Харь холын газар алс хүний нутагт

Хайрт хонгор чамайгаа санан шаналан суухдаа

Өнгөрч одсон бүхнээ эргэн нэг дурсаж

Өчүүхэн зүрхнийхээ шаналанг энэхүү цааснаа буулгалаа

Ер яагаад энд бидэн 2 учирсаныг

Ертөнцийн сайхан жаргалыг ганцхан чамаас амссаныг

Зүүдний минь ханхүү зөвхөн чи байсаныгЗзөрөг замын эрхээр бидэн 2 салсаныг

Мичид маралын туяанд чамайгаа дурсан суухдаа

Миний өчүүхэн сэтгэл одоо болтол ойлгосонгүй

Анх чамтай учирсан гэнэн тэнэг үед

Амьдрал миний хувьд тоглоом мэт санангдаж

Шохоорхож ширтсэн залуусын харцанд догдолж явсан 

Солиотой залуу насаа үзэн яднам одоо

Ганцхан үдшийн жаргалыг диваажин мэт санаж

Галзуурч явсан охин гэнэн насанд минь

Ганцхан чи л намайг шүтээн мэт дээдэлж

Гал халуун хайраар намайг өөртөө татаж

Омогшиж явсан зүрхний халуун галыг унтрааж

Орчлонд чи минь наддаа хайртай гэж шивэгнэсэн

Бүсгүй сэтгэлийн гүнд хайрын итгэл төрүүлж

Бүлээн амьсгалаар төөнөн намайг тэврэн авахдаа

"Хэрэггүй ээ"гэсэн үгийг зэрэглээ мэт замхруулж

Хэтэрхий гоёхон жаргалын үйлт цэнгэлийгөдөөж

Ханхар сайхан биенийхээ эс бүхнийг мэдрүүлж

Халуун залуу намны гүн цэнгэлд умбууллаа

Бүсгүй хүн гэдгээ орчлонд тэгэхэд би мэдэрч

Бүрэн жаргалд умбаж чиний бүхэнд уусаж

Нарт энэ орчлонгийн олон бүсгүй дундаас

Надаас илүү жаргалтай нь орчлонд үгүй мэтээ

Зүүд зэрэглээ мэт тэр л сайхан жаргалд

Зүрх минь тарчилж ингэж болохгүй гэх шиг

Олон жилийн турш хүсэж мөрөөдсөн хайртайгаа

Одоо л чи учирлаа гэж хэн нэгэн хэлэх шиг

гэтэл одоо чи минь хаа явна

Гэнэн тэнэг намайгаа юунд орхин одов оо

Энэ л аз жаргалыг олон жил мөрөөдөж 

Итгэж явсан минь худлаа байсан гэжүү

мэдэхгүй юмдаа мэдэхгүй юм хайрт минь

Миний эдэлсэн жаргал амссан зовлон 2г

Мэдрүүлж өгсөн хүн нь ганцхан чи болохоор

Илүү дэрний зовлонг шүлгээрээ би аргадаж

Эргээд ирнэ гэж өөрөө өөрийгөө хуурлаа

Гэмшил ухаарал хүсэл тачаал

Гэнэн залуу насны цорын ганц цэнгэл

Эдэлж чадаагүй жаргалаа сэтгэл минь нэхэхэд

Этгээд хачин бодол тархинд минь эргэв ээ ..

Өчүүхэн муу дур хүслийн боол гэж өөрийгөө харааж

Үзэн ядлаа би чамд ч бас гомдлоо

Өвгөрч хатсан модны навчис гандан унах шиг

Өнчин зүрхний шаналан нулимс болон урслаа

Яах гэж чи минь надтай учрав даа

Ямар ёр нь надад шүглэв дээ

Бурхан чөтгөр 2 намайг анх төрөхөд

Буян нүгэл 2оо тэнцүү өгсөн гэж үү

Чамдаа хайртай гэж өөрийгөө итгүүлж

Чанд журмыг сахин даруу номхон байсангүй ээ..

Аз сорьсон орчлонгийн ганган чамин бүхнээс 

Амсаж үзье гэсэндээ сэтгэлийн жолоо алдлаа

Өнгөрч одсон бүхэн минь дахин сэргэж

Өнөөх хачин дурлал минь ахин эхэлж

Ганцхан шөнийн жаргалыг диваажин мэт санаж

Галзуурч ....догдолж.. бас тэсч яадан

Өнчин дэрэн дээр нулимстай сэрэхэд

Өчигдөрийн дурлал минь орхин одовоо

Дэндүү тэнэг явсан тэр л үеэ бодон

Дэрээ тэврэн уйллаа ..нулимс минь гарсангүй

Уусан архины охь ухаан санаа сарниулавчfantasy-11[1].jpg

Учирч үйлдсэн нүглийг  сэтгэлээс минь арчсангүй

Ганцхан чамдаа хайртай гэдэгтээ би итгэдэггүй байж

Гал халуун дурлалыг хэн нэгнээс хайж

Дэндүү сайхан байна гэж бодсон юм байлгүй

Дэнгийн эрвээхий адил шатсан юм байл гүй

Хэзээ нэг цагт чамтайгаа дахин учрахад

Хэнэггүйхэн инээмсэглэсээр чи минь намайг тэврэх биз

Гар минь чичрээд цааш нь бичиж чадахгүй нь

Ганцхан чи  намайг уучлаасай даа

Нүүн одсон өдрүүдийн алдааг минь чи мэдэхгүй ч

Нүгэл санаагүй харцанд чинь тэсэх болов уу даа би ..........

                                                                                                  23.02.2008   ЯНЖҮ СИТИ

profile