан сэтгэл хайран дээрээ дэлгэж

Энхрий жаахан үрсдээ мэнд хүргэн золгоё

Халтар манан хөөрөг алган дээрээ хөлөргөж

Халхын сайхан эрчүүдтэй хийморь зөрүүлэн золгоё

Үүлэн цэнхэр торго сэтгэл дээрээ дэлгэж

Үзэсгэлэн гоо бүсгүйчүүлтэй бэлэг солилцон золгоё

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар