Хунбу Нульбу хоёр

 

Эрт цагт нэгэн тосгонд Хунбу Нульбу  ах дүү хоёр амьдран суудаг байв.Цайлган сэтгэлтэй дүү  Хунбу нь ажил амьдралаараа олонд магтагдах атал ах Нульбү нь ямагт дураараа аашилж зөрүүдлэнэ. Пээх хэн манай хулуунд шон хатгачихдаг байнаа. Ямар балай юм Нульбу бас л худагт баасаа .....Нульбугийн овилгогүй ааш энэ зэргээр дуусахгүй Хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлнэ.Бааж байгаа хүүхдийг баасан дээр нь суулгана...Хүний хийсэн юмыг хорлоно.Нульбугаас болж тэр тосгонд хэрүүл маргаан тасардаггүй байв.Нульбү бас их шуналтай хүн байв. Эцэг эхийгээ өөд болмогц байшин будааны талбай гээд өнгөтэй өөдтэй бүхнийг Нульбү өөртөө авч Хунбугаа хөөж явуулав.Ах минь хөхөө өвлийн хүйтэнд нялх нойтон хүүхэдтэй хүн хаа явах билээ дээ гэж дүү Хунбугаа учирлан хэлэхэд ч тоосонгүй. Тэр бол чиний асуудал. Гэрээс хурдан зайлж үз Гэрээсээ хөөгдсөн Хунбу хэдэн хүүхдээ чирээд хэзээ мөдгүй унах гэж буй нэвсгэр сүрлэн овоохой руу очиж гэнэ. Ааваа даараад нойр хүрэхгүй байна. Гэдэс өлсөөд нойр хүрэхгүй байна. Аав аа Хунбу өлсөн мэгшилдэх хүүхдүүдээ өрөвдөн ах Нулбу дээрээ буцаж очив.Ахаа жаахан будаа өгөхгүй юу Нялх хүүхдүүд маань харангадах нь За чи чинь хэн билээ Чам шиг дүүтэйгээ санахгүй л байна даа. Бэр эгч минь ээ жаахан будаа өгөөч ...Энэ гэрээс хурдан зайлж үз Хэн энэ гуйлгачинг гэртээ оруулсан юм.Ингэж хэлээд бэр эгч нь будаа хутгаж байсан хутгуураараа Хунбугийн хацрыг цохиод авав.Хунбу хацартаа наалдсан будааг амандаа авч хийгээд нөгөө хацраа өгөв.Нульбугийн эхнэр будаагаа харамлан Хунбуг өшиглөн хөөж гаргав.Өвлийн тэсгим хүйтэн өнгөрч урин дулаан хавар ирэв. Хунбугийн сүрлэн байшингийн дээвэр дээр нэгэн хараацай үүрээ зассан байх ажээ. Жив жив жиргэлдэх бяцхан хараацайнуудын дуу Хунбугийн гэр бүлд баяр баясгалан авчрав.Гэтэл нэгэн өдөр аварга том могой дээврийн ирмэгт байх хараацайн үүр лүү мөлхөж явах юм гэнэ.Түүнийг харсан Хунбугийн хүүхдүүд сандран орилолдов.Аав аа аав аа Одоо яана аа Аварга могой нялх хараацайг барьж идэх гээд байна.Хөөе ер яадаг муу могой вэ энэ чинь гэж хэлээд Хунбу аварга могойг саваадан хөөв.Тэр зуур нэг дэгдээхэй нь унаж хөлөө гэмтээсэн байсныг Хунбу эм түрхэж торгон утсаар сайн ороов.Бэртсэн дэгдээхэй даль жигүүр нь ургасан сайхан хараацай болж өсөв.Намрын сэрүүн унах үед хараацайнууд үүрээ орхин дулаан орныг зорив.Ирэх хавар эргэж ирээрэй

Хөлөө бэртээсэн хараацай өмнө зүг дэх хараацайн хаандаа түүний тусыг хэлж гэнэ.Хунбу үнэхээр ач тус хариулам сайн хүн юм байна.Энэ хулууны үрийг сайн хадгалж байгаад өгөөрэй.Хавар дахин ирж хараацай хулууны үрээ зуусаар Хунбугийнд очив.Эхнээр энийг хар даа Хараацай ховор хулууны үр зууж ирээд өгөх юм.Хөөх ямар ачтай хараацай вэ.Хулуу тарьж хүүхдүүддээ хулууны цутан хийж өгч нэг гэдсийг нь цатгая байз Хулууны үр дорхноо соёолж асар хурдан ургаж гэнэ.Нөгөө хулуу намар болоход урцных нь дээврийн дайтай болж ургаж гэнэ.Хээх хулуу яахаараа ийм том байдаг билээ.Хэлээд юу гэхэв Хэсэглэж хөрөөдөхөөс өөр арга алга.Хунбу өнөөх хулууг арай хийн нэгийг нь сугалж авав.Наашаа  цаашаа татья хө Аварга хулуу дундуураа хуваагдав.Гэтэл тэр хулуун дотроос янз бүрийн үнэт эдлэл эцэс төгсгөлгүй асгарах нь тэр.Хань минь энэ чинь алт байна шүү дээ Алт Эхнээр энэ чинь одоо мөнгө үү дээ Аав аа энд торго байна Хөөх аваад байхад л бялхана гээч Алт мөнгө эрдэнийн чулуу гялалзана.Арван өнгийн  торго намилзана. Эхнээр энэ жирийн нэг хулуу биш байсан бололтой.Хунбугийн гэр бүл мэл гайхаж цэл хөхрөв.Аав аа өөр нэг хулууг бас нээж үзье За тэгье хамтдаа хөрөөдөцгөөе

Тэгээд эхнэрийнхээ хамт хөрөөдөв.Хүүхдүүд нь ч бас бөө баяр хөөр болов.Наашаа цаашаа татьяа хө Хөрөө хөрөө хурцаа хө Хараацайн хөл эмчилж ховор хулуутай болжээ хө

Наашаа цаашаа  татьяа хө Хараацайн хөл эмчилж алттай болдог байжээ хө  Хулуу дундуураа хуваагдан гэр барьдаг үй олон чийрэг

эрс гарч ирэв.Тэд нүд ирмэхийн зуур алимны нуруу хэлбэртэй вааран дээвэрт байшинг барьж дуусгав гэнэ.

Хунбугийнхан дараагийн хулуу хөрөөдөх ажилдаа оров.Эзэнтээн эзэнтээн Авхай авхай гэсээр олон арван зарц барлагууд гарч ирэв гэнэ.Аяга хоол цадталаа идэж үзээгүй Хунбугийнхан тосгоныхоо хамгийн баян айл  нь болов гэнэ.

Хунбугийнхан баяжсан тухай яриа тосгоноор нэг тарав.Энэ тухай соссон шунахай ах  Нульбу нь атаархсандаа орох гарах газраа олж ядав гэнэ.Тэсч чадалгүй дүүгийндээ гүйж очоод ингэж орилж гарав гэнэ.Чи муу золиг Хаанаас хэний юмыг хулгайлаад гэнэт баяжчихав.Ахаа яалаа гэж тэгэхэв дээ Хунбу ахдаа хараацайны тухай нэгд нэгэнгүй ярьж өгөв.Аахан тийм байсан вий ? Нульбу гэртээ яарч очоод хараацайны үүр хийж тавив.Хүсэн хүлээсэн хараацайнууд нь ч нисэн ирж түүний барьсан үүрэнд оров. Нульбү уухайн тас хараацайн үүр лүү гараа оруулав.Тэгээд мөрөөрөө байсан хараацайн дэгдээхэйг гаргаж ирээд хөлийг нь хугалж газар унагав гэнэ.Ээ чааваас муу аварга могой  бас хэрэг тарьжээ.Би сайхан эмчлээд өгнөө.Санаа зовсоны хэрэггүй гээд хамаа намаагүй эм түрхэж хөлийг нь сулхан боож орхив гэнэ.Намар болж хараацайнууд өмнө зүгийн орныг зорин нисэв.Хараацайнууд аа Хурдан яваад ховор хулууны үр зууж ирж үз Нульбу баярласандаа уулын орой дээр гарч хараацайнууд руу даллав.Нульбугаас болж гэмтсэн хараацай нь хаандаа уйлан хайлан хэлж гэнэ. Хаантаан Нульбу гэгч муу санаат хөгшин миний хөлийг хугалсан. Мэдэж байна.Хавар болохоор энэ хулууны үр аваад яваарай.

Хавар болж хараацай хулууны үрийг Нульбугийн гаран дээр унагаав.Ха ха ха  Хараацай алтан хулууны үр зуугаад ирж гээч Нульбу хулууны үрийг сэтгэл гарган тарьж арчлав.Үр нь соёолдогоороо соёолж байшингийн дээвэр хэрийн том хулуунууд ургаж гэнэ.Эхнэр хулуугаа хураацгаая

Тэгье тэгье Шалавхан эхлэе Наашаа  цаашш татнаа хө Хөрөө хөрөө хурцаа хө Алт мөнгө асгарч  Хунбугаас илүү баян болгоорой хө Хулуу ч дундуураа хуваагдав гэнэ.Пис пас нүргээнтэй зэрэгцэн олон чөтгөрүүд гарч ирэв гэнэ.Аль чи тэр шуналт Нулбу юу Чамайг нэг сайн болгоод өгнөө Чөтгөрүүд бороохойгоо далайлган Нульбуг эхнэртэй нь хамт хүлж орхив.Хараацайн хөлийг хугална гэнээ Та хоёрыг тэрнээс дутахгүйгээр нүдээд өгнөө.Ээ чааваас чааваас Нульбу ингээд өнгөрдөг юм байна.Ээ чааваас даа чааваас Нульбугийн авгай ингээд өнгөрдөг  юм байж.Нульбу эхнэрийнхээ хамт чөтгөрийн бороохойд нэвширтэлээ нүдүүлэв.Нулвбу хэмх нүдүүлсэн хэр нь халширсангүй.Чөтгөрүүдийн сураг тасармагц эхнэрийгээ шавдуулав.Эхнээр хурдан нэг хулуу хөрөөдөж үзье Энэ удаа лав жинхэнэ нь байхаа.Хулуу дундуураа  хуваагдав.Пүд пад гэсэн чимээ гарч бүр их том биетэй чөтгөрүүд гарч ирэв.Гэр орныг нь бүгдийг нь хэмхэлж хая Нульбу эхнэрийнхээ хамт нус нулимсандаа хутгалдан орилж гарав гэнэ.Бид хоёр ингээд сүйрлээ.Ээ чааваас Нульбуг авраач та минь ээ Нульбугийн гэр чацган далай болж хувирав.Хашаа шал гал зуухны өрөө гээд тэр аяараа баасанд хутгалдсан байв.Баасны аянга бууж тэр чацган Нульбу болов.Ахаа энэ чинь одоо юу болоод байнаа Нульбуг сүйрсэн тухай сонсоод дүү Хунбу нь яарч сандран гэрт нь ирэв гэнэ.Хунбу минь бүгд миний буруу Намайг тэнгэр бурхан шийтгэж байгаа болтой Уучил энэ муу ахыгаа Ахаа тийм юм бүү ярь Манай руу явцгаая Түүнээс хойш Нульбү тэс ондоо  хүн болов.Атгаг санаагаа хаяж сайхан сэтгэлтэй сайхан сайн  ах болов гэнэ. Хунбу Нульбу хоёр тэр цагаас хойш нэг гэрт эв найртай амьдарч гэнэ.