Гуниг хүрэхгүй алсад та минь суудаг гэнэм

Гурван маралын туяанд хүүгээ та минь хараарай

Амьдрал гэдэг үлгэрт итгэж өссөн хүү чинь

Айл толгойлох болжээ..ээж минь  та соёрхоорой

Бүтэлгүй явсан залуу насыг минь та өршөөсөн

Бүхнээс илүү гарсангүй бас дутсангүй

Олон сайхан бүсгүйн нулимсыг барж явлаа

Омголон байж гэвч юу чхожсонгүй бас алдсангүй

Миний сонгосон хань минь ямархан хүн бэ гэдгийг

Мэдэх нь мэднээ мэдэхгүй нь мэдэхгүй ээ ээжээ

Бүсгүй хүний зовлонг бусад нь ойлгох бишдээ

Бүтэлгүй хэн амьдралтай гэлээ ч хэзээ ч сөхрөөгүй хүн шүү

Балчирхан хүүхэд насандаа над шиг жаргаж үзээгүй

Багадаа өнчирсөн ер нь зовлон их үзсэн

2 алаг нүдэнд нь гунигын хяруу хургасан

Хориодхон насандаа амьдралын хат суусан тийм л хүн

Амьдралын хатуу тоглоомд хүүү чинь

Алдахдаа алдаж онохдоо онож л явна

Хүслийн жигүүр цуцаагүй шүү

Хүрэх оргил ойрхон байна

Ханийг минь ...................гэдэг

Харуулах юмсан даа таньдаа

Хорвоод хүүхнүүд олон байдаг гэлээч

Хонгор үр тань энэ л хүнийг сонголоо

Аав штг минь сэтгэлтэй хүн ховордож дээ

Амьдрал гэдэг чинь хогоор дүүрчээ ээжээ

Есөн шидийн амьтадаар дүүрэн энэ хорвоод

Ерөөл хайрлаж адислаарай ................миний ижийf72a5f331b2488f5f65f2e24baf11fc4.jpg
profile