Өөр нэгэнтэй учраад мартсан нь үнэн
Өр зүрхнээсээ арчсан нь үнэн
Үгүйлж шаналахаас залхсан нь үнэн
Үлдэн сэтгэлээсээ хөөсөн нь үнэн
Гэвч,
Таарвал би чамдаа дахиад дурлана
Давтагдана бүх зүйл эхнээсээ
Далавч ургаад холын холд нисэж одно
Дарсанд согтон мансуурч солиорох л биз
Гэвч,
Харамсдаггүй би, харамсахгүй сүүлд ч
Хаягдаад үлдсэн ч, орхиод явсан ч
Хараад л үлдэнэ, мөрөөдөөд л хоцроно
Хайрандаа өлгийдөн залбираад л зогсоно
Гэвч,
Маргааш амьдралын зам дахин огтлолцвол
Магадгүй нүдэнд чинь би өөрөөр харагдвал
Зүрх сэтгэлүүд холбогдон хөтлөлцвөл
Зүлгэн дээр гэрээн бариад амьдрах болно...

profile