Инээмсгэлээд байна чамайгаа санаад
Итгэл дурлал дурлал бэлэглэсэн
Энхрий дотно харцыг чинь
Эргэн санах бүрдээ улам бүр дурлаж байна
Өнгөөр солонгорох ирээдүйг мөрөөдөлдөө би ургуулан
Өдөр өдрөөр би чамдаа дурлаж байна
Үзэсгэлэнт дулаахан бүхэнд чинь
Санан хүсэн дурлаж байна

Тиймээ инээд минь хүрээд байна
Тэр чигээрээ би чамд дурлаж байна
Холын тэртээ бүхэн ойртоод байгаа мэт
Хонгорхон чамдаа бага багаар татагдаж байна
Цаг хором бүрээр тэр дотор минь ургаж
Цахилах гөрөөс мэт бас тонгочон эргэлдэж байна
Итгэл хүч бэлэглэсэн ухаалаг үг бүхэн
Эсэргүүцэж тэмцэх аргагүй намайг тэр чигт нь булааж байна

Байнга инээмсгэлээд алхдаг болчихлоо
Баяртайгаар дуу аялдаг болчихлоо
Өхөөрдөм инээмсгэлэлийг санан санан
Өглөө босох бүрдээ санаад байдаг болчихлоо
Дурлаж байна би чамд хором бүрээр
Дуу аялж сууна яг одоо...

profile