Бүсгүй минь та ихэмсэг бай
Бүр дээшээ эрхэмсэг орш
Бүрэг зандаа бүү хүлүүл
Бүдэр ч унасан ч бардам бай
Бүлээн нулимсаа бага урсга
Бүтэлгүй дурлалдаа бүү гунигла
Бүсгүй заяандаа бяцхан тайвшир
Талын жавар шиг сэхүүн бай
Тангад ном шиг битүү бай
Тааж баршгүй оньсого мэт бай
Тансаг баян танхил бай
Тавилан заяандаа эзэн бай
Бүсгүй минь та ихэмсэг бай
Элгээ тэвэр ч бодол уралдуулж
Эмзэг сэтгэлдээ бүү гашил
Ямар ч үед эрхэмсэг бай