Эрт урьдын цагт ээж ногоон мэлхий хүүтэйгээ амьдарч байжээ. Хүү ногоон мэлхий нь ээжийнхээ үгийг огт сонсдоггүй зүггүй нэгэн байв. Юу ч гэсэн үгэнд нь ордоггүй дандаа эсрэгээр нь хийдэг байж гэнэ. Ээж ногоон мэлхий нь “Хүү минь зүүн тийш яваарай” гэвэл “баруун тийш явж “баруун тийш яваарай” гэвэл харин энэ удаа зүүн зүг рүү явдаг байж гэнэ.Үүгээр зогсдог бол санаа зовох юу ч байхав “Өнөөдөр бороо их орсон болохоор ус ихтэй байгаа шүү аюултай учраас эрэг дээр тоглолгүй уулан дээр тоглоорой” гэж аргадвал, цүл пал гээд л хэзээний л усанд үсрэн орж шал пал, шал пал хийлгэн усаар тоглоно. Нар хурцаар шарсан нэгэн өдөр усанд сэлбэл сайхан л байлаа. Ээж мэлхий “ Өнөөдөр гадаа их халуун байна” . Ээжтэйгээ усанд сэлэхгүй юм уу? гэвэл харин ч тийм халуун өдөр зөрүүдлэн уулан дээр гарч тоглоно. Ээжийнх нь санаа зовж сэтгэл нь шаналсаар л байв. “Энэ хүүхдийг яавал дээр вэ? Яагаад ч ээжийнхээ үгийг сонсохгүй юм даа. Том болоод гайгүй болох юм болов уу.....” Гэвч хоног өдөр өнгөрсөөр хүү мэлхий огт өөрчлөгдсөнгүй. “Би ээжийн хэлсэнийг дандаа эсрэгээр нь хийнэ”  хэмээнэ. Харсаар харсаар ээж нь нэг удаа хүүгээ дуудаж суулгав. Ядаж зөв дуугардаг болгож хүмүүжүүлэх нь дээр гэж шийдлээ. Мэлхийнүүд ер нь сайхан вааглаж чаддаг байх хэрэгтэй. Ээжийгээ дагаад вааглаад үзээрэй. Вааг вааг хэмээж...  . Хүү мэлхий их л анхааралтай томоотой нь аргагүй ээжийнхээ вааглахыг сонсож гэнэ. Тэгээд хн хн хэмээн хоолойгоо засч байснаа Гаав гаав гаав,  гаав гаав гаав Үгүй даан ч дээ ийм ч юм байх гэж ... эсрэгээр нь вааглаж эхлэх нь тэр. Хажууд нь харж байсан найзууд нь гаав гаав хэмээн элгээ хөштөл хөхрөлдөв. Үгүй нээрээ энэ золигийг яана даа вааглахдаа хүртэл эсрэгээр нь вааглаад байхаар яах болж байнаа? Хэзээ хүртэл бүх юмыг эсрэгээр нь хийх гээд байгаа юм. Хэмээн ээж мэлхий нь хүүгээ зэмлэв. Гэвч хүү мэлхий ээжээрээ улам их тоглон энд ч нэг үсэрч тэнд ч нэг үсэрч чарлав гэнэ. Гаав гаав гаав , гаа-в гаа-в  Хүүгээсээ болж бачимдан шаналсаар ээж мэлхий нь хүндээр өвдчихөж гэнэ. Хүүгийнхээ ирээдүйг бодох тусам түүний дотор харанхуйлна.

Яавал үгэнд сайн ордог болох бол хэмээн өвдөж хэвтсэн ч ээж мэлхий нь хүүгийнхээ л төлөө шанална. Өвчин нь хүндэрч ээж нь хүүгээ дуудав. Хүү минь ээ ээж нь үүнээс илүү амьдрахгүй бололтой Ээжийгээ нүд аньсны дараа атугай үгэнд сайн ордог мэлхий болж ээжийгээ баярлуулаарай. Тэгээд намайг үхвэл уулан дээр оршуулалгүй голын эрэг дээр оршуулж өгөөрэй. Ээж нь сүүлчийн удаа гуйж байна гэжээ. Ээж нь ууланд оршуулаарай гэвэл хүү нь зөрөөд эрэгт оршуулах байх гэж бодоод эсрэгээр нь гуйсан тэр ажээ. Ээж мэлхий удсангүй амьсгал хураажээ. “Вааг вааг, ээжээ” Ногоон мэлхий ээжийгээ алдчихаад асгаруулан орилов.

“Вааг вааг” миний буруу...   . Одооноос үгэнд чинь сайн орноо. Дахиад сэрчих л дээ ээжээ Хүү мэлхий буруугаа ухааран бахиран уйлж гарав гэнэ.

Ээжээ өршөөгөөрэй “Сүүлчийн удаа ээжийнхээ гуйлтыг заавал биелүүлнэ хэмээн хүү мэлхий уйлан хайлан ээжийгээ голын эрэгт оршуулж гэнэ. Уг нь тийм биш , ээжийнх нь хүсэл тэр биш байлаа.

Тэр өдрөөс хойш бороо орвол ногоон мэлхийнүүд орилолддог болсон гэнэ. Горхины ус хальж ээжийн газрыг бүрхвэл яах вэ хэмээн санаа зовсоноос тэр гэнэ. Вааг вааг!  вааг вааг !

Бороо зогстол ээжийнхээ газрыг тэврэн гуниглан гуниглан орилдог болсон гэнэ. Одоо ч гэсэн бороо орсон өдөр ногоон мэлхийнүүд тэнгэр лүү харан “вааг вааг” хэмээн чарлалддаг гэнэ. Хүү мэлхий ,түүний хүүгийн хүү, бас хүүхэд нь ...Тэр үеийн буруугаа ойлгон гэмшиж,  уйтгарлан гэмшиж байгаа нь энэ гэнэ.