Тоглоогүй, дурласан байсан нь үнэн
Тоогоогүй, чиний нүд дээгүүр зөрсөн
Оройтож, зүрхний зай дүүрчихэж
Одоо би чамд дахин дурлаж чадахгүй

Зүрх сэтгэлийн чинь гэгээн ариуныг ч мэднэ
Зүгээр нэг биш үгсийг чинь ч ойлгож байна
Зөрж чадахгүй нь өөрөөсөө, уучлаарай
Зөрөг зам дахиж огтлолцоно гэж итгэхгүй нь

Орхиод холдсон миний буруу байсан ч
Одоо нэгэнт хожимджээ өөрийгөө ч би алдсан
Ойлгож араас дуудаагүйд би холдон явчихаж
Ондоо нэгэнд зүрхээ нэгэнт алдчихсан уучлаарай

profile